Гэрлийн хурдаар нисэх мэт 27 жил өнгөрч дээ

2013/11/26
Share |
Хүмүүс:
Гэрлийн хурдаар нисэх мэт 27 жил өнгөрч дээ

   Хүн бүхэн өөрийн анги хамт олон, багштай байдаг билээ. Олон жилийн дараа ангиараа уулзах шиг сайхан зүйл хаа байх вэ. 27 жилийн дараа ангиараа цуглан, багшийгаа тойрон суун, хүүхэд насаа дурсан, хөөрөлдөн суугаа нэгэн ангийнхны халуун дулаан уур  амьсгал бүрдсэн үдэшлэгээс хүргэх гэж байна.

 

     Хан-уул дүүргийн 34-р сургуулийг /Хуучнаар ажилчны районы/ 1986 онд Хандсүрэн багштай, 8а ангийг төгсөгчдийн уулзалтанд очлоо. Дурсамж дүүрэн өдрүүдээ санагалзаж, ачит багшийнхаа ариун сургаалийг сонсож нэгэн үдшийг хамтдаа сайхан өнгөрүүлж байлаа.

 

Цагаан сэтгэл агуулж хүүхэд настай цуг нялхарсан

Цэврүү шиг гэнэн ухааныг эрдмээр тэжээж тэтгэсэн

Цэнэг минь болсон эрхэм багш минь та билээ

 

Энэхэн биеийг минь ээж аав маань заяасан ч Эрдэм зааж хүн болгосон таныхаа ачийг бид мартаагүй ээ. Олон мянган шавь нарыг бэлтгэн хүмүүжүүлж, сурагчид нь одоо ч амжилттай ажиллаж, амьдарч, зарим нь бүр багшийнхаа мэргэжлийг өвлөн авч олон олон шавь нарыг хүмүүжүүлэн, амьдралын ухаанд суралцан яваа билээ.

 

Энэ сайхан арга хэмжээ нь дээр  Хандсүрэн багш “Багшийн гавьяаны одонгоор” шагнууллаа. Ингээд өдгөө 70-н насыг наслаж, гавъяаныхаа амралтанд суугаа, Хандсүрэн багшийн сэтгэгдэлийн сонслоо.

 

 

-27 жилийн дараа ангийхантайгаа уулзлаа сэтгэгдэлээсээ хуваалцаач

 

-Сэтгэгдэл үнэхээр өндөр байна. Ангийхантайгаа уулзаад маш их баяртай байна. Уулзана гэдгийн сонсноос хойш бараг нойр минь хүрээгүй, уулзах өдрийг тэсэн ядан хүлээсээр 500 километр цаанаас ирсэн замдаа ч ядарсангүй сэтгэл минь наашаа тэмүүлж догдлоод /инээв/. Ангийхан маань өөрчлөгдсөн байна. 27 жил гэдэг их хугацаа, гэхдээ багын дүр төрх байна аа бүгдийг нь сайн таниж байна.

 

-Та мэргэжлээрээ хэдэн жил ажилласан бэ

 

-Хан уул дүүргийн 34-р сургуульд 20 жил ажилласан. Хоёр дахь төгсөлтийн шавь нар 27-н жилийн дараа уулзаж байна. Шавь нартайгаа уулзах гээд эрдэнэт хотоос ирсэн. 25 жил улсад ажиллан “Ардын боловсролын тэргүүний ажилтан” болсон бол өнөөдөр Багшийн гавьяаны одонгоор шагнууллаа.

 

-8а ангийхан таны хамгийн отгон төгсөлт гэсэн энэ талаар

 

-Тиймээ. 8а ангийхан маань миний отгон төгсөлт. Энэ ангиас хойш анги аваагүй. 20-р сургуульд хэсэг ажиллаад л 4 хүүхэдтэй болохоор эрт тэтгэвэрт гарсандаа. 1990 оноос хойш тэтгэвэртээ гараад 13 жил болж байнаа.

 

За баярлалаа. Таньд эрүүл энх, сайн сайхныг хүсэе.

