Нэрт зөн билэгч Влад Кадони “Налайх”-ын замд шүгэлсэн муу бүхнийг таягдан хаяна

2013/11/22
Share |
Хүмүүс:
Нэрт зөн билэгч Влад Кадони “Налайх”-ын замд шүгэлсэн муу бүхнийг таягдан хаяна

“Зөн билгийн тулаан” тэмцээний 6 дахь улирлын ялагч Влад Кадони манай оронд хүрэлцэн ирэхэд хэдхэн хоног үлдлээ. Дэлхий даяараа даяаршиж юм бүхэн нээлттэй болсон энэ цагт Оросын нэрт зөн билэгч, тэр дундаа Сибирийн “шулам” гэгддэг Елена Голуновагийн хүү Влад Кадони Монголд ирж энэхүү хар домын шидийнхээ нууцыг Монголчууд бидэнтэй хуваалцах гэж байна. Тэрээр Монголд ирсэн даруйдаа манайдаа л хамгийн их осол гардаг гэгддэг Налайхийн замд уншлага үйлдэж, тэнд шүгэлсэн чөтгөрийг хөөнө гэнэ шүү. Нээрээ л Дарханы болон Налайхийн замд хамгийн ихээр осол гардаг. Тиймээс энэхүү замд шүгэлсэн муу бүхнийг хар домын аргаар хэрхэн засахыг бид харах л үлдлээ. Нүдэнд харагдаж, гар баригдахгүй ч шид шидийн тодроос хар домын арга хамгийн хүчтэй нь гэдэг билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!