Хүмүүс: |
Хэдхэн сарын өмнө СТА цол тэмдгээр энгэрээ мялаалгаад байгаа топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэнгийн хөдөлмөр бүтээлийн төр засаг өндөрөөр үнэлсэн билээ.Дэлгэцийн долоон уран бүтээлд дүрээ мөнхөлж, 30 гаруй клип, долоон жүжигт тоглосон тэрбээр өдгөө хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлээд аз жаргалтай амьдарч байгаа.Хамгийн сүүлд тэрбээр гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сэдэвт “Лардьма” УСК-нд тун чадварлаг тоглож чадсаныг үзэгчид дүгнээд байгаа юм. Энэ кинонд ч өөрийнх нь өнгөрсөн амьдрал тодорхой хэмжээгээр туссан байсныг Пүүжээ үгүйсгээгүй. Гэсэн ч тэрбээр одоо сайхан амьдарч байгаа учраас өнгөрсөн явдлыг сөхөхийг хүсэхгүй байгаагаа саяхны өгсөн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Есөн сартай бага охиноо эгчдээ харуулаад хамгийн сүүлд “Лардьма”-д тоглосон амьдралд нугарашгүй, дайчин, асуудлыг даван туулаад гарах чадвартай, авьяаслаг, гоо сайхан жүжигчин бүсгүйдээ аз жаргал хамгйин сайн сайхан бүхнийг хүсэе.Энэ удаа топын маань олон хүнээс нуудаг , бяцхан охиных нь эцгийг түүнйи анхны хайр эзэн гэдгийг дууллаа. 30 нас хүрсэн топ маань анх удаа өөрийн анхны хайраа одоогийн нөхөр нь хэмээн хэллээ.