 

Гэрлийн хурдаар нисэх мэт он жил өнгөрч дээ
Гэнэхэн насны дурсамжаар халгин үлдэж дээ
Тэртээх өдрүүдээс хойш одоо ч хамт байгаа
Тэнгэрлэг бага насны андууд дэндүү эрхмийн дээд юмаа.

 

-1986 оны 8а ангийн дарга Одоо 39-р сургуулийн бага ангийн багш П.Цэрэнбадамтай ярилцлаа

 

-Өнөөдөр ангийхантайгаа уулзаад маш их баяртай байна. Би 39-р сургуульд багшилдаг. Ангийхан маань нилээн өөрчлөгдсөн бас өөрчлөлтийг хийсэн байна гэж бодлоо. Ихэнхи нь багын төрх нь хэвээрээ. Бид нар хавар уулзсан тэгэхэд нээх сайн бие биенээ танихгүй байсан. Гэхдээ хүүхдийн бага насны  төрх байсан.

 

-10 жилдээ хэнтэй илүү нөхөрлөдөг байсан бэ? Дурсгалтай мөчөөсөө эргэн санавал

 

-Манай анги үнэн нийтэч анги байсан. 34-р сургуулийн хамгийн мундаг анги байсан. Яагаад гэхээр сурлага, урлаг, үймүүлвэл бүгдээрээ нийлж байгаад үймүүлдэг, багшийгаа нилээд зовоосон ангидаа. Тэр дундаас манай анги “коллигтив”-тэй сургуульд байхдаа ямар нэгэн асуудал гарвал ангиараа шийддэг байсан. Айлуудаас нэг төгрөг гуйж аваад. Тэр үед мөнгөний ханш ч бага байсан үеэ. Тэгээд цуглуулсан мөнгөө нийлүүлж байгаад ямар нэгэн асуудалтай хүүхдэд аваачиж өгдөг байсан. Манай анги багаар ажилладаг байсан. Ангийнхаа хагас өнчин, бүтэн өнчин хүүхдүүдийн гэрт нь очиж модыг нь хагалж өгнө, гэрийг нь цэвэрлэнэ, усын авна, нийлээд хичээлээ хийдэг л хүүхдүүд байлаа. Одоо бодоход бид нар их зөв юм хийдэг байсан юм байнаа.  Манай анги одоо хүртэл ингээд уулзаж яваа нь ангийн зохион байгуулалт зөв хөгжүүлэлттэй холбоотой гэж бодож байна. Манай багш монгол хэлний багш байсан. Манай анги монгол хэлний хичээлд хамгийн сайн анги байсан.

 

-8а-гийн ангийн хамт олныхоо тухай дурьдвал

 

-Манай ангийхан судалгаа хийхэд 36 хүүхэд төгсөж байсан. 60% нь хувиараа ажиллаж байна. Ерөнхийдөө жижиг дунд үйлдвэр эрхэлдэг. Өөрсдөө эрхэлсэн үйлдвэрийнхээ эзэд нь байдаг тийм л хүмүүс болсон байна. Мөн бусад нь улсын байгууллагад ажиллаж явнаа. Манай ангийхан бүгдээрээ амжилтанд хүрсэн амьдрал нь тэгш сайхан явж байгааг харахад сэтгэл үнэхээр сайхан байна. Багш маань зарчимч хүн. Хийх ёстой юм аа дуусгаж байж гаргадаг. Мэргэжлээ бүрэн төгс эзэмшсэн мөн бид нарт сургааль үгийг байнга хэлдэг байсан. Бид нарын сайн сайхан яваа нь ерөөсөө л багшийн гавъяа гэж бодож байнадаа. 

 

-Мэдээж 10 жилд байхад ангиас хосууд их төрдөг. Танай ангид хэр их хостой байсан бэ?

