“Miss asia Pacific World” 2013 тэмцээнд мисс Билгүүнзаяа маш амжилттай оролцлоо

2013/10/31
Share |
Хүмүүс:
“Miss asia Pacific World” 2013 тэмцээнд мисс Билгүүнзаяа маш амжилттай оролцлоо

Энэ сарын 15-30-ны өдрүүдэд Сөүл хотноо болж өнгөрсөн” Miss asia Pacific World” буюу Ази номхон далайн гоо бүсгүйн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон “Andra” модель агентлагийн загвар өмсөгч Билгүүнзаяа маш амжилттай оролцлоо. Ер нь сүүлийн үеийн тэмцээнүүдэд мис Бадамгэрэлийн шавь нар болох “Andra”-гийн бүсгүйчүүд маш амжилттай оролцож байгаа юм. Тавин орны 50 сайхан бүсгүй оролцож оюун ухаан,авхаалж самбаа,жүжиглэх бүжиглэх ур чадвараараа өрсөлдөн шилдэгүүдээ өчигдөр шалгаруулсан юм. Энэхүү тэмцээн “супер авъяастай”-д тооцогдсон бүсгүйчүүд миссийн титэм хүртсэнээрээ олон улсын хэмжээнд загвар өмсөх, сурталчилгаанд тоглох, нэг ёсондоо “од” болох боломжоор хангагдаж байгаа юм.  Манай улсаас оролцох бүсгүйг 3 дахь жилдээ “Мисс Монгол аялал жуучлалын холбоо”-ны тэргүүн мисс Гантогоо хариуцан тэс тэмцээнд зуучлан өгч байгаа юм. Энэхүү тэмцээний тэргүүн байранд Энэтхэг улсын гоо бүсгүй шалгарсан бол, манай улсын оролцогч 50 орны гоо бүсгүйчүүдээс шилэгдэн 5-дугаар байранд шалгарсан юм. Билгүүнзаяагийн хувьд зохион байгуулагчидын зүгээс маш өндөр үнэлгээг авч байсан юм. Тэргүүн байранд шалгарсан Энэтхэг улсын гоо бүсгүйг 1994 оны  дэлхийн мисс Aishwarya Rai Bachchan нь тус улсаас оролцох миссийг мөн энэхүү тэмцээнд явуулахыг эрхийг хариуцдаг гэнэ. Харин манай улсаас энэхүү тэмцээнд орох болон, олон улсын тэмцээнд оролцох эрхийн “Мисс Монгол аялал жуучлалын холбоо”-ны тэргүүн мисс Гантогоо хариуцдаг ажээ.








Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.