Жүжигчин Г.Золзаяа: Өөрийгөө хянах чадваргүй болж хэсэг шоудсан

2013/11/27
Share |
Хүмүүс: Золзаяа | 
Жүжигчин Г.Золзаяа: Өөрийгөө хянах чадваргүй болж хэсэг шоудсан

Бусдын анхааралд өртөж амьдарна гэдэг амаргүй даваа. Шоу ертөнцөд энэ жил хамгийн их дуулиан тарьсан жүжигчин Г.Золзаягийн “Сэрүүлэг” сонинд өгсөн ярилцлагыг нийтэллээ.

- Танд амжилт хүсье. Киноны гол дүрийн санал хүлээн авдаг залуу жүжигчдийн тоонд орчихсон нь анзаарагдаж байна. Үүнд юу нөлөөлсөн гэж боддог вэ?

-Энэ жил миний хувьд “Хувь тавилангийн ээдрээ” телесериалд мөн хоёр уран сайхны кинонд тоглолоо. “Хувь тавилангийн ээдрээ” сериалын зохиолыг мундаг томчууд бичиж, бүтэн жил хийгдсэн гэдэг утгаараа сайн бүтээл болсон гэж үздэг. Олон ангит киноны зураг авалтанд орох ерөнхийдөө хэцүү юм билээ. 24 цагийн бараг 20 цагт нь ачаалал өндөртэй ажиллаж байлаа. Хэцүү ч гэсэн сүүлд нь дэлгэцэнд гарахыг харахад сайхан сэтгэгдэл төрснийг нуух юун. Энэ киног олон хүн үзсэн. Дээр нь мэргэжлийн хүмүүс ч тандалт хийсэн байх. Таны хэлж байгаагаар киноны зохиолч, найруулагч, продюссер намайг тоглуулах сонирхолтой гэж үзвэл энэ кино ч нөлөөлсөн байх. Бас бусад хүчин зүйлүүд ч байх магадлалтай.  

- Мэргэжлийн сургуулийг нь төгссөн болохоор хамтарч ажиллаж буй хүмүүст илүү амар байдаг байх. Сургуулиа хэдэн онд төгсөв өө, дундуур нь завсардсан бил үү?

-2007 онд СУИС-д элсэн суралцаад, 2012 онд монгол улсдаа данстай мэргэжлийн жүжигчдийн нэг болж төгссөн. Нэгдүгээр курстээ “Шүрэн бугуйвч” кинонд тоглож, түүнээс хойш рекламанд, ганц хоёр киноны туслах дүрд тоглож байлаа. “Sоund of kiss” хамтлагийн гишүүн байсан болохоор түүгээрээ хүмүүст жаахан танигдчихсан, ихэнхи нь намайг мэргэжлээрээ суралцаж төгссөн жүжигчин гэж мэддэггүй.

- Кино групп бүр онцлогтой. Сүүлийн киноныхонтой хамтрахад бэрхшээлтэй зүйл гарав уу. Таны нөхөр байсан Тамирын гэргий Соёлоо “Зүүдэнд ч оромгүй явдал” кинонд дүр бүтээсэн байналээ?

- “Зүүдэнд ч оромгүй явдал” кино группын хувьд маш эрч хүчтэй, ажлыг ёстой яралзуулдаг хамт олон. Миний хувьд энэ кинонд дүр бүтээсэн ахмад, туршлагатай, тайз дэлгэцэнд олон дүр бүтээсэн, ажил амьдралын арвин баялаг туршлагатай хүмүүстэй хамтарч тоглосондоо баярласан. Тамирын эхнэр тоглосныг мэдээгүй ш дээ. Яг хамт зурганд ороогүй болохоор зарим дүрд хэн хэн тоглосныг үнэндээ анзаарсангүй. Одоо ч гэсэн киногоо үзэж амжаагүй л явна. Нээлтэндээ гялс оччихоод “Маск” продакшныхаа “Шилдэг” хөтөлбөрын тоглолтонд оролцох байсан тул СТӨ рүү гүйчихсэн.

- “Зүүдэнд ч оромгүй явдал”-д өндөр үнэ ханштай тоглосон гэдгийг сонсоод чамайг анхнаасаа мэдээд цааргалсан юм болов уу гэж бодлоо?

- Өндөр үнээр тоглосон нь үнэн. Гэхдээ хэн хэн тоглож байгаа юм гэж асуух сөхөө ч байсангүй. Хүн болгон сайн уран бүтээл хийхийн төлөө явдаг болохоор энэ олон гоё зохиолууд бичигдээд, шинэ кино ойр ойрхон мэндэлдэг ийм цаг үе ирсэнд миний хувьд баяртай байгаа. Энэ бол яах аргагүй дэвшил. Тэр болгоныг үзэж амжихгүй ч гэсэн зав л гарвал үзэхийг хичээдэг.

- Наранбаатар найруулагчийн хувьд заавал мэргэжлийн жүжигчин гэхгүй ч нэлээд өндөр цензур тавьж, жүжигчнийхээ шүүсийг нь шахдаг гэдэг. Хамтарч ажиллахад ямар байв?

