Д.Болд нууц хатагтай бэлтгэж байна

2008/05/20
Share |
Хүмүүс: Д Болд | 
Д.Болд нууц хатагтай бэлтгэж байна

Гэнэт уран бүтээлээрээ фенүүдээ "бөмбөгддөг" "В" продакшны захирал ноён Д.Болд сүүлийн үед цоо шинэ уран бүтээлүүдээрээ телевизийн дэлгэцийг эзэгнэх боллоо. Саявтархан бууриа сэлгэж, шинэхэн байрандаа орсон тэрээр урьдын эрч хүчээ алдахгүй уран бүтээлээ туурвисаар явна. Монгол дахь стресс ядаргаагаа Солонгосын казинод хөнгөхөөн тайлчихдаг дуучин залуугийн бэлтгэж буй фракцынхан ч уран бүтээлийн олз омогтой яваа нь бүхний нүдэнд илхэн. Маралжингоо, Эгшиглэн гээд эмэгтэй соло дуучдад багшилж буй Д.Болд бас нэгэн эмэгтэй дуучныг рок поп урлагт хөтөлж яваа сурагтай. Олны танил болох хувь заяандаа тун ойрхон гишгэсэн эмэгтэй дуучны нэрийг Агий гэдэг бөгөөд маш царайлаг юм байна.

Эх сурвалж: Зиндаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.