Жүжигчин Навчаагийн нөхөр анх удаа: Миний ирээдүйн амьдралыг “ХҮЧИРХИЙЛЭГЧ” гэж нийгэмд бүү итгүүлээч Навчаа

2013/12/02
Share |
Хүмүүс:
Жүжигчин Навчаагийн нөхөр анх удаа: Миний ирээдүйн амьдралыг “ХҮЧИРХИЙЛЭГЧ” гэж нийгэмд бүү итгүүлээч Навчаа

Хүний амьдралыг мэдэхгүй байж энэ хүмүүс Навчаагийн нөхөр “арчаагүй архичин,хүчирхийлэгч” гэж нийгэм намайг хүлээж аваад байна. Бас Навчаагийн үгээр намайг дүгнэж болохгүй. Би чинь өөрөө Жаргалсайханы Угтахбаяр гэдэг хувь хүн шүү дээ. Гэтэл одоо намайг хаана ч явсан хүмүүс архичин хүчирхийлэгч мэтээр харж дүгнэж байгаад миний сэтгэл эмзэглэж байна. Жишээ нь: Жүжигчин Навчаа туулж өнгөрүүлсэн амьдарлиараа Лардьма киног хийжээ гэж байгаа юм. Би үнэхээр санал нийлэхгүй байна, бүүр 100 хувь гэсэн үгсээр бидний яриа эхэлсэн юм. Өнөөдөр нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл хэмээх бараан сүүдэр байсаар байна. Үүний тод жишээ болж “Лардьма” хэмээх уран сайхны кино гарч нийгэмд ихээхэн шуугиан тарьсан. Тэгвэл энэхүү кинонг бүтээхэд ихээхэн хувь нэмэрээ оруулсан гэх Жаргалсайханы Угтахбаяртай бид уулзаж ярилцсан юм.

Сайн байна уу та өөрийгөө танилцуулахгүй юу?

Би 1982 онд Улаанбаатарт  төрсөн Жаргалсайханы Угтахбаяр гэж хүн байна. Айлын бага хүү. 1998 онд 51-дүгээр дунд сургуулийг төгссөн. Тэгээд л амьдарлын жамаар ингээд амьдраад л явж байна даа.

Одоо хаана ямар ажил эрхэлдэг вэ?

Сүүлийн 10-аад жил Дорнод аймагийн Баяндун суманд уурхайд ажиллаж байна.

Таныг хүмүүс Угтахбаяр гэдэг хувь хүн талаас чинь биш, Жүжигчин Навчаагийн нөхөр гэдгээр нь илүү мэдээд байх шиг?

Харин наадах чинь л аймар хэцүү байна. Би чинь одоо уг хүн нь бол Жаргалсайханы Угтахбаяр гэдэг хүн. Хад чулуу цэцэгнээс би төрөөгүй. Жүжигчин Навчаагийн нөхөр гэдэг утгаар хүлээж авахаар надад үнэндээ хэцүү л байна.

Ер нь жүжигчин Навчаатай амьдрал холбож байсан тэр мөчөө эргэн дурсаач?

Анх 2003 онд танилцаж байлаа. Манай 10 жилийн уулзалт болсон юм. Тэр үеэр манай нэг найз, намайг манай эгчтэй танилц гээд Навчаатай танилцуулж байлаа. Тэгээд тэр үес хойш, холбоо бариагүй байж байгаад 1 жилийн дараа таарсан. Учрах ёстой хүмүүс учирч, уулзах ёстой хүмүүс уулздаг гэдэг шиг. 2005-2009 онд бид  2 хамтдаа амьдарч нэг хөөрхөн охинтой болсон.

Жүжигчин Навчаатай хамт амьдарч байсан өнгөрсөн амьдрал тань, үнэхээр хүмүүсийн яриад байгаа шиг хэцүү, хүчирхийлэлтэй амьдрал байв уу?