-Драмын театрын ерөнхий найруулагчтай хамтарч ажилласандаа баяртай байгаа. Жүжигчин хүн цаг ямагт дэргэдэх хүмүүсээсээ, амьдралаас ч суралцдаг. Наранбаатар найруулагчтай хамтарч ажиллах хугацаандаа их зүйл сурсан. Маш ухаантай, хүний ой тойнд үлдэхээр үг хэлдэг, өвөрмөц школьтой хүн. Анх над руу энэ киноны зургийн даргаар ажилласан жүжигчин Эрхэмбаяр ах ярихад би хамтлагийнхантайгаа хөдөө тоглолтоор явж байсан. Гэсэн ч “Зохиол бичигдэж эхлэхэд гол дүрд нь чамайг зоочихсон” гэхэд нь сэтгэл хөдөлж, хэдийгээр ажил ихтэй ч хамт олонтойгоо ярилцаад ажлынхаа цаг заваар кинондоо тоглосон.

- Таныг ойроос харахаар ийм жаахан хүүхэд шиг царайтай гэж төсөөлөөгүй. Нүүр хувиргалт ч аргагүй л хүнийг өөрчлөх юм аа?

- Кинонд мэргэжлийн хүмүүс нүүр буддаг, өөрөө ч будах эрхгүй. Тайзан дээр бол тайзны будалттай, энд тэнд, тухайлбал вэб сайтуудад будалттай зургуудыг тавьчихдаг болохоор тэрүүгээр нь төсөөлдөг биз дээ. Энгийн үед би огт буддаггүй. Гадуур явахаар хүмүүс ч танихгүй амар санагддаг.

- “Mаск” продакшнд ороод удаж байна уу. Хүнийг инээлгэх амаргүй гэдэг. Үндсэн жүжигчнээр орсон уу?

- Хошин урлагийн “Маск” продакшнд харьяалагдаад жил ч хүрээгүй. Хавраас бэлтгэлд орж эхэлсэн. Миний хамгийн анхны оролцсон нь “Зун цаг сайхан” гээд шоу тоглолт байлаа. Энэ бол миний оролцсон гурав дахь тоглолт. Оюутан ахуйдаа багш нараасаа ихийг сурсан бол энд ах эгч нараасаа суралцаж байна даа. Онолоо практик болгох гээд хичээж явна. Хамт олондоо тоогдсон болоод өдий болтол мөр зэрэгцээд ажиллаж байгаа юм болов уу гэж боддог. Хоёр дахь тоглолтоос үндсэн жүжигчнээр ажиллуулах санал манайхан тавиад жинхэлсэн. Манай хамт олон нэг гэр бүл шиг сайхан хүмүүс. Энэ хамт олонтойгоо ажиллаж байгаадаа баяртай байдаг. Их олон хүн надад сэтгэл гаргаж тусалсан. Ер нь хүнд сэтгэлээрээ хандах юм бол тэр эргээд ирнэ гэдэгт би итгэж, хичээдэг. Миний эргэн тойрныхон, найз нөхөд, аав ээж хамт олон бүгд сэтгэлээрээ ханддаг.

- Бусад уран бүтээлд оролцохдоо хувиараа гэрээ хийдэг үү?

- Нэг албан байгууллагад харьяалагдаж байгаа учраас энэ ажилд оролцох уу, үгүй юу гэдгийг хамт олноороо ярилцаж байгаад шийддэг. Миний санал, сэтгэл зүйн байдлыг харна. Сүүлд тоглосон кино маань инээдмийнх болохоор хөгжилтэй үйл явдлууд тохиолдож байлаа. Партнер маань ихэр залуусын дүр бүтээсэн. Би тэднийг нэгэн зэрэг дурлуулж байгаа дүр болохоор заримдаа бүр толгой эргэчихнэ. Заримдаа нөгөө хоёроо ялгахгүй “Хүүш, Чи одоо хэн нь вэ, Өнөмөнх бил үү, Үүрдмөнх” гээд л. Үс засалтыг нь хараад л “Өө, Өнөмөнх байна” гээд арай гэж таних жишээтэй. Эцэст нь киноны төгсгөлд өөрөө ихэр болдог. Киногоо үзэж амжаагүй байсан чинь манай охин эмээ, өвөө гэрийнхэнтэйгээ үзчихээд “ Ээж ээ, Та ихэр болчихсон байналээ ш дээ, би ихэр болмоор байна” гээд шулганаад байгаа юм даа.

- Охин нь одоо хэдэн нас хүрчихэв ээ. Сүрхий том болчихсон харагдана?

- Охин дөрвөн настай. Охин нь ээжийнхээ өмнө хойгуур сахилгагүйтэн гүйнэ, тоглолт болгон дээр ээжтэйгээ хамт ирж бусад жүжигчний хүүхдүүдтэй тоглодог гэв Манай охин чинь хар багаасаа театрын охин болчихсон. Ээжийгээ заримдаа хүмүүсээс харамлана. “Зүүдэнд ч оромгүй явдал”-ын гол дүрд тоглосон Энхүүштэй зураг авахуулаад утсан дээрээ хадгалчихсан чинь “Яагаад энэ хүнтэй зургаа авахуулсан юм бэ. Энэ хэн бэ ээж ээ” гээд шалгаагаад байгаа юм даа. Хамт ажилладаг хүмүүсийг энд тэнд таарахаар “Ээжийн найз” гээд сүрхий таньдаг юм.

