Гүндалай балайрсаар л байна

2008/05/21
Share |
Хүмүүс: Л Гүндалай | 
Гүндалай балайрсаар л байна

 АН-д дахин элсээд долоо ч хоноогүй Гүндалай нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа `би Ард Түмний Намдаа эргээд орно` гэж мэдэгдэж байх юм. Энэ этгээд эрүүл л байгаа даа, АН –с хөвсгөл аймгийн тойрогт нэр дэвших дөрвөн гишүүнийхээ нэрийг намын анхан шатны байгууллагаас тодруулчихсан. `Хэрэв АН-д УИХ –д суух хүний санал хэрэгтэй л юм бол намайг дэвшүүлэх ёстой` гээд ханхалзаж яваа Гүндалай ярилцлагынхаа төгсгөлд `АН надад миний хүссэн тойргийг өгөхгүй бол би АТН-д эргээд орно. Улс төр гэдэг чинь тоглоом шүү дээ` хэмээн ичих ч үгүй буржээ. Гүндалай гэгч хүн ерөөсөө ичих булчирхайгүй гэдэг нь олон нийтэд аль хэдий нь мэдэгдсэн л дээ. Ийм тохиолдолд АТН-ынхан, АН-ын дарга Ц.Элбэгдорж нэр юу бодож байгаа бол? Ийм л нэг хэцүү гишүүнтэй болж дээ Элбэгээ дарга минь.

Эх сурвалж: Шуугиан

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.