“Х-Түц” хамтлагийнхан маргаашнаас Монголын хүүхдийн ордонг доргионо

2013/11/07
Share |
Хүмүүс:
 “Х-Түц” хамтлагийнхан маргаашнаас Монголын хүүхдийн ордонг доргионо

Монголын ард түмний үзвэр үзэх чиг хандлагыг ажиглахад стрессээс ангижрахын тулд, мөн нэг үзвэрт олон төрлийн номер, олон төрлийн дуу бүжиг, шинэ санаа багтсанаар нь хошин урлагынхны тоглолтыг үзэх их дуртай болжээ. Энэ бүхнийг зохицлоож чаддаг хамтлаг бол мэдээж “Х- Түц” продакшин. Тус  хамт олон намар цагийн 2 дахь бие даасан тоглолтоо маргаашнаас Монголын хүүхдийн ордоны тайзнаа тоглох гэж байна. Энэхүү тоглолтоо тэд “Тэргэл сарны инээд” хэмээн нэрийджээ. Энэхүү тоглолт бусад тоглолтуудаасаа маш их онцлогтой бөгөөд 25-30 номер орж байгаа юм байна. Хүний амьдралын эргэн тойронд тохиолддог  торгон агшин, хамгийн  чухал хэсгүүдээс бүрдсэн 30 номерийг  ойролцоогоор 2 цаг гаруй хугацаанд тэд багтааж тоглохоо тэд хэлсэн юм. Байж боломгүй мэт. Магадгүй жинхэнэ энтертайнмент шоу гээч нь энэ биз ээ. “ Х-Түц”-ын “Нэг өдрийн хаан” шоу тоглолт үзэгчдийг жинхэнэ байлдан дагуулж, маш удаан хугацаанд тоглогдсон юм. Ийнхүү тэд дахин цоо шинэ төрөл, цоо шинэ уран бүтээлээр маргаашнаас Монголын хүүхдийн ордонг доргиохнээ.

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!