- Нэр нь хэн билээ. Охиноо үргэлж авч явахдаа түүртдэг үү?

- Цэгц-Үжин. Миний охины нэр утга учиртай. Орчин үеийн ээж нарын жишгээр л хүүхдээ хүмүүжүүлэх гээд явж байна. Ярих сэдэв нь өдрөөс өдөрт өөрчлөгдөөд, үг нь хүртэл баялагжаад, улам хэрсүү болчихсон. Эх хүн болохоороо өмнөхөөс огт өөр болдог. Охиноо анх тээгээд гэдсэндээ гараа наах бүртээ ээжийгээ ойлгож эхэлсэн. Дараа нь эмэгтэй хүн, эх хүнийг ойлгож, аягүй зөөлөн, юманд хандах хандлага хүртэл өөрчлөгдсөн. Би чинь урд нь хүүхэд гаргахаасаа өмнө аягүй шартай байсан, одоо ч шартай хэвээрээ л дээ. Гэхдээ л ялихгүй зүйлд ач холбогдол өгөлгүй, намайг хүн муу хэлсэн ч, хэн нэг нь хажуунаас муухай хараад суусан ч огт тоохоо байчихсан. Хар энерги ялгаруулсан юманд ач холбогдол өгөхөө больсон. Өөрийгөө тэгж стрестүүлэх дургүй гэх үү дээ.

- Сүүлийн үед буяны үйлст оролцох болсон гэх юм. Ямар нэгэн байгууллага байгуулж түүгээрээ дагнаад ийм үйл хийх санаа төрөв үү, аль эсвэл хэсэг хугацаанд хийсэн үйл хэрэг үү?

- ТББ яваандаа байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Загвар өмсөгч Ариунцэцэг бид хоёр найзууд. Зөвхөн яригдаж байгаа ажил болохоор заавал хүмүүст зарлах хэрэггүй гэж үздэг. Пүрэвмаа гээд загвар өмсөгч байгаад гэмтчихсэн эмэгтэйтэй түлэнхийн төв дээр очиж хүүхдүүдэд тусалсан. Ийм ажил маш гоё энерги өгч, сэтгэл санаа сайхан болгодог юм билээ. Түүнээсээ урам авч цаашдаа тийм зүйл хийгээд л баймаар санагдсан. Хэсэг залуустай сайн үйлсийн аян зохион байгуулж, хотын захад ажилладаг хүмүүст дулаан хувцас хунар хандивлах аянд нь нэгдсэн. Өөрийнхөө зүгээс хэдхэн ширхэг хувцас өгсөн ч сэтгэл өегшээд хорвоогийн хэн нэгэн хүнийг хайр  энэрлээрээ дулаацуулчихсан юм шиг гоё мэдрэмж төрдөг юм байна. Тийм болохоор өөрөө үр хүүхэдтэй хүн учраас нийгмийн буруу тогтолцооноос болж хэлмэгдсэн хүмүүст чадах чинээгээрээ тусалж дэмжсээр байх болно. 11.16-нд Төв сувилал дээр очиж буяны үйлс хийх  ажлыг би өөрөө зохион байгуулна. Хүний зовлонгоор шоу хийгээд байна гэсэн шүүмж Ариунцэцэгт ирсэн гэсэн. Тийм болохоор бид буяны ажлаа нууцаар, чимээгүйхэн хийгээд л яваад байгаа. Мэдэх нэг нь мэднэ л биз, мэдэхгүй нэг нь мэдэхгүй л биз. Тэр хүмүүст туслахад баярласан халуун дулаан энергиэр нь миний сэтгэл дулаацах учраас заавал хүмүүст дуулгаж, харуулах ёсгүй гэж боддог.

- Жүжигчин Золзаяагийн талаар энэ жил нэлээд сенсаци дэгдсэн. Ажиглаад байхад гишгэсэн суусныг нь ямар нэг байдлаар сонирхдог хүмүүсийн тоонд та орчихлоо шүү дээ. Энэ хувь тавилантайгаа эвлэрч чадаж байна уу?

- Энэ жил янз бүрийн асуудалд холбогдлоо. Оюутан байхад багш нар сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай гэж захисаар ирсэн. Сэтгэл зүйн бэлтгэлгүй бол шал өөр ажил хийгээд явах байсан биз. Хэрүүл хийгээд өөрийгөө үнэ цэнэгүйдүүлэхгүйгээр тоохгүй хаячихдаг. Миний найз нөхөд намайг мэднэ. 24 цагийн хэдэд нь ажлаа хийгээд, хэдэд нь гадуур явдаг вэ гэдгийг. Ийм учраас би ийм хүн гээд цээжээ дэлдээд байлтай биш дээ. Анх нэг сайтын сэтгүүлч рүү “Энэ мэдээлэл чинь ташаа байна” гээд ярьсан биш хэл амны бай болгоод, над руу  чичлээд унасан. Сүүлд  нь киноны зургаас тасдаж аваад тавингуутаа киноны хэсгээс гэхгүйгээр шууд “Золоо хагас нүцгэлжээ” гэнгүүт хүмүүс энэ чинь буудалд “яадаг” энэ тэр гээд унасан. Ядаж тоглосон киноны минь нэр усыг бичээд, энэ кинонд тийм зураг авалтын хэсгээс гээд үнэн бодит мэдээлэл өгч болдоггүй юм байх даа. Шууд л буудалд нүцгэн байсан мэтээр ойлгогдуулаад байх юм.  

