Амьдралд хайртай аав охин хоёр сайхан амьдарна аа...

2013/11/16
Share |
Хүмүүс:
Амьдралд хайртай аав охин хоёр сайхан амьдарна аа...

“Миний цонхон доогуур хүмүүсийн урсгал урсана, алдаа оноог дэнсэлж амьд симфони эгшиглэдэг юм” хэмээн нэгэн найрагч хэлсэн байдаг. Тэгвэл амьдралын өөр өөр өнгө, түүхийг бий болгож байгаа хүмүүс энэ хорвоо дээр амьдарсаар л, бидний дунд, хажууд дэргэд, эргэн тойронд оршин байдаг. Тэд өөр өөрийнхөө зовлонг амсч, жаргалыг мэдэрч амьдардаг. Тэгвэл энэ эгэл амьдралын нэг өнгө нь 24 настай Араншингийн Ганбаяр хэмээх залуу юм. Түүний амьдрал яагаад эгэл мөртлөө сэтгэл догдлом санагдсан бэ гэхээр, манай сонины нэг сэтгүүлчийн танил түүний таксигаар үйлчлүүлж байгаад, танилцаж утсыг нь зорин байж авч өгсөн юм. Тэр эчнээ танил хүний сэтгэлийг таксины жолооч залуу хөдөлгөсөн шалтгаан нь долоон сартай бяцхан охиноо хажуудаа суулгаад таксинд явж байгаа байдал ажээ. Ганбаярын охин Ану-Үжинг ээж нь хоёр сартай байхад нь орхиж явжээ. Үүнээс хойш аав, охин хоёр биеэ даах гэж их зүдэрсэн ч одоо аль хэдийнэ учраа олдог болсон тухайгаа ярьж байсан. Ганбаяр охиныг нь харах хүн байдаггүй учир долоо хоногийн дөрвөн өдөр нь охиноо урд талын суудалдаа суулган, “туслах”-аараа авч явдаг ажээ.

 

 

Аав нь ээжийг орлодог болохын тулд

 

Эмэгтэй хүн байгалиасаа үр хүүхдээ тээн, өсгөж бойжуулах чадвар нь заяачихсан байдаг. Тэгвэл эрэгтэй хүн хүүхэд өсгөнө гэдэг бас л амаргүй даваа. Ану- Үжин охиныг ээж нь хоёр сартай байхад аавд нь “даатгаад” өөрийн замаа хөөжээ. Эмэгтэй хүн амьнаасаа тасарсан амь, цуснаасаа үсэрсэн цусаа орхих явах хатуу сэтгэлтэй байна гэдэг үнэхээр гомдолтой санагдсан юм. Гэхдээ энэ нийтлэлээрээ охины ээжийг буруутгах гэсэнгүй. Манай сонины байранд ярилцлага өгөхөөр ирсэн Ганбаярыг би охиных нь хамт, машины зогсоолоос тосч авсан юм. Гэтэл аав нь машинаа цоожлох хооронд охиныг тэвэртэл, урдаас нүдээ дүрлийлгэн, ход ход хийтэл инээсэн. Аав нь үүнийг ажиглаад, “Миний охин ээжийгээ бас санадаг юм шиг байгаа юм. Эмэгтэй хүн тэврэхээр л баярлаад байдаг юм зайлуул” хэмээн санаа алдан хэлэв. Энэ бүхнийг харсан миний сэтгэл хөндүүрлэж эвий дээ бяцхан амьтан, ээжийгээ саналгүй л яахав, яагаад орхиод явчихдаг байнаа хэмээн гунигт бодолд автсан байлаа. Ганбаяр охиноо хоёр сартайгаас нь хойш өсгөж, ёстой л гадаа гарч эр, гэрт орж эм хүн болж яваа их хатуужилтай залуу санагдсан. Хэр баргийн эр хүн хүүхэд өсгөж, хоол унд хийж, хувцас хунараа угааж, хажуугаар нь мөнгө олох ажил хийнэ гэхэд хэцүү. Аав нь ээжийнх нь үүргийг давхар биелүүлдэг болохын тулд Ганбаяр олон ч зүйлийг сурч, туршиж, бүр ээжид нь болдогсон бол буцаагаад өгөхсөн гэх хүртлээ шантарч байсан тухайгаа ярьсан. Гэхдээ тэр шантрааг үй бас бууж өгөөгүй охиноо өдий зэрэгтэй болгожээ. Хүүхэд өсгөхөд хоол ундыг тааруулах, хувцас хунарыг нь зохицуулах, цаашлаад бүүвэйлж унтуулах, шөнө сэрж уйлахаар нь аргадах гэх мэтээр асуудал ундардаг юм билээ хэмээн тэрээр ярьсан. Ану-Үжин охин ээжийн мөөмний сүүг “ТЭСО” компанийн “Милко” сүүгээр орлуулдаг ажээ. Аав нь эхлээд охиноо хэрхэн хооллохоо мэдэхгүй, багагүй балмагдаж байсан гэсэн. Эхний хоёр, гурав хоног хар цайнд элсэн чихэр хийгээд өгдөг гэсэн хүмүүсийг үгийг дагаж, охиндоо өгтөл, долоо хоног гэдэс нь гүйлгэж түргэн авахуулжээ. Үүнээс хойш, нэг литр “Милко” сүүнд 200 грамм орчим ус хийж, жаахан элсэн чихэр хийгээд буцалгаж охиндоо өгдөг болжээ. Ану-Үжингийн өдрийн хоолны цэсэнд өдөрт аавынх нь найруулсан нэг литр милько сүү болон каш багтдаг ажээ. Түүнчлэн оройдоо бантан хийж өгдөг гэсэн. Ану охин жижиг сок, тарганд “нугасгүй” гэсэн. Охинд хэдий ээжийн хайр энхрийлэл, халамж, сүү нь дутагдаж байгаа ч аав нь бүх л хайраа түүнд дэвсжээ. Охиноо хичээнгүйлэн асардаг болохоор харин ч бондойсон, мярайтай цагаан охин эрүүл энх бойжиж байна. “Мэдэхгүй хүн бол хараад, ээжтэй л гэж хэлэхээр байгаа биз дээ миний охиныг” хэмээн аав нь хошигносон. Бас өөрийгөө би муу аав биш шүү гэсэн мессежийг надад болон уншигчдад өгөхийг хүссэн нь анзаарагдсан юм. Аав нь охиноо бүүвэйлж, тэврэх, живхийг нь сольж сурах гэх мэтээр хүүхэд өсгөх ажлыг сурах гэж их л хичээсэн хэмээн хэлж байсан. Эхлээд охиноо тэврээд, бүүвэйлэх эсвэл хувцсыг нь өмсгөх, бас угжих гэхээр л нэг болж өгдөггүй, эвлэдэггүй байсан ажээ. Одоо Анугийн аав аль хэдийнэ мундаг “ээж” шиг болжээ. Охиноо тэврээд сүүг нь угжаад, биеэ зайлан сууж байх нь яг л бүүвэйн дуу аялахаар сууж байгаа эх хүний төрхийг санагдуулсан юм. Ямартай ч аав охин хоёр Шар хаданд хүүхдийнхээ ход ход инээдээр гэрээ дүүргэн сэтгэл дүүрэн амьдарч байгаа талаар нь сонсоход аавд нь баярламаар бас бахармаар санагдсан.

 энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Купить Спиды Маркс Спайс в СтавропР¾Ð»ÑŒ Спайс в ВолгогрР°Ð´ Купить закладкР¸ MDMA в ЕнисейсРºÐµ Реагент в Усть-кут
IP:185.223.165.90  2018-03-18 00:50:13
rekolka Êðèñòàëû â ×åãåìå bb rc biz MDMA â Íîâîàííèíñêîì Ñîëü â Ó÷àëû ПоговорР¸Ð¼ о депрессР¸Ð¸ êàê ñîõðàíèòü çàêëàäêó â òîðå Êóïèòü lsd â Øàäðèíñê 26 rc biz â îáõîä ðîññèÿ òîðãóåò êîêàèíîì êàê ñóøèòü áîøêè ðåàëüíûé êàðäèíã Ñïàéñ ðîññûïü â Îáîÿíè Óãîëü êîêñ СкотобаР·Ð° в обход блокироР²ÐºÐ¸ Êóïèòü Ïÿòêó Ñëàâñê Êóïèòü çàêëàäêè ãåðîèí â Òîãó÷èíå Êóïèòü Ìåòàìôåòàìèí â Êèíãèñåïï Çàêëàäêè ìåòàäîí â Þãîðñêå ПсилоциР±Ð¸Ð½ цена ñïàéñ ÷àé òàáàê ñàéò ñ çàêëàäêàìè ïî ñïáó Êóïèòü áîøêè â Ãåëåíäæèê ëñä êóïèòü ìîñêâà ìåôåäðîí ãåé Купить Шишки ак47 в Пестово îòêàç îò àìôåòàìèíà Êóïèòü çàêëàäêè êîêàèí â Êîðÿæìå êîêàèí 2013 ðàññòîÿíèå îò ÷åðíîãîðñêà äî ìèíóñèíñêà Çàéòè â èíòèìñèòè â îáõîä áëîêèðîâêè knigibro org îáõîä çàêëàäêà ñîëè âëàäèìèð Êóïèòü çàêëàäêè òðàìàäîë â Ñîñåíñêîì Ïèùåâûå êîíîïëÿíûå ñåìåíà Çàêëàäêè ìåòàìôåòàìèí â Èíòå àðîìàìèêñû klad sx â îáõîä ðîñêîì
IP:185.223.161.74  2018-05-25 04:52:27
logertop Ìîñêâà Îðåõîâî-Áîðèñîâ
IP:95.85.69.250  2018-08-23 14:32:42
Gpsficni , http://vkmonline.com/blogs/pos t/1352184 trazim_ozbiljnog_muskarca_za_b rak, http://vkmonline.com/blogs/pos t/1352062 Vijesti_/_Novi_list, http://vkmonline.com/blogs/pos t/1352425 Ljubav_ne_trazi_ljepotu_nego_d usu,
IP:146.185.203.180  2018-12-14 07:36:47
kreditnasom В условиях неустойчивой экономики, если заработная плата и пенсионное обеспечение не соответствует стандартным условиям жизни людей, у многих появляется надобность в дополнительных средствах. Отнюдь не все подряд банки готовы представить финансовую помощь, так как для ее получения следует предоставить значительный пакет документов, справку о постоянном месте работы, о стабильном доходе, залог и поручителей. На представленном портале , лично вы сможете обнаружить предложения банковских организаций, где выдают средства на карту без отказов, моментально без проверки кредитной истории. Из огромного списка, можно найти предложения по кредитам на любую сумму денег, кроме того с плохой кредитной историей без наличия справок и поручителей. Посмотрите тщательно ставки по процентам, затем, чтобы правильно выбрать выгодный кредит с минимальной ставкой по кредиту. Оформить кредит, можно онлайн в Москве,СПБ или любом другом городе России.Искренне желаем вамположительного решения по займу! кредит в Тюмени
IP:46.166.168.32  2019-01-24 07:21:52
Антон Перезвоните мне пожалуйста 8 (812) 642-29-99 Антон.
IP:185.244.213.186  2019-06-04 15:31:24
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.