Хэн хэн амьдрал үзээгүй байхдаа суужээ. Гэр бүл гэж ямар байдагийг мэдэхгүй тийм л хүмүүс анх учирсан. Одоо бодоход хэн хэн нь хариуцлагаа ухамсарлаагүй байжээ. Мэдээж хүний л  амьдрал хойно алдаа оноотой он жилүүд өнгөрсөн. Эхнэр нөхрүүд алдаж болно, онож ч болно. Хамгийн гол нь 2 идэхгүй хоосон хонохгүй, хамтдаа л амьдралын төлөө зүтгэж байсан үе л хамгийн сайхан . Бид хоёрын хувьд муудах сайндах зүйл зөндөө л байсан. Тэр болгонд би ийм байсан, Навчаа тийм байсан гэдгийг одоо ярьхад утгагүй л бизээ. Ер нь гэхдээ би халуун ам бүл, гэр бүлийн уур амьсгалыг хадмын талынханаасаа  мэдэрч үзээгүй. Гэр бүлүүдэд хадам аав ээж, хүргэн бэр гэсэн ойлголт байдаг. Би яг тийм томъёололд ерөөсөө орж үзээгүй. Би  чинь хүний нөхөр шүү дээ  л гэж бодож ирсэн. Тэрнээс надад хадам аав ээж байдаг билүү? гэж бодож үзээгүй. Хоёр өөр орчинд өссөн хүмүүс,өөр өөр ойлголттой байж болох юм. Би айлын бага хүүхэд. Хоёр ах нэг эгчтэй. Анх эгч маань хүнтэй суугаад хүргэнээ орж ирж байхад нь бид нар ёстой л байдаг аа л барьдаг байлаа. Гэтэл надад бол ийм юм байгаагүй. Сүүлийн үед хэвлэлэээр намайг Навчаа үнэхээр баатар болгож байна даа. Бид 2 чинь дундаа нэг охинтой бас чамгүй хугацааг хамтдаа өнгөрөөсөн хүмүүс. Гэтэл өнөөдөр яагаад өөрсдийнхөө болж бүтээгүй амьдралыг хүмүүст дэлгээд байгааг би ойлгохгүй байна. Урьдах  бүх амьдралынхаа муу муухайг надруу чихээд л, ингэж ярих ямар хэрэг байна вэ? Надад ямарч ирээдүй алга. Энэ нийгэмд, таньдаг бүх хүмүүс маань намайг алуурчин хүчирхийлэгч мэтээр хүлээж авч байна.

Та гэр бүлийн хүчирхийлэлийг юу гэж боддог вэ?

Би өөрөө эрх зүйч мэргэжилтэй хүн. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйлийг яг эрэгтэй нь эмэгтэйдээ гар хүрч байгаа нөхрийг хэлэх үү? эсвэл өглөө босоод л сайхан амраад унтаж байхад хэрүүл үүсгэж, тэр гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа эхнэрийг хэлдэг үү? Гэдгийг би асуумаар байна. Миний хувьд Навчаад гар хүрч байсан нь үнэн. Гэхдээ би зүгээр байгаа хүнд хэзээ ч гар хүрэхгүй. Би өөрөө их шартай зантай. Хүн зүгээр байж байхад би гар хүрч үзээгүй ялангуяа эмэгтэй хүнд. Хэрвээ Навчаагаас өөр эмэгтэй хүнд Угтахбаяр гэдэг хүн гар хүрсэн бол би Монголоос бүр мөсөн явъя.

Та Навчаа гэдэг хүнийг жүжигчин талаас нь биш, эхнэр гэрийн эзэгтэй талаас нь хувь хүнийг нь тодорхойлвол?

Их эршүүд. Надад анхнаасаа энэ зан нь таалагдсан. Хүмүүсийн ярьдаг шиг би тийм добрый, хүлцэнгүй эр хүн биш. Жаахан задгай өссөн,задгай амтай. Хүнтэй муудалцвал амнаас түрүүлээд гар хүрчих гээд байдаг том дутагдал надад бий. Гэхдээ хамгийн гол нь зүв зүгээр байгаа хүн рүү гар хөлөө үсэргээд байдаггүй гэдгийг ойлгоорой. Өнөөдөр тэр Навчаа айлын эхнэр хүн ямар байх ёстой гэдгийг ухамсарласан үгүйг, би мэдэхгүй байна. Магадгүй энэ асуултанд чинь 10 жилийн дараа арай төгс хариулах байх.