- Тамираа та хоёр чинь хар нялхаараа гэрлэчихээд хоёр тийш болчихоор хөндлөнгийн хүмүүст ч харамсалтай санагдсан гэж ярьдаг. Ер нь та хоёр яаж танилцсан бэ?

- Би айлын том. Аав, ээж хоёрыг гадагшаа явчихсан хойгуур ганцаараа гүйж очоод шалгалт СУИС-д шалгалт өгсөн чинь тэнцчихсэн ш дээ. Бэлдэж байсан сургуульдаа ч шалгалт өгөөд тэнцсэн. Өөрийн сонголт давамгайлж СУИС-даа суралцах шийдвэр гаргасан даа. “Шанс“ агентлагт явдаг байсан нь бас нөлөөлсөн байх. Ингэж явахдаа СУИС-ын гадаа Тамираатай танилцсан. Миний аав, ээж бизнес хийдэг хүмүүс бий. Тамирын аав, ээжийг бол хүн бүхэн мэдэх биз. Саявтархан намайг охинтойгоо байдаггүй, хааяа л уулздаг гээд биччихсэн байсан. Цэгц-Үжин бид хоёр үргэлж хамт яваад, өдөр бүр л хөнжилдөө тэврэлдээд унтдаг юм, уг нь бол. Охин маань эмээ, өвөө дээрээ очно. Гэр бүл маань хэдийгээр салж сарнисан ч мах цусны тасархай, эцэг үрийн холбоог тасалдуулж болохгүй байх. Би анх хатуурхаад хүүхэдтэйгээ уулзуулахгүй гэж үзсэн юм аа. Тэр нь тэгээд сараас ч хэтрээгүй. Угаасаа эх хүн болохоор аягүй зөөлөн болчихдог юм байналээ. Өөрийгөө бодохоос илүүтэйгээр бусдыг яаж шаналах бол, үр хүүхдээ санах биз гэж боддог.  Хайран л даа, хайран. Тэгээд одоо яах вэ дээ. хүүхэд нь Чука анайгаас чихэр авлаа гэсээр ирэвУг нь охин маань цэцэрлэгт явдаг юм. Ханиад хүрээд долоо хоног яваагүй. Манай талаас ч, тэдний талаас ч анхны ач учраас аль алиных нь амин хүүхэд. Тамираагийн дээр ах байгаа ч хүүхэд нь манай охиноос дүү.

- Соёлоотой бүр гэрлэчихсэн, нэг гэрт байгаа юм уу?

- Тийм ээ, тэр хоёр чинь гэрлэж байгаа гэсэн. Нэг кинонд тоглосон гэдгээ мэдээгүй. Нэгэнт өнгөрсөн амьдрал юм чинь өөрийгөө зовоогоод яах вэ.

- Салалттай эвлэрч чадахгүй хэцүү хүнд үеэ яаж давах туулсан бэ?

- Хэсэг хугацаанд өөрийгөө хянах хяналтгүй болчихдог юм билээ. Анхаарлаа өөр юманд сарниулаад, инээж ханиагаад явах нь сайхан санагдсан. Хэсэг нэлээд шоудсаан. Залуу хүний хувьд одоо ч найз нөхөдтэйгээ доргих үе гаралгүй яах вэ. Гэхдээ ажил их байна. Бие ч дийлэхээ байлаа. инээв Хүүхдээ тэврээд унтах нь илүү сайхан санагддаг болчихсон.

- Дуучин Б.Амархүүтэй нэг хэсэг нэр холбогдсон. Бас л нэг нэр хоёр хоч гэдэг шиг?

- “Масс”-ын нээлтийн шоун дээр явж байгаад зургаа даруулчихсан ш дээ. Тэрнээс бид хоёрын дунд ёстой ямар ч холбоо сүлбээ байхгүй ш дээ. Тийм байсан бол Ариунзул бөөн юм болох байсан. Хүмүүс энийг жаахан эрүүл саруул ухаанаар бодмоор юм шиг ээ. Манай ажлынхан мэдэж байгаа болохоор тийм сенсаци дэгдэхэд баахан инээлдсэн. Би одоо бүр айгаад эрэгтэй найзууддаа хүртэл захидаг ш дээ. “Надаас хол яваарай, муу нэр дуулав” гэж. Энд тэндхийн шоуны нээлтэнд байнга уригдана. Тэгээд л шоучин нэр авчихдаг ш дээ.

Бусад үед найз нөхөдтэйгээ дарвиад, ажил төрлөө хийгээд мартагналаа гэхэд зарим үед санагалзах уу, сэтгэлээс гардаггүй сайхан дурсамжууд нь ямар үед сэргэдэг вэ?

