Баячуудын хүүхдүүдийг хилийн дээс алхуулагч залуу

2013/11/08
Share |
Хүмүүс:
Баячуудын хүүхдүүдийг хилийн дээс алхуулагч залуу

Одоогоос 10-аад жилийн өмнө алс холын Америк гэдэг газар сар, нар шиг л хол байлаа. Харин өнөөдөр бол  хүссэн хэн бүхэн нь хаа дуртай улс оронлуугаа явж болохоор тийм л нээлттэй орчин бүрджээ.

 

Манай оюутан залуус эх орондоо гэхээсээ илүүтэй, гадагшаа явж суралцахийг илүүд үзэх болсон. Terabyte, Бридж Блюү Глобал гэх нэрүүд сүүлийн үед олны чихэнд ихээхэн сонсогдох болов. Боловсролын салбарын цогц бизнесийг эрхлэгч тэрээр Англи хэлийг Тэрабайтад сургаад, Бридж Блюү Глобалаараа дэлхийн 200 гаруй шилдэг их дээд сургуульд сурагдаг юм байна.

 

Д.Энх-Од хэмээх залуу Тэрабайт сургуулийг ажиллуулахын сацуу Австралиийн Боловсролын хамгийн томоохонд тооцогдох Bridge Blue Global-ын Монгол дахь захиралын үүрэгт албыг давхар хашдаг тэрээр Дэлхийн шилдэг их дээд сургуульд хүүхдээ сурагчих гэсэн баячууд байнга түүнээс зөвөлгөө, мэдээлэл авахаар оочир дараа үүсэгдэг сурагтай. Бэл бэнчин нь бялхсан нэгнийх нь хүүхдийг Швейцари улсад сургадаг гэнэ шүү.

 

Сүүлийн үед залуу боловсон хүчин муутай  гэгддэг Ардчилсан нам хараа сайтай байж Д. Энх-Одыг Төв аймгийн Ардчилсан Залуучуудын холбооны даргаар томилсоныг нь харахад ирээдүйд улс төрд хүч үзэхэд дамжиггүй бизээ.

 

Олон ч аав ээжийн хүүхдүүдийг амжилттай суралцуулж, мэдлэг боловсролыг нь дээшлүүлж эх орондоо мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг Д.Энх-Од залуу манай зурагчингийн дуранд өнөөдөр буулаа.

 

 

 

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!