Навчаатай хамт амьдарсан 5 жилийн хугацааг эргээд нэг харвал таны хувьд?

Энэ хугацаанд бид хоёр  зүгээр л айл гэр болж тоглосон байх. Тэрнээс биш яг сайхан амьдарсан гэвэл Навчаагийн сэтгэлд ч, миний сэтгэлд ч хуурмаг зүйл болно. Миний хувьд үр хүүхдээ өсгөх, мөнгө олох гээд л чадлаараа л  хичээсэн. Гэхдээ хүний амьдрал чинь дандаа дардан замаар явахгүй ш дээ. Нэг л өдөр бүдэрдэг юм байна. Ахиад нэг өдөр нь мөнгөгүй болдог юм байна. Тэр болгонд эхнэр хүн, амьдралын нэг багана маань чи мөнгөгүй болчихлоо, хүний нөхрийг хар гэж харьцуулах үнэхээр утгагүй. Надад үнэхээр хэцүү байсан. Алдах болгонд минь чи , чи гэж чичлүүлэх үнэхээр хэцүү. Би Навчаагаас хэдэн насаар дүү л дээ. Мэдээж Навчаагийн үеийн бүсгүйчүүдийн нөхөр нь аль хэдийнээ хөлөө олсон байх. Гэтэл тэр бүгдтэй намайг жишээд л чи, чи гээд өглөө үдэшгүй чичлүүлэх хэцүү. Би чинь бас амьдрах гээд л эхнэр хүүхдээ хүний дор оруулчихгүй гээд хичээж, зүтгэсэнийг минь  Навчаагийн гэрийнхэн ч мэдэж байгаа. Миний хувьд үргэлж намайг хэн нэгэнтэй жишиж, харьцуулдаг тал дээр нь л үнэхээр миний урам хугарсан.

Таны бодлоор та 2 –ын салах болсон хамгийн том шалтгаан юу байсан гэж одоо бодож байна?

Би энд нэг хэнд ч ярьж байгаагүй юмаа ярья. Хууль эрхзүйн талаас нь ярьвал. Навчаа бид 2-ын эхнэр нөхөр гэсэн баталгааг  салгасан Баянгол дүүргийн шүүгч Мөнхтуяа гэдэг хүнд одоог хүртэл гомдож явдагаа хэлмээр байна.  Нэг өдөр шүүхийн нарийн бичиг нь надруу ярьж байгаа юм. Та баянгол дүүргийн шүүх дээр хүрээд ир гэж. Тэгэхэээр нь би нэхэмжлэгч нь хэн бэ?  гэсэн чинь Базаржавын Навчаа гэсэн. Би үнэхээр их гайхсан би өмнөх өдөр нь гар хүрээгүй зүв зүгээр байсан. Гэтэл өмнөх амьдарлынхаа бүхий л муу муухайгаа өчигдөрхөн болж өнгөрсөн мэтээр бичиж шүүхэд өгсөн байна лээ. Тэр өдрийн өмнөх өдөр би Навчаагийн эгчид 500 мянган төгрөг зээлүүлсэнээ нэхсэн юм. Тэгээд л тэрнээс болж ,Базаржавын Навчаа надаас салах өргөдлөө өгсөн. Үнэндээ тэр үед би үнэхээр гайхсан. Шүүхээс уг нь эвлэрэлийн 3 сар өгдөг. Гэтэл юу ч мэдээгүй байхад минь шийдвэр гаргаад тийм хугацаа ч өгөөгүй. Тэр шүүгчийн гаргасан тэр шийдвэр бүхэл бүтэн нэг  гэр бүлийг ингээд л сүйтгэчихлээ.

Та 2 салсанаас хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд үнэхээр та уулзахгүй бол амиа хорлоно гэж Навчааг сүрдүүлж байв уу?

