УИХ-ын гишүүн Б.Номтойбаяр хайртай гэргийдээ зориулан зөвхөн 1 шөнө 6 саяийг зарцууллаа

2013/11/15
Share |
УИХ-ын гишүүн Б.Номтойбаяр хайртай гэргийдээ зориулан зөвхөн 1 шөнө 6 саяийг зарцууллаа

УИХ-ын гишүүн Б.Номтойбаярын талаар олон мэдээ мэдээлэл гардаг. Тэгвэл хамгийн сүүлд тэрээр “маслоны хутга” хочтой болсон. Эрхэм гишүүн маань элдэв хэрэгт орооцолдож л сенсацид өртдөгөөс биш хувийн амьдралийнхаа талаар төдийлөн шуугианд өртөөд байдаггүй.

 

Тэрэлжид тансаг дээд зэрэглэлийн хуримаа нууцаар хийж, парламентчидийн шинэ жилээр анх удаа эхнэрээ ил гаргасан гишүүн маань эхнэрээ үнэхээр их хайрладаг нэгэн бололтой. Тэрээр саяхан хайрт гэргий Мандухайдаа нэгэн гэнэтийн бэлэг барьжээ.  Эрхэм гишүүн маань эхнэртээ зориулан “Black box” элит театрт тоглогдож буй “Ширэнгэнд” жүжгийн нэг оройн тасалбарыг бүгдийг нь худалдаж авсан байна.

 

Уг театр нь 100 хүний суудалтай бөгөөд нэг тасалбар нь 60 мянган төгрөгийн үнэтэй аж. Тиймээс Б.Номтойбаяр эхнэртэйгээ хоёулхнаа уг жүжгийг үзэхийн тулд 6 сая төгрөг төлсөн байна. Их алтны өв залгамжлагч эхнэртээ ийм мөнгө зарцуулах юу ч биш биз ээ.

 

 

 

 

 

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!