- Ер нь бол би чинь өөрийгөө ганцаардуулах дургүй ш дээ. Ганцаардах юмуу эр хүний орон зай дутагдахаар найзуудтайгаа уулзана, анхаарлаа өөр зүйл дээр төвлөрүүлнэ. Анх зөндөө хэцүү байсан. Тэр үеэ даван туулах гэж би аягүй олон юм үзсээн. Хүмүүсийн мэддэгээр бол буруутан нь би гэж чичлэгддэг. Эргэн тойрны бүх хүн. Эмэгтэй хүн болсон хойно тийм үеүд маань бодогдоно. Хүүхдээ бодоод нийлдэг ч юм бил үү гэж санагдана. Хүмүүсийн мэддэгээр бол би л чичлэгддэг. Ер нь бол чин үнэнийг бол эргэн тойрны бүх хүн бид хоёр, гэр бүлийнхэн мэдэж байгаа.

- Одоо энэ гэрлэчихсэн бүсгүй нь биш биз дээ?

- Мөн л дөө. Энэ хоёр чинь л анх манай гэрийг бусниулсан ш дээ. Тэгээд би жаахан дургүй байдаг юм. Өөрөө эх хүн мөртөө нөхөр хүүхдээсээ салаад, хүний нөхрийг эхнэр хүүхдээс нь салгаад сууж байсан болохоор би Соёлоог эмэгтэй хүнд тооцдоггүй ш дээ. Хэдийгээр бид хоёр нэг гэр бүл байж, дундаасаа нэг хүүхэдтэй ч гэсэн энэ мэтээр холбогдоод байхыг хүсэхгүй байна. Бүх зүйл ард хоцорсон. Би Тамирааг өрөвдөөд байдаг юм. Энэ охин маань аавдаа том болоод гомдчих вий гэж айдаг. Анх хатуурхаад бүх баримттай нь шүүхэд өгье гэж бодож байсан. Сүүлдээ ингэлээ гээд би юу олж долоох юм, яах юм. Энэ хүүхэд том болоод миний аав муу хүн л гэж бодно шүү дээ. Аавыгаа үзэн ядчих байх, хүүхдийг эцгийг нь үзэн ядуулаад яах вэ дээ гэж бодоод огт ярьдаггүй юм. Би бол анхнаасаа сайн нэртэй биш, яваандаа цаг хугацаа намайг ямар хүн бэ гэдгийг хүмүүст илчлэх биз гэж бодоод орхичихсон.

 - Охиныхоо ирээдүйг бодсон байна. Хүн хийж буй ажлынхаа хүнд бэрхийг хааяа ч болов бусдадаа ойлгуулж бай гэж ухаантай хүн хэлсэн. Бүхнийг нуруундаа үүрч явах нь хэцүү биш үү?

- Охины ирээдүйг бодох гэснээс охиноо жүжигчин болчих вий гэж айдаг ш дээ. Гэтэл яалт ч үгүй багаасаа авьяастай нь мэдэгдээд байгаа юм. Жавхаа эгч, Гэрлээ эгчтэй “Шилдэг” хөтөлбөрөө хийх гээд бүх тоглолтоо үзээд сууж байсан чинь охин харчихаад дуурайгаад байгаа юм даа. Тамирын тухай ярьсныг та аль болох бага оруулахыг хичээгээрэй. Хойноос нь гонжроод байгаа юм шиг муухай.

- Ойр тойрны хүмүүст учир байна аа. Залуу хүн алдаж ононо. Тэрийг нь хэлээгүй бол та хоёр салахгүй ч байсан юм бил үү?

- Би өөрөө мэдсэн ш дээ. Одоо өнгөрсөн юмыг яриад ч яах вэ дээ.

- Цаадах чинь эвлэрье гэж гуйсан уу?

- Саяхан хүртэл эвлэрье гэсэн. Хүүхдээ бодоод нийлье гэхээр бас болохгүй асуудал байх л юм байна шүү дээ.

- Тэр бүсгүй танай охинтой танилцсан гэж байсан?

- Манай охинтой танилцаад, хүүхдийн баяраар баярлуулсан гэсэн.

- Одоо та эр хүн нэг ийм анзааны байвал гэсэн багцаатай болчихсон уу. Золоо ямар эзэгтэй вэ?

- Ноён нуруутай, надтайгаа таарсан, намайгаа ойлгодог, сайн хүн л байх хэрэгтэй. Сайн хүн гарч ирэх л биз. Ямар ч л байсан ажлаа хийгээд юугаар ч дутахгүй сайхан амьдарч л байна. Одоохондоо нөхөрт гарах төлөвлөгөөнд ороогүй. Өөрөө сайхан гэр бүлийн амьдралтай байсан учраас тогтуун амьдралыг хүснэ. Гэхдээ миний мөрөөдөл чинь таван хүүхэдтэй болох шүү дээ. Миний хувьд хоол хийж бараг амждаггүй ч, амттай сайхан хоол хийх дуртай. Гэрийн ажлаас хамгийн дуртай нь аяга угаах.  