Амиа хорлоно гэхээр би үнэхээр гайхаж байна. Эцэг эхээс заяасан энэ биеэ егүүтгэх тэнэг хүн би биш ээ. Энэ хорвоод төрүүлж өсгөсөн ээж ааваа бодохгүй тийм үйлдэл хийх хүн биш. Үнэхээр инээд хүрч байна.

Та Навчааг “facebook”-ээр болон утсаар үргэлж дарамталж байсан уу?

Яг үнэндээ наадаханд чинь би ёстой худлаа гэж хэлье. Үнэхээр дарамтлаад энэ 4 жилийн хугацаанд би зовоосон бол? үнэхээр Навчаагийн яриад байгаа шиг алчих гээд дарамтлаад хэцүү байлгасан бол би үнэхээр Монголоос явъя. Гадуур бол би нэг дарангуйлагч, тэрнээс нь айгаад Навчаа амьдралаасаа сэдэвлээд кино хийсэн. Энэ бол  үнэхээр гүтгэлэг л гэж хэлье дээ. Надад бол тийм юм байхгүй. Хүн өмхий гээд “бөгсөө ухаад хаячихдаггүй” шүү дээ. Түүнтэй адил би огт уулздаггүй  гэж худлаа хэлэхгүй. Биднийг холбож байгаа, уулзуулах цэг чинь  охин минь шүү дээ. Хамгийн гол нь тэр хүн өөрөө эмзэгээр хүлээж аваад байдагт л учир байдаг юм. Утсаар яриад охины утас болохгүй байна гэхээр л “чи яах гэж залгаад байгаа юм гээд л” загнаж эхэлдэг. Тэрний оронд олон сар хөдөө байсан хуучин нөхөр нь ярьж байхад мэнд ус мэдэж болноо  доо. Гэтэл мэндийн зөрүүгүй өөдөөс хашгичаад л байдаг юм. Түүнээс биш одоо гадуур яригдаад байгаа “Лардьма” кино шиг биш ээ. Навчаа салсан нөхрөөрөө PR хийх гээд байгаа юм уу гэж бодогдож байна. Зөндөө л юм ярьсан байна билээ. Хэрвээ би тэр бүхэнд нь хариулт өгвөл үнэхээр урт түүх болно. Үнэнийг хэлэхэд бараг л кино болчих байх. Эцсийн эцэст би одоо тайван л амьдармаар байна. Жүжигчин Базаржавын Навчаа гэдэг хүний талаар хэвлэлүүд мэдээ тавьж болно оо. Гэхдээ намайг битгий үүндээ хэлмэгдүүлээч гэмэр байна. Хамгийн гол нь  Навчаа гэдэг хүнтэй Угтахбаяр гэдэг хүнийг холбох ямар ч шаардлага байхгүй. Наад хүний чинь ярьснаар бол бид аль хэдийнээ 2009 онд салсан хүмүүс. Хамгийн муухай нь энэ мэдээний дор сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс юу ч мэдэхгүй байж дэндүү бүдүүлэг, хэн нь бидний амьдарлыг мэдэх юм бэ? Тэгсэн мөртлөө их муухай зүйл бичдэг. Тэр хүмүүст хандаж хэлэхэд 2 хүний  тулга тойрсон  хэрүүл ямар ч хэрэггүй шүү дээ. Муулсан соммент болгоныг салсан нөхөр нь бичдэг, магтсан сомментуудыг Навчаа өөрөө бичдэг гэсэн энэ муухай бодлоосоо Монголчууд минь салаач ээ.

Та Лардьма киног үзсэн үү?

Миний хувьд одоогоор үзэж амжаагүй л байна.

Та уран бүтээлч хүний нөхөр байсны хувьд эхнэрээ хэр дэмждэг байсан бэ?

Би маш сайн дэмждэг байсан. Сайн ярьвал олонд хүрсэн кинонуудынх нь санааг би гаргасан.

Таны хувьд эхнэртээ үнэхээр тэгж их гар хүрдэг байв уу?

