Х Түц-ийнхэн нэг шоундаа 25-30 номер багтаана гэж амаллаа

2013/10/30
Share |
Хүмүүс:
Х Түц-ийнхэн нэг шоундаа 25-30 номер багтаана гэж амаллаа

Монголын ард түмний үзвэр үзэх чиг хандлагыг ажиглахад стрессээс ангижрахын тулд, мөн нэг үзвэрт олон төрлийн номер, олон төрлийн дуу бүжиг, шинэ санаа багтсанаар нь хошин урлагынхны тоглолтыг үзэх их дуртайбайдаг.  Нэг хамтлагын тоглолтын үзвэрт 4-6 номер багтдаг бол тэдний анхдагчдын нэг “Х Түц”-ийнхэн энэ удаагийн “Тэргэл сарны инээд” шоундаа 25-30 номерийг багтаана гэж амалцгаалаа.  Хүний амьдралын эргэн тойронд тохиолддог  торгон агшин, хамгийн  чухал хэсгүүдээс бүрдсэн 30 номерийг  ойролцоогоор 2 цаг гаруй хугацаанд тэд багтааж тоглоно гэнээ. Байж боломгүй мэт. Магадгүй жинхэнэ энтертайнмент шоу гээч нь энэ биз ээ. Тэдний энэ удаагын тоглолт 11сарын 2-с эхлэн Монголын Хүүхдийн Ордонд тоглогдох бөгөөд хошин урлагын нэрт мастерууд маань хэрхэн сонин содон үзүүштэй зүйлсийг нэг удаагын энтертайнмент шоундаа багтаахыг үзэгч бид хүлээх л үлдлээ. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!