- СУИС-д бүх чиглэлээр суралцчихаад дуучны карьераа хөөе гэсэн бодлоо орхичихсон уу?

- Жил бэлтгэл хийж, Ган-Очир багшаар бүжиг заалган, гимнастикийн дугуйланд хүртэл явж байлаа. Чанартай уран бүтээл хийхийн тулд бүжгийн хөдөлгөөнүүдийг тултал нь хийгээд, мэргэжлийн түвшний дуучин больё гэж санасан ч эхлээд жүжигчний карьераа жаахан өсггөөд авья гэсэн нь оносон сонголт болсон. Олон зүйлд самгардахаар аль ч үгүй болчих юм шиг санагдсан. Цаашид мөрөөдлүүдээ биелүүлэхийг хичээнэ.      

- Танд мөрөөдлийн дүр байна уу?

- Түүхэн кинонд тоглоё гэж боддог. Тийм учраас би одоо хүртэл биендээ нэг ч шивээс хийлгээгүй, хөмсгөө шивүүлээгүй, гоо сайхны мэс засалд ороогүй. Дотроо бодол байгаа болохоор өөрийгөө эртнээс иймэрхүү маягаар бэлдэж байгаа, тэр болгоныг маань олоод харчих хүн гарах л биз. Боломж нь гарвал гадагшаа ч гарц нээнэ. Анхаарлаа төвлөрүүлж хөөцөлдөж үзээгүй л явна. Жүжигчний өмнөөс менежер гадаад харилцааг нь зохицуулдаг Холливудархуу жишиг киноны өрсөлдөөн ширүүсэх тусам тогтох болов уу. Одоо жүжигчдийн рейтинг, эрэлт хэрэгцээ өсөөд гоё зарчим руугаа орж байна. Сайны хажуугаар саар зүйлс ч их.

- Жүжигчин хүнд мэргэжил нэгтнүүдээсээ даган дуурайдаг, шүтэн биширдэг хүмүүс байдаг. Таны хувьд?

- Шарлез Терон гоё санагддаг. Нүдэндээ галтай, цаанаа л гоё жүжигчин. Холливудын жүжигчдийг бүгдийг нь харж, шүтэн биширдэг. Үлгэр жишээ болохоор зөндөө хүн эргэн тойронд маань бий. Монголын жүжигчид мундаг шүү дээ.

- Та найзуудтайгаа энд тэнд хамт явах нь их содон харагддаг. Хөтлөгч Халиун та хоёр үсээ яг адилхан тайруулчихсан байсан. Бүсгүйчүүдийн нөхөрлөлөөс юуг олж мэдэв?

- Халиун бид хоёр арван жилийн сургуульд хамт төгссөн. Тэр манай дээд талын ангид суралцаж байлаа. “Хувь тавилангийн ээдрээ”-ийн үеэр үсээ халимаг засуулсан. Зураг авах гэхээр өмнөх зурагтай харьцуулж байгаад тайраад хаячихна. Зургаа бүрэн дуусгаад үсээ ургуулж эхэлсэн. Найз нөхөд маань надаас бүгд эгч. Амьдралын төлөө гэсэн мундаг эмэгтэйчүүд дээ. Амьдралын ухаантай, юуны төлөө амьдрах вэ гэдэг зорилгоо тодорхойлчихсон, бүгд үр хүүхэдтэй. Охидын нөхөрлөлийг хүмүүс ер нь нэг л хэврэг, олон жилийн насгүй юм шиг санадаг. Охидын нөхөрлөл худлаа, нэгнийгээ бөгс өндийнгүүт нь муулдаг гэх мэтчилэн. Бид бол сайн сайхан амьдралын төлөө бэрхшээлийг хамтдаа даван туулдаг найзууд.

Арван жилдээ ямархуу охин байв. Золоо сахилгагүй юу?

- Арван жилдээ сэргэлэн, сахилгагүй хүүхэд байсан. Одоо ч энэ тайзны ард сахилгагүйтээд гүйж явдаг. Намайг манайхан эр эм нь мэдэгдэхгүй гэдэг юм. Эрэгтэй найз олонтой. Би чинь харахад туяхан, эмэгтэй хүн шиг мөртлөө, яг эрэгтэй хүүхэд шиг зантай. Дасгалын үеэр эрчүүдтэй ноцолдоно. Бүх талаараа чадварлаг байж, юм юм сурахыг хичээдэг учраас хамтлагийн сайн бүжиглэдэг залуусаараа бүжиг заалгаад орилолдоно. Сунгалт гайгүй л дээ. Гар дээрээ тогтож, биеэрээ бүтэн эргэх гээд, олс руу авираад заалаар нэг орилчихдог.

- Урд нь, одоо аав ээжээсээ зэмлэл хүртэж байв уу?

- Аав, ээж хоёр намайг их эрх дураар нь өсгөсөн юм болов уу гэж одоо боддог. Намайг чангалаагүй, хэлэх үгээ хэлдэг, гэхдээ хайраар өсгөсөн. Аав ээж хоёрын маань сайн хүмүүжүүлсэн байхад тэднийхээ нэрийг муугаар дуудуулж яваа нь миний буруу л даа. Үнэнийг нь мэдэж байгаа учраас тэд маань хаа очиж ойлгодог юм. Хамгийн сүүлд сайтууд дээр гарсан нүцгэн зургийг хараад тэд эмзэглэсэн. Уг нь бол ажил мэргэжлээр доромжилж болмооргүй л санагддаг.

