Топ модель Э.Одгэрэл: Намайг нууц амрагийнхаа гэрт нь очиход өөр нэг бүсгүй хүлээгээд сууж байдаг

2013/11/29
Share |
Хүмүүс:
Топ модель Э.Одгэрэл: Намайг нууц амрагийнхаа гэрт нь очиход өөр нэг бүсгүй хүлээгээд сууж байдаг

Мөнхийн залуу гэгддэг топ модель Э.Одгэрэлсүүлийн үед хань ижлийн талаар багагүй ярих болжээ. Магадгүй нас яваад ирэхээр хэн нэгэнтэй ханилах бодол өөрийн эрхгүй төрөх болсоныг үгүйсгэх аргагүй. Тэрээр ямар ч байсан халамжтай, түшигтэй л бол халаас хоосон ч байсан хамаагүй ханилна гэдгээ мэдэгдэх болсон. Түүний урьд өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагуудыг уншиж байхад ном унших дуртайгаа нилээд онцолсон байдаг. Анхны ханьтайгаа учраад анх удаа гэрт нь орохдоо өрөө дүүрэн номыг нь хараад бахархах сэтгэл төрж байсан тухайгаа ч тэр хэлж байсан удаатай. Мөн тэрээр нэгэн ярилцлагынхаа үеэр “Монголын олны танил эрэгтэйчүүдээс хэнийг нь сугадаж алхмаар байна” гэсэн сэтгүүлчийн асуултанд ихэд эргэлзсэн байдалтай нүдээ эргэлдүүлж, “Би тэр хүнийг сонголоо гэж бодоход намайг харин сугадаад алхахыг зөвшөөрөх юм болов уу. Аягүй бол цаанаа эхнэр хүүхэдтэй хүн байвал хэцүү ш дээ. Тийм болохоор эхнэртэй хүнтэй орооцолдсоноос эзэнгүй арал руу ном тэврээд явсан нь дээр” хэмээн ухаалаг гэгч нь хариулжээ. Харин сэтгүүлч түүнээс нууц амрагийн талаар бодлыг нь асуухад топ бүсгүй маань “Мэдэхгүй юм. Энэ тал дээр нууц амрагтай хүмүүс л илүү сайн хариулт өгөх байхдаа. Миний бодлоор бол хэн нэгний нууц амраг байна гэдэг байж болшгүй зүйл л дээ. Яагаад гэвэл би хэн нэгэн хүний нөхөртэй зугаацаж явахад тэр эрийг яг надтай адилхан бүсгүй хүн гэрт нь хүлээгээд сууж байдаг. Гэр бүлтэй хүний нууц амраг болсон хүмүүс цаана нь байгаа эхнэрийнх нь оронд өөрийгөө тавиад бодож үзэх хэрэгтэй” хэмээн хариулсан байна. Нийтэлсэн: Хосоо https://newsapp.mn/category/unlike/1223 Манай сайт таалагдаж байвал Like дарна ууДэлгэрэнгүйг: http://miss.mn/17797.html

Эх сурвалж-Шуурхай.мн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.