Их аваргийн хамрыг хугалж, нүүрийг нь хутгаар зүссэн Дөлгөөн хаачив?

2013/11/07
Share |
Хүмүүс:
Их аваргийн хамрыг хугалж, нүүрийг нь хутгаар зүссэн Дөлгөөн хаачив?

11-р сарын 1-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст тус дүүргийн зургадугаар хороонд байрлах “VLVT” шөнийн цэнгээний газар зодоон болж байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн албан хаагчид “VLVT” шөнийн цэнгээний газар очиход бусдын биед хүйтэн мэсээр хөнгөн гэмтэл учруулсан хэрэг гарсан байжээ. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс “Урьд шөнө гарсан танхайн хэрэгт олны танил эрхэм оролцсон нь үнэн. Хэргийг шалгаж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн юм. Хэргийн талаар тодруулбал, өчигдөр орой 21.00 цагт “VLVT” шөнийн цэнгээний “Жинхэнэ аймшгийн хаалттай Halloween”нэртэй шоу эхэлсэн байна. Уг шоунд монголын олны танил эрхмүүд нэлээдгүй цугларсан бөгөөд хамтдаа “аймшгийн шоу” хийж хөгжилджээ. Энэ үеэр Асашёорюү Д.Дагвадорж нэлээд согтож, тэнд “шоудаж” байсан хүмүүст агсам тавьсан гэнэ. Ингэхдээ нэг залууг хэд хэд цохиод авсан хэмээн эх сурвалж мэдээлэв. Харин залуу эцэст нь тэсэлгүй Д.Дагвадоржийг эргүүлэн цохиж, зуушны хутгаар хацрыг нь зүсэж, гэмтээсэн гэлээ. Тус хэрийг үйлдсэн “Петровис” компанийн Оюунгэрэлийн хүү Дөлгөөн энэ талаар ямарч мэдээлэл өгөлгүй одоог хүртэл таг чиг байна. Харин аварга эмчлүүлж байгаа гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.