“Орхидос”-ын Отгонцэцэг

2013/11/26
Share |
Хүмүүс:
  “Орхидос”-ын Отгонцэцэг

“Орхидос” киног үзсэн хүн бүрийн сэтгэл нэг л тавгүй байдаг билээ. Учир нь хойд эхийн харгис хэрцгий зан,хөөрхий охины зовж байгаа дүр зураг бүх хүний сэтгэлийг өвтгөдөг. Тус киноны харгис хойд эхийн дүрийг чадварлагаар бүтээсэн УДЭТ-ын жүжигчин Отгонцэцэг уг киногоор олны танил болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Г.Отгонцэцэг өөрт нь сайхан бүсгүйн 21 шинжээс 20 нь байдаг гэж ам бардам хэлдэг. 2010 оны 12-р сард “Чингис” зочид буудалд болсон “Rhodia” брэндийн шоуны үеэр нүцгэлсэн нь олон хүний амыг ангайлгаад авсан. Зарим нь түүнийг зоригтой гэж магтаж байсан бол ихэнхи нь үүнд шүүмжлэлтэй хандсан юм. Монголд болдог загварын долоо хоногуудад идэвхитэй оролцдог. Жүжигчин бүсгүйг мэргэжлийн загвар өмсөгчөөс илүү алхаа, гишгээтэй гэж магтах нь бий. Тэрбээр ихэнхи эмэгтэйчүүдийн ярихыг хүсдэггүй хаалттай сэдвээр нээлттэй ярьж чаддаг цөөхөн олны танил бүсгүйчүүдийн нэг юм.




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.