Хүмүүс: |
Монголын хамгийн үнэтэй топ модель, хамгийн дур булаам эмэгтэй гэхээр хүн бүрийн нүдэнд Э.Одгэрэл харагдах нь гарцаагүй. Түүний өмссөн зүүсэн бүгд өндөр үнэтэй, чамин, тансаг байдаг. Харин тэрбээр сүүлийн үед фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгч болж, өсөх ирээдүйтэй фэйсбүүкчин гэдгээ харуулж үе үе уриалга гаргах болсон. Тэгвэл топ маань “Монголчуудыг хятадууд биш харин дотоодын амаа жөтөө, хэл ам, арчаагүй байдал илүүтэйгээр ядуурал руу хөтөлнө” хэмээжээ. Арга ч үгүй биз, түүний талаарх хэл ам, атаархдаг хүмүүсээс залхсандаа ингэж бичихэд хүрэв үү хэмээн нэгэн дагагч найз нь үлдээжээ.