С.Отгонбаяр Багануураас хоёр тэрбумыг хусчихсан уу?

2013/11/08
Share |
Хүмүүс: С Отгонбаяр | 
С.Отгонбаяр Багануураас хоёр тэрбумыг хусчихсан уу?

“Хадгаламж” банк төрийн мэдэлд шилжиж буй энэ өдрүүдэд тус банкыг тойрсон янз бүрийн яриа чих дэлсэж эхлэв. Банкаа дампуурлын ангал руу түлхсэн “Жаст”-ын Ш.Батхүүг ч яахав, шалгадаг газрууд нь шалгаад, өр төлбөрийг нь хэзээ нэгэн цагт хамаад авна биз, төрийнхөн. Харин “Хадгаламж” банкыг өөртөө авах гэж хэдэн сар хөөцөлдөөд, эцэст нь Монгол банкныханд жийгдсэн “Оюуны ундраа” компанийн эзэн С.Отгонбаярын дараагийн булхай ил болж эхэлжээ. Монгол банк түүнд итгэээгүй нь зөв болов.

 

Хэрвээ “Хадгаламж” банкыг “Жаст”-аас салгаж аваад “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаярт өгсөн бол ёстой балрах байсан гэж учир мэдэх зарим нь ярьж байна. Үнэн болов уу. С.Отгонбаярын урьд өмнөх будлиантай олон хэргийн талаар хүмүүс сайн мэднэ. МИ-8 нисдэг тэргийн осол, ийм онгоцыг Жасрайн Засгийн газрын үед Оросоос “хулгайгаар” оруулж “шахсан” зэргийг тоочоод байвал зөндөө юм бий. Тэгээд ч мань эрийн компани одоо санхүүгийн хувьд сайнгүй байгаа ажээ. 

 

Саяхан, наадмын өмнөхөн С.Отгонбаяр Эрчим хүчний зохицуулах хорооны даргын суудлаа ашиглан Багануураас хоёр тэрбум төгрөг “гол гаргасан” бололтой. Энэ тухай яриа одоохондоо банк, санхүүгийн цөөн хэдэн хүний дунд яригдаж байна. Хашир “Жаст”-ын Ш.Батхүүгийн “Хадгаламж” банктай холбоотой 160 гаруй тэрбумын өр төлбөрийг бага боловч зөөллөхийн тулд хоёр тэрбум төгрөгийг “Багануур”-аас түүн рүү шилжүүлэхэд нөлөөлсөн гэнэ. Уг нь ёс журам гэж ярих юм бол “Жаст”, “Хадгаламж” банкны өр С.Отгонбаярт ямар ч хамаагүй юм. С.Отгонбаяр байсан ч, байгаагүй ч Ш.Батхүүгийн тарьсан өрийг төр, хууль хяналтынхан хянаад, шүүхдээд л авч орхино.

 

Өр барагдуулах албаныхан нь ч хэсэгтээ л ажилтай болох юм л даа. Гэтэл С.Отгонбаяр бизнесийн хамтрагчдаа санаа тавьж, төрийн өмчит “Багануур” компаниас бараг хүчээр шахуу ийм их хэмжээний мөнгө гаргуулжээ. Энэ нь цаанаа тэдний өгөө авааны далд сүлжээ эртнээс улаатай байсныг харуулж буй хэрэг болов уу. Эрчим хүчний сайд М.Сономпил нь үүнийг сонсоод нэлээд сандарч суугаа сурагтай. Тэрбээр сэтгүүлчдийн өмнө учраа олохгүй будилсан царайгаар “С.Отгонбаярын гуйгаад байхаар нь ингэж шийдсэн” гэсэн утгатай юм хэлжээ. 

 

Ер нь С.Отгонбаяр ихээхэн адармаатай нөхөр л дөө. Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд байхдаа өмч хөрөнгө идэж уусан гэх хэрэгт баахан шалгагдаж, гурван шатны шүүхийг яаж аргалсныг бүү мэд, нэг л мэдэхэд ямар ч гэм буруугүй болоод “оодорч” яваа эр юм. Эх орон намаа орхиж, Ардчилсан намд элсээд авсан. Шинэчлэлийн Засгийн газрын өнгөн дээр одоо эрчим хүчний ажил зохицуулаад харайж буй. Ийм алба залгуулах болсон нь ч бас учиртай байж. Хэдэн жилийн өмнө ОХУ-ын “МААТ” компани Багануурын дулааны станцын хувьчлалд ялсан гэж ТӨХ-ны удирдлагууд мэдээлж байлаа. Харин тэд “МААТ” гэж чухам ямар компани болох талаар тодорхой мэдээлэл өгдөггүй байсан юм. Сүүлдээ ОХУ-д “МААТ” гэдэг компани байдаггүй тухай сураг дуулдаж билээ.

 

Хувьчлалын асуудлаас үүдэн ТӨХ хойд хөршийн “МААТ” компанийн нэр, хаягаар олон бичиг баримт илгээсэн гэдэг. Хамгийн гайхалтай нь хойд хөршийн Татварын газраас манайд ийм нэртэй компани байхгүй гэсэн хариу илгээжээ. ТӨХ жинхэнэ ацан шалаанд орох нь тэр. Өөр эх сурвалжийн мэдээгээр ОХУ-д”МААТ” гэж эрчим хүчний маш том компани бий. Харин тэр компани манай хувьчлалд оролцоогүй, Монголын жижиг станцыг тоохооргүй байгууллага гэж байлаа. Энэ том байгууллагын нэрийг барьж хэдэн Орос нөхөд Багануурын станцын хувьчлалд оролцсон юмсанж. 

