“Гоёл” наадмын энэ жилийн “Топ” тодорхой юу?

2013/11/28
Share |
Хүмүүс:
“Гоёл” наадмын энэ жилийн “Топ” тодорхой юу?

“Andra Model Management” агентлагаа байгуулан монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож яваа мисс Х.Бадамгэрэл сарын өмнө амаржиж хүүтэй болсон билээ. Дуучин Becky-тэй ханилан хөөрхөн хүүгийн ээж болсон мисс бүсгүй гоо сайхан, бие галбиртаа тун их анхаарч төрсөн гэхээргүй сайхан харагдаж байна. Тэрээр өчигдөр “Cashmere shop”-ын арга хэмжээнд очин бидний дуранд өртсөн юм.

 

Тэрбээр амаржаад удаагүй байгаа хэдий ч сүүлийн хэдэн жил тасралтгүй оролцож буй “Гоёл” наадамдаа оролцохоор эртнээс бэлтгэж эхэлсэн нь энэ ажээ. Үүнийгээ ч  өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн бөгөөд “Жил болгон хэд хэдэн чухал арга хэмжээг тэсэн ядан хүлээдэг.

 

Энэ жил “Гоёл-2014” наадмаа алгасахгүй байх боломж гарлаа. Хүн олон зүйлээс сэтгэл ханамж авдаг бол, миний хувьд тайзнаас маш их эрч хүч, урам зориг, цааш тэмүүлэх мэдрэмж авдаг. Намайг дэмжиж, хурцалж байдаг гэрийнхэн, найзууд бас хайртдаа баярлалаа” хэмээн бичжээ. Ямартай ч түүний загварын тайзнаа алхсан 8 жил, мэдлэг боловсрол, туршлага, авсан шагнал нь аль хэдийнээ топ-ын дайнд биз ээ. Ямартай ч хэн топы болохыг харахад 2-хон хоног үлдлээ.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!