 

-Хоорондоо их үерхэдэг байсан яривал их адал явдалтай. Хамгийн их адал явдалтай анги чинь манай анги. 27 жилийн дараа гэхэд ихэнхи нь  хоёр гурван хүүхэдтэй, зарим нь гадаадад амьдарч байгаа. Манай нөгөө ангийхан ингэж ярьсан гэсэн. Хөөх ямар сонин юм бэ? 27 жилийн дараа 20 хэдэн хүүхэд цуглуулаад уулзаж байнаа гээд гайхаж байсан. Энэ тэгээд манай анги ямар коллигтивтэй анги байсныг харуулж байгаа юмаа. Буруу зүйл хийвэл багшид ам алддаг хүүхэд байдаггүй байсан даа /инээв/ Бүгдээрээ нуугаад зогсчино шүү дээ. Гэхдээ багшийгаа бол бүгд хүндэлдэг одоо ч гэсэн хүндэлдэг хэвээрээ байгаа. Манай ангийхан оройхон гараад ширүүхэн дайрлаадаа /инээв/.

 

-8а ангийн эвлэлийн үүрийн дарга С.Нямаатай ярилцлаа

 

-Намайг дунд ангид байхад дааж авч байсан. Одоо багшийгаа харахад их сайхан байна. Өдий насалчаад бид нарийн  уулзалт нь дээр хүрэлцэн ирсэнд их баяртай байна. Багш маань бид нарыгаа хараад их сэтгэл нь хөдөлсөн байна. Би ангийхантайгаа уулзана гэж бодоод сүүлийн  хоёр өдөр нойр хүрсэнгүй. Ангийн багш ирнэ гэдгийг сонсцон хугацаа ойртох тусам бага насныхаа дурсамжийг санаад л парт партаар нь тэр тэрэнтэй суудаг байсан гээд л, хичээл дээр ингэж үймүүлдэг байсан гээд л хэдэн өдөр нойргүй хонолоо. Өнөөдөр ангийхантайгаа уулзаад үнэхээр сайхан байна.  Манай ангийнхан нийтэч нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй тийм хүүхдүүд байсын байна.  Би ангидаа итгээд юмыг их сэтгэдэг хүүхэд байсан.

 

-Багшдаа хэр их загнуулдаг байв

 

-Нээх айхтар загнуулдаггүй байсан. Би эвлэлийн үүрийн дарга хийдэг байсан. Багш маань их ануухан харагдаж байна. Сэтгэл санаа, царай зүс нь их сайхан байна.  Ангийхан маань үнэхээр сайхан амьдарч байгаа юм байна. Манай ангийн багш  ширүүн юм шиг мөртлөө цаанаа зөөлөн сэтгэлтэй. Хүүхэд бүрийг хайрлаж чаддаг багш байсан.  Эх хүн хүүхдүүдийнхээ төлөө юу ч хийхээс буцдаггүй шиг тэрэнтэй адилхан байдаг байсан. Тэр үед бид нар хүүхдүүд байсан болохоор анзаардаггүй одоо ингэд 40 гарчихсан хүний нүдээр харахад ерөөсөө л хүүхэд бүрийг өөрийнхөө үр хүүхэд шиг хайрладаг, хүүхдүүддээ  хэлэх үгээ хэлж чаддаг. Яг үнэнийг хэлэхэд дэндүү сайхан эрхлүүлж, үнэхээр их хайрлаж хүмүүжүүлэлж чадсан.

 

-Ангийн амжилт

 

-Тэр үед улаан шугам татдаг байсан. 5 бүлгийн 200 гаруй хүүхдүүдээс би 18т жагсаж байсан. Харин манай ангийхан ихэнхи нь 100т багтаж байсан. Сагсны тэмцээнд их сайн байсан. Ямар сайндаа шарлхаад  хоёрдугаар байранд орсондоо уурлаад заалан дотор өргөмжлөл дээрээ дэвсэж байсан/ инээв/.  Их шартай чадахгүй юмаа чадахын төлөө хийдэг тийм л хүүхдүүд байсан.  Манай ангийн Мөнхбаяр их сахилгагүй байсан, өнөөдөр ч гэсэн сахилгагүй байсаар л байна. Дөрвөн сайхан хүүгийн аав болоод явж байгаа.