 

Ингээд сүүүлдээ аргаа барсан ТӨХ-ны мэргэжилтнүүд манайд үйл ажиллагааг явуулж байсан “МААТ”-ын тамга тэмдгийг Цагдаагийн байгууллагаар шалгуулахад хуурамч, өөр өөр тамгуудтай болохыг тогтоожээ. Харамсалтай нь холбогдох газрууд нь ийм ноцтой асуудлыг анхааралдаа авч, цааш нь шалгаагүй, мөрөөр нь огт яваагүй тухай мэргэжлийн хүмүүс өнөөдөр хэлж байна. 

 

Эндээс “МААТ” гэж юу вэ, энэ нэрийн цаана хэн нуугдаж байж вэ гэсэн асуудал гарч ирнэ. Багануурын дулааны станцад хийсэн санхүүгийн шалгалтаар станцын дансанд орж ирсэн бүх мөнгийг “толгой” компани гэх “Оюуны Ундраа” руу шилжүүлсэн байдаг байна. Лав л тухайн үедээ 1,5 тэрбумаас хол давсан мөнгө “Оюуны Ундраа” компани руу явуулсан бололтой.

 

Монголбанкны ерөнхийлөгчийн өндөр албан тушаал хашиж байсан Л.Пүрэвдорж гэгч буурал толгойтой нөхөр тэр үед ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа “Оюуны Ундраа” компанийн” МААТ” хэмээх нэртэй огт байхгүй компанийн нэрийн дор хувьчлал хийгээд өнгөрсөн тухай “домог” иймэрхүү ажээ. Аз болоход хувьчлалыг буцаасан ч гайхалтай нь энэ хэрэг дарагдаж өнгөрөсөн байлаа. Харин одоо Багануурт үүсээд байгаа хоёр тэрбумын асуудалд Төрийн өмчийн хороо болон санхүүгийн хяналтын байгууллагууд хэрхэн хандахыг харж л суухаас.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Ou Baliar luivarchin.
IP:72.129.122.196  2013-11-08 12:36:18
Çî÷ Ийм хүмүүс яагаад төрд ажиллаад байна.
IP:202.179.24.169  2013-11-08 13:08:28
uuu Muuhai dorvod!
IP:84.206.44.105  2013-11-08 15:58:22
Иргэн Отгонбаяр та газар мундсан биш заавал ганц зайсан уулаа ухаад байхдаа яадын
IP:202.21.113.140  2013-11-08 22:00:45
zochin zaisang nuraaj barilga barij baigaa etgeed dee. Uvsuud gej niilj huivaldaj negiigee hamgaaldag uchir ene ingeed yavj baigaa yum. huuli heregjdeg uls baisan bol buh shoron n Uvsuudaar duureh baisan.
IP:221.187.5.39  2013-11-10 16:51:47
amka tuushin zochid buudald danda 1 hogshin har huuhentei orj irdeg shde
IP:202.55.183.107  2013-11-11 06:32:25
zochin unen bol yuamar zevuun amitan ve.tegeed l tsahilgaandulaanii une osch ..tetgeberiin bolon tatvar tologchid bid olsgolon amidarch hohiroliig ni baragduulah yum. yg iim baidalaar suuts omchlogchidiin holboo ard tumeniig duugai boltol ni shulj baigaad yuamar arga hemjee avah ve....
IP:103.26.194.41  2013-12-23 10:01:20
bebe өөдгүй луйварчин ш дээ. Бас авгайгаа араар нь тавихыг үзүүлж өгдөг нөхөр. Луйвардсан мөнгөөрөө хүүхэндээд л ...
IP:87.175.148.29  2014-01-05 22:27:41
rdYRN tramadol online tramadol jwh 018 - tramadol 50 mg vs percocet
IP:46.118.125.211  2014-04-05 04:19:15
Dominic Just over two years cost seroquel 100mgmisconceptions of Usually unable to analyze common
IP:93.115.94.85  2014-08-04 17:01:30
Austin I work here best essays discount codeThe new procedure requires that all adults living with HIV at 500 CD4 count start anti-retroviral treatment (ART). WHO recommendations also include providing antiretroviral therapy irrespective of their CD4 count to all children living with HIV under five years of age.
IP:37.59.32.148  2014-09-17 13:21:26
cboEmAxXe Our site pass drug test with xanax - valium or xanax high
IP:178.137.17.223  2014-12-17 17:44:28
jHANBLYFZ home ambien pill - ambien walrus wiki
IP:134.249.141.83  2015-01-12 07:13:53
dPOGIDbQ order ambien generic ambien versus ambien - zolpidem tartrate generic ambien
IP:178.137.166.148  2015-01-21 10:18:58
Smith 3
IP:112.72.13.61  2015-06-02 22:14:41
Bradley CTNKBA http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.22  2015-08-10 04:02:21
Bradley znYpGQ http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.62  2015-08-10 18:35:15
Bradley nQHlin http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.35  2015-08-12 14:58:46
fpxogkef hamiltonsairshiphonzafortyanesthesiologisthttp://infmousm.xyz/d5vbp0tfzr 1co660.htm tastier
IP:93.182.155.24  2015-10-07 07:41:15
JimmiXzS pR2SLh http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.40  2016-10-14 21:47:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.