Хар дом, хар шидийн ертөнцтэй уулзах өдөр ойртсоор...

2013/11/18
Share |
Хүмүүс:
Хар дом, хар шидийн ертөнцтэй уулзах өдөр ойртсоор...

Хүн төрөлхтөн түүхэн урт удаан хугацааны туршид далд хүчний утга учрыг тайлахаар оролдсоор ирсэн. Нүдэндээ ч итгэмээргүй далдын хүч, хар домын аргийг өөртөө шингээсэн нэрт зөн билэгч , “Зөн билгийн тулаан”  тэмцээний 6 дахь улирлын ялагч Влад  Кадони манай оронд хүрэлцэн ирэхэд хэдхэн хоног үлдлээ. Бидэнд харагдаж мэдрэгддэг бодит ертөнц маань сайн муу, гэрэл сүүдэр, нүгэл буян, жаргал зовлон хослон байдгийг хүн бүхэн мэднэ. Гэсэн хэдий ч бид болох гэж буй үйл явдал, өөрсдөдөө оноогдсон хувь тавиланг өөрсдийн хүслээр өөрчлөхийг хүсдэг. Тэгвэл энэхүү өөрчлөлтийг хар номтон, хар шидтэнгүүд үйлддэг нь гайхалтай. Дэлхий даяараа даяаршиж юм бүхэн нээлттэй болсон энэ цагт Оросын нэрт зөн билэгч, тэр дундаа Сибирийн “шулам” гэгддэг Елена Голуновагийн хүү Влад Кадони Монголд ирж энэхүү хар домгийн шидийнхээ нууцыг Монголчууд бидэнтэй хуваалцах гэж байна.Улс түмнүүдийн үлгэр домог, тууль, аман ярианд мянга мянгаараа үлдэж хоцорсон тэр л гайхамшиг, ид шид бүхнийг бид нүдээрээ харж, биеэрээ мэдрэх боломжтой болжээ. Ялангуяа хар хүч, хар ид шидийн ашиглан хүн төрөлхтөний хувь заяа, ирээдүй хойчийг бүхэлд нь өөрчилж чадах алдарт зөн билэгч Влад Кадонитой уулзахийг хүссэн хүмүүс аль хэдийнээ урт дараалал  үүсгэжээ.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.