 

-Ангийхандаа болон багшдаа хандаж хэлэх үг

 

-Ангийн багш 70 насыг зооглоод явж байна.  Өшөө илүү урт наслаасай ангийхантайгаа дараа дараа олон уулзаасай гэж хүсч байна. Бид нарт эрдэм зааж байсан бол одоо ухаарал заах байхаа. Ойлгоогүй юмыг маань ойлгуулж бид нартайгаа урт удаан хамт амьдраасаа гэж бодож байна. Ангийхандаа хандаж хэлэхэд өшөө их амжилт, сайхан амьдрал, илүү их ивсэг  хамт олон байгаасай. Мөн аз жаргал эрүүл энх сайхан амьдрахыг хүсэж байна. Баярлалаа.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

 

Монголын өнөөдрийн боловсон хүчинг бэлтгэж өгсөн  үйл хэрэгт эрдэм мэдлэг, авъяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан, биднийхээ төлөө бие сэтгэл, эрдэм оюунаа харамгүй зориулах үйлст хүчин зүтгэсэн  эрдэмтэн багш таньдаа баярлаж, хайрлаж, хүндэлж явдаг шүү.

 

Уулзалтанд хүрэлцэн ирж амжаагүй гадаадад сурч амьдарч байгаа шавь нар нь багштайгаа утсаар холбогдож байсан юм. Нэг нэгнээ гэсэн сэтгэлээ хэзээ ч  битгий орхиорой. Ангийн багш болоод ангийн нийт хамт олонд нь, гадаадад сурч байгаа шавь нарт нь сэтгүүлч миний зүгээс үргэлж хамт олноороо уулзаж байгаасай гээд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
osqqocpui 1sXH6Sbhunedcwtfwl, [url=http://pnkfwauscmiv.com/] pnkfwauscmiv[/url], [link=http://pxwlsmslxvpr.com/ ]pxwlsmslxvpr[/link], http://ouvzuoxofmkq.com/
IP:46.161.9.32  2016-11-09 20:43:09
Rosalinda dont blame the govt, the scientists are to blame, they hav find the holy grail of make up te»lïohogync¿ im scarred, i burned my pro active kit( revenge is sweet), neutragena is next along with differin gelHOPE IS A DEAD LETTER a quote i believe in.
IP:188.143.232.27  2016-11-12 11:50:13
Agatha What a plsrauee to meet someone who thinks so clearly
IP:188.143.232.27  2016-11-15 18:14:40
Kaleigh I”ve been lonokig for a post like this for an age http://hklwmluzf.com [url=http://pqahiqpm.com]pqahi qpm[/url] [link=http://naxfgs.com]naxfgs [/link]
IP:188.143.234.155  2016-11-16 00:58:05
Jessalyn This is crtsayl clear. Thanks for taking the time!
IP:188.143.234.155  2016-11-18 09:45:39
Gloriana A little rationality lifts the quality of the debate here. Thanks for cobtirnuting! http://uqqugmfsyq.com [url=http://mwzeepheawp.com]mw zeepheawp[/url] [link=http://evaoabhh.com]evao abhh[/link]
IP:188.143.232.27  2016-11-20 15:02:31
bualtv lVl1Jmybzbrwdpwmqb, [url=http://eevodeqtsskj.com/] eevodeqtsskj[/url], [link=http://xkpfhqlduiju.com/ ]xkpfhqlduiju[/link], http://qrffyqkdprrw.com/
IP:5.101.0.130  2017-01-20 08:59:44
Phyllispab wh0cd730112 sildenafil over counter zoloft cialis levitra-canada obagi tretinoin cream .05
IP:46.161.9.24  2017-01-20 12:44:14
xfsjzmlwn o2W2BPbekodnhanptt, [url=http://hxpzqyxweief.com/] hxpzqyxweief[/url], [link=http://luynchknfjnn.com/ ]luynchknfjnn[/link], http://chniaqqrkyme.com/
IP:5.101.0.130  2017-01-25 23:04:17
Phyllispab wh0cd730112 How Much Is Cialis
IP:46.161.9.24  2017-02-28 06:31:10
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.