Pагу UBS-ийн захирал Балхжавыг ”хар тамхичин” гэв

2013/11/29
Share |
Хүмүүс:
Pагу UBS-ийн захирал Балхжавыг ”хар тамхичин” гэв

" Universe best songs” наадмын шүүгч, дууны инженер Рагу Раман АНУ-д амьдарч байгаа монгол эхнэр рүүгээ явсан аж. Тэрээр Монголд буцаж ирж ажиллаж, амьдрахгүйгээр шийдсэн бололтой. Учир нь тэрээр явахаасаа өмнө манай урлагийнхны талаар, бодит байдлыг хэнээс эмээлгүй, нүцгэн үнэнээр нь дэлгэж, хатуухан үгтэй ярилцлага өгчээ.

 

Тэрээр " 2013 он болчихоод байхад 1980-аад онтой адилхан сэтгээд байна. Аль ч улс оронд очиход залуучууд нь их хүчтэй байдаг бол энд урлагийн хөгшин мафи” нь их хүчтэй байсаар байна. “Чи миний дууг дуулахын бол би чамайг дэмжинэ, ивээн тэтгэнэ. Харин миний дууг дуулахгүй бол туслаж чадахгүй” гэсэн сэтгэлэгээтэй байдаг юм билээ. Заримдаа аргагүйн эрхинд  залуучууд хөгшин сэтгэлгээтэй дуу дуулж, хөгшин сэтгэлгээтэй нэвтрүүлэгүүдэд оролцдог. Намайг анх ирэхэд Харанга, Сараа, Хурд, Никитон гэх мэтчилэн цөөхөн хамтлаг дуучид монголын хөгжмийн ертөнцөд зонхилж байсан. Одоо ч гэсэн хэвээрээ л байна. Залуу хамтлаг дуучид дутагдаж байсан бол одоо ч бас хэвээрээ л байна. Залуучуудыг дэмждэггүй хуучин “коммунист” сэтгэлгээтэй хүмүүстэй хамгийн түрүүнд тэмцмээр санагдсан.

 

Тэр хүмүүс 10 жилийн, 20 жилийн өмнө алдартай хүчтэй байсан байж болно гэхдээ одоо залуучуудаа дэмжих хэрэгтэй. Гэвч тэд 10 жилийн өмнөх хүчээ алдахыг хүсэхгүй, халааг нь авах залуусаа бодохгүй байна. Ер нь бол 50 настай хүмүүс гэртээ сууж байдаг шдээ /инээв/. Тэгэхгүй 50 хүрчихээд залуучуудын чиг хандлагыг заах гээд хичээх хэрэггүй, харин тэдний хийх гэсэн шинэлэг бүхнийг дэмжих хэрэгтэй. Би залуу уран бүтээлч, залуу зохиолчийн дууг дуулах хэрэгтэй гэж боддог. Тэгж байж урлаг хөгжинө. Залуучуудыг өөрөөсөө зайлуулсан, гишгэсэн тэр “мафи”-ийн эсрэг тэмцсээр залхаж байна. Монголын урлаг өөрчлөгдөөгүй.   Миний амнаас гарч байгаа үг гашуун ч гэсэн үнэхээр ямар ч өөрчлөлт гараагүй гэж бодож байна. Хэн хэн нь урлагийг атгаж байсан тэр хэвэндээ л байна. Залуучуудын орон зай үнэхээр хязгаарлагдмал байна. Тийм болохоор интернетийг би уран бүтээлээ олны хүртээл болгох зөв орчин гэж боддог. Яагаад гэхээр интернетэд залуус чөлөөтэй сэтгэгдэлээ бичиж, бие биенээ дэмжиж, бие биенийхээ хөгжмийг худалдаж авч болно. Тэд нар өөрсдийн уран бүтээлээ хийгээд л явна. Нөгөө нэг “томчууд”-тай сайхан харилцаатай байх гэж хичээх хэрэггүй болно. энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.