Б.Болд, Э.Чулуунчимэг нар цомгийн баяраа “Нарантуул” зах дээр хийнэ

2013/11/07
Share |
Хүмүүс:
Б.Болд, Э.Чулуунчимэг нар цомгийн баяраа “Нарантуул” зах дээр хийнэ

Гадаа гандаж, хүйтэнд хөрч буй Нарантуул олон улсын худалдааны төв дээр наймаа эрхлэгчид 11 дүгээр сарын 10-ныг тэсэн ядан хүлээж байгаа сурагтай. Учир нь С.Жавхлан, Т.Баясгалан нарын залгамж халаа болсон Б.Болд, Э.Чулуунчимэг нар хамтдаа нийлж гаргасан “Илбэе” цомгийн баяраа тус төв дээр хийж уран бүтээлийн дээжээсээ өргөн гадаа наймаа эрхэлж байгаа хүмүүс болон ард иргэдтэйгээ нэг өдрийг хамтдаа өнгөрүүлэх гэнэ. Энэ талаараа ч Нарантуул ОУХТ-ийн маркетингийн албатай тохиролцож, хамтран ажиллахаа мэдэгдсэн бөгөөд тэдний “Илбэе” цомог хэвлэлтээс ирээд байгаа аж. 16 дуунаас бүрдсэн “Илбэе” цомогт дуу бичлэг, хөгжим, шүлгийн гээд 50 орчим уран бүтээлч хамтран ажиллаж хөдөлмөрөө шингээснээс гурав гурван дууг дангаараа дуулж, хамтдаа дуулсан 10 хит дуу багтжээ. “Насны хайр”, “Ямархан сэтгэлд мартах юм бэ”, “Илбэе”, “Энх мэндийн хадаг” гэгчлэн дандаа хитүүдийг тэргүүлж байсан уран бүтээлүүд ийнхүү нэгэн цомогт багтан сонсогчдын гар дээр очиж байгаа гэнэ. Залуу дуучдын цомгийн баяр 11 дүгээр сарын 10-ны ням гаригт 14 цагаас Нарантуул зах дээр эхлэх гэнэ. Өмнө нь тус захыг сонгож, ийм өвөрмөц хэлбэрээр цомгийн баяраа хийж байсан уран бүтээлчид огт байдаггүйгээрээ шинэ алхам болж байгаа юм.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.