Өвлийн шөнө, бороотой зуны дурсамжаар 12-07нд хамдаа аялцгаая

2013/11/11
Share |
Хүмүүс:
Өвлийн шөнө, бороотой зуны дурсамжаар 12-07нд хамдаа аялцгаая

 

Уянга,ухаарлын аясыг хослуулан утга төгс дуу бүтээдэг хамтлаг бол мэдээж “Freezone” хамтлаг. Олон сайхан дуунууыг гаргаж, он жилүүдийн хугацаанд хайрандаа уяарсан  маш олон  хосуудын аялах дуртай дууных нь  эзэд 12-07нд өөрсдийн бие даасан тоглолтийг хийх гэж байна. Чимээгүй байж байгаад нэг гарч ирэхдээ жинхэнэ час хийсэн дуу хийдэг энэ хамтлагийн залуусын хамгийн сүүлийн уран бүтээл болох “10 хором” дуу өдгөө чатуудыг тэргүүлсээр. 12 дугаар сарын 07-ны өдөр болох тус хамтлагийн тоглолтийн шумм аль хэдийнээ онлайн ертөнцөөр таржээ. Учир нь маш олон залуус удаан хугацаанд тус хамтлагийг тоглолтоо хийгээсэй хэмээн хүсэн хүлээсэн учраас одооноос л тоглолт болох өдрийн тэсэн ядан хүлээсэр байна. Тус хамтлаг байгуулагдсанаас хойш 15 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд тэдний маш олон сайхан дуу олны хүртээл болсон билээ. Тус хамтлагийн нэгэн сайхан дууг хүргэж байна. Бороотой зуны дурсамж...

http://www.youtube.com/watch?v=2K0B53zwgoU

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.