- Хамтлагтаа ганцаараа мэргэжлийн уран бүтээлч байсан уу. Мэргэжлийн хүний зорилго нь өөр юм, одоо ингээд тууштай явж байгааг нь харахад?

- Sound of kiss хамтлагаас Номин бид хоёр мэргэжлийнх, би тэр үед Шүрэн бугуйвч кинонд тоглочихсон байсан. Охид баг болж ажиллахад хэцүү. Гэхдээ манай охид сайн байсан. Хамгийн анхны дууг Юнитель компани ивээн тэтгээд хоёр жил бэлдэж байж анхны клипээ гаргаад гэрээний хугацаа дуусаад, санхүүжилт байхгүй учраас тарсан. Ивээн тэтгэлгэ өөрсдөө хөөцөлдөөд хэсэг явж үзсэн. Тус тусдаа ажил төрөлтэй, өөр өөрсдийн амьдралтай хүмүүс учраас бүтэхгүй юм билээ. Жишээ нь Киви хамтлаг бол амьдрал нь хүртэл Киви ш дээ. Миний хувьд жүжигчин мэргэжилдээ хайртай, түүндээ үнэнч. Худлаа зэрэмдэглээд байхаар нэг зүйлдээ тууштай зүтгэе гээд больсон доо. Хамтлагийнхан бүгд гэр бүлтэй, үр хүүхэдтэй болцгоосон. Би булган сүүлтэй нь буюу хамгийн түрүүнд маамуулж байлаа. Продюссертой бол манай хамтлаг цааш явах байсан.

- Чөлөөт хувцас их зохисон байна. Ямар стилийг голчилж сонгодог вэ?

