ДАШТ-ын оролцох зардалаа хувиасаа гарган, мөнгөн медаль авсан Ө.Дүүрэнбаярт халуун баяр хүргэе

2013/10/29
Share |
Хүмүүс:
ДАШТ-ын оролцох зардалаа хувиасаа гарган, мөнгөн медаль авсан Ө.Дүүрэнбаярт халуун баяр хүргэе

МУ-ын начин Өлзийбаярын Дүүрэнбаяр хэмээх хүүг өдгөө спортийн ертөнцөд ихээхэн сонирхох болжээ. Ө.Дүүрэнбаярын хувьд хэдийгээр 20 нас ч хүрээгүй чамлахааргүй олон амжилтийг араасаа дагуулжээ. Тэрээр өнгөрсөн жил үндэсний бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах барилдаанаас мөнгөн медаль зүүсэн. Мөн Тайванийн Тайпей хотод болсон жүдо барилдааны Ази тивийн аваргад +100 кг-д түрүүлж, долоодахь удаагийн TAIPEI OPEN олон улсын тэмцээнд мөнгөн медаль хүртсэн билээ. Их спортоор илүүрхэж эхэлсэн энэ хүү бөх болохгүй байхын аргагүй удамтай ажээ. Түүний аавынх нь аав улсын заан олноо тавхай хэмээн алдаршсан 50-иад оны нэрт бөх Дашийн Лувсан. Лувсан зааны гурван хүү Энхбаяр, Өлзийбаяр, Батбаяр гээд үндэсний бөхөд мөрөө гаргасан хүмүүс. Харин Лувсангийн Өлзийбаяр 1996 оны төрийн их баяр наадамд тав давж монгол улсын начин цолонд хүрчээ. Өлзийбаяр начны хүү Дүүрэнбаяр гэх нэр хэдэн жилийн өмнөөс дуулдах болсон. Түүний ээж нь улсын заан Рэгжийбуугийн Даваанямын дүү. Ингэхээр тэр бөх байхаас өөр аргагүй. Ө.Дүүрэнбаярын хувьд үндэсний бөхийн спортод нэлээдгүй амжилт гаргасан бөгөөд, тэрээр мөн 2010 оны төрийн их баяр наадмын өсвөр насанд түрүүлсэн улсын шонхор цолтон. Ө.Дүүрэнбаяр дан ганц үндэсний бөхөөр барилдадгүй сүүлийн үед жудогийн дэвжээнээ нэрээ ихээхэн мандуулаад байгаа. Хамгийн сүүлд л гэхэд тэрээр Энэ сарын 23-28-нд Словени улсын Любляна хотноо үргэлжилж байгаа жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д оролцон мөнгөн медалын эзэн болсон юм. Ө.Дүүрэнбаярын жинд 30 бөх зодоглосон уг жинд Ө.Дүүрэнбаяр “А” хэсгийг тэргүүлж барилдлаа. Тэрбээр эхний тойрогт хийлж, улмаар Узбекистаны Мухриддин Бутаевийг юүко үнэлгээгээр ялсан бөгөөд хэсгийн аваргын төлөө Японы Исао Курахашиг мөн юүкогаар буулгаж авчээ. Ингээд медалийн төлөө Бразилын бөх Руан Сильваг цэвэр ялж, алтын төлөө ОХУ-ын бөхөд ялж яваад харамсалтайгаар ялагдсан юм. Гэхдээ энэ бол маш том амжилт. Сайны хажуугаар саар гэгчээр манай Жудогийн холбооны бодлого хэцүүхэн болжээ. Ирээдүйтэй шинэ залуу тамирчинаа дэмжижийн оронд тэмцээнд оролцох зардалийг нь өөрөөр нь гаргуулж буй гашуун мэдээ сонсогдсон юм. Залуу хүний ааг омог,эр бяр, чадал  түүнд байгаа учир тэрээр энэ удаагийн тэмцээнд 5,500,000 төгрөгний зардалийг өөрөөсөө гарган эх орныхоо далбааг өндөрт өргөөд ирсэн. Гэхдээ дан ганц энэ удаагийн тэмцээн ч биш , хувиасаа зардалаа гарган тэмцээнд оролцдог зөндөө тамирчин бий. Бид хэзээ тамирчидаа санаа зовохооргүй зөвхөн бэтлгэл сургуулилтийг нь хйилгэж, зардал мөнгийг нь шийдэж өгдөг болох вэ?.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.