Жүжигчин Мөнхсоёл: Би Тамираагийн хүүхдийг өөрийн хүүхэд шигээ хайрлаж чадна

2013/11/14
Share |
Хүмүүс:
Жүжигчин Мөнхсоёл: Би Тамираагийн хүүхдийг өөрийн хүүхэд шигээ хайрлаж чадна

Одоог хүртэл шар хэвлэлийн баатар хэвээр байгаа УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, Маск продакшны жүжигчин Г.Золзаяа нарын гэр бүлийн салалт хайр дурлалын асуудлын талаар хүмүүс жиг жуг ярьсаар байгаа. Жүжигчин Тамираа эхнэрээсээ салаад удаагүй мэргэжил нэгт Н.Мөнхсоёл гэх эмэгтэйдээ хайрын романс үүсгэж хамтран амьдрах болсон. Тамираагийн шинэхэн амраг Н.Мөнхсоёл “Сити” дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд “Улаан дөрвөлжин”, “Оюутны нууц амраг”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Хөлтрөг”, “Фэйсбүүкийн од” зэрэг кинонд дүр бүтээж кино найруулагчдын анхаарлыг сүүлийн үед ихээр татах болсон.

Түүнийг өөрийн нөхөр хүүхдээ орхин байж жүжигчин Б.Тамиртай уулзах болсон гэх бөгөөд саяхан нэгэн ярилцлагадаа бүх нууцаа задалжээ. Тэрээр “Тамирын аав ээж болон охинтой нь аль хэдийнэ танилцсан. Хэдийгээр бид хоёр хамт амьдарч байгаа ч гэсэн, одоохондоо албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй болохоор Тамирааг миний найз залуу гэж ойлгож болно. Энэ учралдаа би огтхон ч харамсдаггүй. Учрах ёстой хүмүүс нь учирч, уулзах ёстой хүмүүс л уулздаг биз дээ. Хэрэв тэр охиноо өөр дээрээ өсгөнө гэвэл би Тамираагийн охиныг өөрийнхөө хүүхэд шиг л хайрлана. Хүнд хүн илүүдэхгүй шүү дээ” хэмээн өөрийн үрээ орхин хүний үрийг хайрлахаар болсон гэнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
aderosrtin о. ÐšÐµÑ„Ð°Ð»Ð¾Ð½Ñ ŒÑ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ: меф-мефе
IP:5.101.217.218  2018-10-07 04:59:29
Jessica ХӨӨРХӨН мундаг эгч гэж боддог шүү.Амжилт
IP:59.153.114.224  2019-09-29 21:47:46
Жаргалмаа Хөөрхөн мундаг гэч шүү.Амжилт.Зөв сонгот хийсэндээ итгэлтэй байна уу?
IP:59.153.114.224  2019-09-29 21:50:08
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.