- Брэнд гэж туйлширдаггүй. Нэг хэсэг оёдолчноор биедээ эвтэйхэн хувцас оёулдаг байлаа. Чөлөөтэй хувцсанд дуртай болохоор Adidas фирмийн бэлтгэлийн хувцас голчлон өмсдөг өмсдөг. Чамин гоё юм цөөн бий. Нүдний шилэнд нугасгүй. Цайны ганц шилтэй юм шиг л ярьдаг ш дээ. Шил харж ялгадаггүй хүмүүс байх л юм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
uj sn yvaa negendee buu ataarah
IP:103.26.194.22  2013-11-27 12:03:59
zchn Huurhun ohin shu.amjilt husey ilu ihiig hgerei
IP:180.149.95.90  2013-11-27 12:19:33
hi odoo eniig nogoo tamiraa n ymuu ter huuhen n unshaad tenegtej ognoo
IP:112.72.13.217  2013-11-27 12:24:52
opo zolzaya zolzaya gehiin mongol ingeedel jijighen sanagdaad bhiin
IP:202.21.96.158  2013-11-27 12:48:17
tuul zoloo minii duu uhaantai erch huchtei zorigtoi amidraarai chi bol mash ireeduitei ohin gedgiig yariltslaga unshaad oilgoloo az jargal husii
IP:202.55.182.82  2013-11-27 13:00:44
siilen ail ger uimuulsen yumnuudiig bugdiig n huuliar shiiddeg baih heregtei bnaa . ugaasaa ene mgl chin ger bvl gej jankuu bolloooooo .
IP:124.158.104.229  2013-11-27 13:14:18
angel Emegtei hvn l vr hvvhede gj yavan shde za amjilt
IP:180.149.78.26  2013-11-27 14:44:17
Teneg zoloo Hutsdgiin be ariunzul boon ym bolno etr!!! Enen shg tm teneg bsh shdee ooroo amarhuugiin araas guiged bsan gsiishd burj aldhinma teneg cn ariunzul egchiig yaj dursaj chadwaa
IP:202.21.106.169  2013-11-27 14:44:25
john never give up!!!
IP:202.126.89.175  2013-11-27 15:35:03
XALIUN EneoxindSain Saixniig Xusey.
IP:109.69.229.85  2013-11-27 16:02:24
ЮЮЮЮ хөөрхөн охин амжилт шоугүй залуу нас гэж юу байдаг юм угаасаа ганц олдох залуу нас бусдын адил наргиж цэнгэж ягаад болохгүй гэж
IP:202.179.29.122  2013-11-27 16:27:25
Kgk Za yu we teneghuuhen shde
IP:122.254.121.30  2013-11-27 16:41:20
amjil ohin min Unheer tsagaahan setgeltei ohin yumaa.Olon yanziin l medee garaad bdag bsan. Humuus huniig yanz bureer meddeg yum shig bichih ni utgagyi l dee. Zaluu eej gehed mundag bna. Chamd amjilt husie. Doloon burhan od shig urgelj gylalzaj yavaarai duu min.
IP:202.126.91.71  2013-11-27 17:12:41
док сайхан хүүхэн шүү Тамираагаас салсных нь үеэр нэг шоудаж билээ.Сайхан шүү Золоо чамд амжилт хүсье.Дайчин сайн бүсгүй минь хэн гэдэгээ үзүүлээд өгөөрэй...
IP:180.235.188.138  2013-11-27 18:29:00
монгол бүсгүй Ер нь муусайн эрчүүдээс л болдог ш дээ эмэгтэй хүнийг буруутгах хэрэггүй
IP:103.11.195.15  2013-11-27 22:33:19
хххх тун энгийн дажгүй ярилцлага өгсөн байна.
IP:202.179.8.3  2013-11-28 08:46:26
hun,,, ene setguulch yasan mal ve hun amidarlaa yrij bhad garchigiin ymar evgui tavisiiim
IP:103.11.195.80  2013-11-30 23:20:37
zolood mundag hoorhon ohin shuuu demjij ywdag
IP:103.26.194.128  2013-12-01 17:21:38
zochin MUndag shuu.Tamiraagaas salsan ni onoson baikhaa.Ireeduid Tamiraa kharamsnaa.
IP:103.26.194.114  2014-01-22 18:49:27
fuck setguulch ene setgulch ymar muhain be..tamiragin talar yrisnig baga orularai aras n gonjrod bgam shg gedgiig hurtel oruulsan beeshd
IP:182.160.45.33  2014-03-18 17:03:13
ike Tamir eroosoo taalagddaggui, zugeer yarij bgaa ni sonin buduuleg shde. Bi lav tiim zaluutai tesehguiee. Ene ohin chini harin dajguin bnaa
IP:103.26.194.19  2014-03-29 15:56:53
zochin Ter Coeloo gedeg huuhen hogshrohooroo yanaa.Busdiin az jargal hulgailsan buzar em Tamiraag araar ni tavij l taaraa iim yumnuud hogshirsonch oorchlogdohgui zavhai heveeree baidag yum daa.Daraa ni havdaraar zovj uhdeg.
IP:103.26.194.17  2014-03-30 10:26:40
suvd Uhaantai, ih amjiltand hureheer ohin bna.amjilt!@
IP:202.55.191.132  2014-04-17 13:08:54
катяа золоод амжилт хүсье эмэгтэй хүний зовлон барагдах биш тэр тамираа үнэхээр шалиг золоог гэртэ түлхүүрдээд ороод ирхэд орон дотороо оор хүүхэнтэй унтаж байсан гэсэн ийм амьдарлыг хэн хүсхэвдээ
IP:103.26.194.1  2014-05-16 14:12:16
tamiraa zoloo bol zashrashgui ynhan shde odo maskt zolootoi untaagui hun bhguishde muu laanaanp
IP:112.72.11.104  2014-05-18 21:11:55
Lily Through friends online tramadol without prescription problems. nature of real or potential adverse drug reactions and/or
IP:117.169.1.98  2014-07-08 09:30:08
bella Амжилт
IP:202.131.242.250  2014-09-01 10:57:45
enee Zoloo chi shuu mundag ohin uymaa amjilt hvsei.ohinoo l sain hvn bolgoroi az jargal husei
IP:150.129.141.195  2014-10-01 21:07:27
anujin unheer hoorhon egch shuu
IP:202.126.91.159  2014-10-24 19:35:32
nandinzvrh jvjigchin bish shovuchin bol my hvndeldeg jvjigchini neg bsan ymsan xaxaxad tsasha zail
IP:103.9.88.58  2015-05-13 11:43:17
Smith 3
IP:112.72.13.61  2015-06-02 22:05:30
Bradley 30K3GR http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.22  2015-08-09 17:51:51
horny IQww8x http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.41  2015-08-13 14:23:43
xaxa tegwel al gj angal boloo bzde durtai hangan bawaj huhvvlj tawuildag boloo biz amarhuu boowig huhuj bawuuulsan gedin bnle
IP:103.229.120.96  2016-01-12 20:42:04
Utah county arrest records , Public records indiana, [url=”http://checkmatepeople ss.com/public-records-indiana/ ”]Public records indiana[/url], http://checkmatepeopless.com/p ublic-records-indiana/ Public records indiana,933, Delaware Court Cases?, [url=”http://checkmatepeople ss.com/delaware-court-cases/
IP:46.118.115.181  2016-03-13 06:29:42
pvbsrhcxfsh Fimbu0fvtoouuxetcy, [url=http://hmhjylikdksv.com/] hmhjylikdksv[/url], [link=http://pzbnbbmjivqf.com/ ]pzbnbbmjivqf[/link], http://efxmmlckwmia.com/
IP:185.130.6.103  2016-04-10 17:13:54
JimmiXzS RmdhUt http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.40  2016-10-14 21:47:43
JimmiXzS eqRo0Y http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.35  2016-10-15 08:14:46
poagzpfi XDX6GLczrwhwafyyjd, [url=http://siqwymbfsbdb.com/] siqwymbfsbdb[/url], [link=http://vtgibjrfcsnk.com/ ]vtgibjrfcsnk[/link], http://pzqlfnaidmdh.com/
IP:46.161.9.31  2016-11-24 15:19:18
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.