Влад Кадони гэж хэн бэ?

2013/11/13
Share |
Хүмүүс:
Влад Кадони гэж хэн бэ?

Оросын “Зөн Билгийн Тулаан” реалити нэвтрүүлгийг үзээгүй Монгол хүн байхгүй гэхэд болно. Тус тэмцээний 13 дах улирлын шилдэг оролцогч Елена Голуноваг та санаж байгаа байх. Сибирийн “шулам” гэгддэг, нэг тийм “рок” стильтэй эмэгтэй байсан даа.

 

Тэгвэл түүний хүү Влад Кадони тун удахгүй Монголд ирэх гэж байна. Тухайлбал энэ сарын 23-ны өдөр Монгол улсад айлчлан ирэх тэрээр ээжийнхээ бүхий л далдын хүч, чадал авьяасыг өвлөн авсан “хар номтон” юм байна.

 

Новосибирскээс гаралтай, Сибирийн хар номтон Влад Кадони “Зөн Билгийн Тулаан” тэмцээний 6 дах улирлын ялагчаар тодорсон. Залуухан атлаа, хүч чадлаараа ээжтэйгээ эн зэрэгцэх Влад Монголд яагаад гэнэт ирэх болов?

 

Гадаадад л төрийн томчууд, мафийнхан нь зөн билэгч нартай уулзах гэж хил дамнан урилаа, заллаа гэж сонсогддог. Тэгвэл хойд хөршийн алдарт зөн билэгчийг Монголын чухам хэн гэгч ийнхүү гэнэт урих болов?

 









Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!