Энд нэг ийм гаргалгаа хиймээр байна. Гэр бүлийн амьдрал гэдэг чинь урлагаас огт өөр зүйл. Ямар ч кинонд уран сайхны хэтрүүлэг байдаг. Яахав хүн өнөөдөр нийгэмд болж бүтэхгүй байгаа юмыг гаргаж ирж байгаа нь сайшаалтай. Хамгийн гол нь энэ киног би үзээгүй ч үзсэн юм шиг дотор нь ороод мэдэж байна. Навчаагийн амнаас би энэ киног үнэхээр өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн гэж сонсоогүй. Өөрөөс нь асуухаар “Би юу гэж тэгж хэлдэг юм бэ” гэж л хэлдэг.Тэгээд хэн нь үнэн, хэн нь худлаа ярьдгийг би мэдэхгүй дунд нь төөрчихсөн явна.

Хамгийн сүүд та 2 хэзээ уулзсан бэ?

Хамгийн сүүлд 2 хоногийн өнө уулзаад, хамт байж байгаад л салсан. Яг үнэндээ Навчааг мэдэх хүн нь “Ямар хүн бэ?” гэдгийг нь мэднэ. Одоо надад үнэхээр хэцүү байна. Таарсан хүн болгон “Чи хүчирхийлэгч юм уу? Яагаад эхнэрээ зоддог байсан юм бэ” гээд л хүн бүхэн намайг чичилж асууж байна. Ингээд байхаар хүн чинь халширч сүүлдээ гадуур гарахаас ч, найз нөхөдтэйгээ уулзахаас ч  айдаг болчихдог юм байна шүү дээ. Хамаг муу муухайгаа над руу чихээд л ... Би их удаан тэвчсэн.

Эргэж нийлэх боломж байгаагүй юм уу?

Тэр тухай бодохгүй биш бид хоёр хоёулаа бодож үзсэн. Хэдий алдаж оносон ч бид 2 хүн шүү дээ. Гэхдээ одоогийн энэ нөхцөлд Навчаад гэр бүлээс илүү нэр хүнд карьер л хэрэгтэй байгаа гэдгийг би маш сайн ойлгосон. Тэмээ хариулсан хүн буурныхаа зан андахгүй гэгчээр өнөөдөр Навчаа нэр хүнд, мөнгөний төлөө юу ч хийж чадахаар болсон байна гэдэг гашуун үнэнийг ойлгосон. Би өөрөө мөнгийг шүтэж амьдардаг хүн биш. Олох үедээ олоод л гаргах үед нь гаргаж л амьдардаг.  Навчаагийн хувьд буруу бахйгүй байж болно. Хар нялхаасаа эхлээд хойд эцгийн гарт нухлагдаж, хогон дээрээс ааруул түүж идээд л гудамжинд хонож байсан гээд би Навчааг үнэхээр өрөвддөг байсан. Би хүнд үгүй гэж хэлж чаддаггүй зангаасаа болж зөндөө алдсан. Найз нөхөд маань “Ууя”  гэвэл “Үгүй” гэхгүйгээр уучихдаг зантай. Гэхдээ би дандаа л Навчааг дагуулж явдаг байсан шүү дээ. Харин Навчаагийн хүрээлэл дунд Угтахбаяр гэдэг хүн хаалттай хөшиг шиг л байсан. Би Навчаагаас уучлал гуйж байсан. Энэ 4 жилийн хугацаанд  ямар ч хүнд гэр бүл гэдэг чухал гэдгийг л ойлголоо доо.

Та дахин гэр бүл зохисон уу. Ганцаараа байна уу?

2 жилийн өмнө нэг бүсгүйтэй үерхэж, айл болох гэж үзсэн. Гэхдээ тэр үед би үнэхээр ганц охиноо л бодсон. Яагаад тэр бүсгүйгээс салсан гэдгээ би хэлмээргүй байна. Анхны амьдралаа л бодож, тэр эмэгтэйг гомдоосон гэдгээ бол хаана ч хэлнэ.

Сүүлийн асуултаа танд нээлттэй үлдээе...?

Хэрвээ Навчааг үнэхээр аймаар зодож байсан баримт байвал гаргаж ирээд намайг цагдаад өгч болно. Тэр хүн нийгэмд ямар зан гаргадаг, гэртээ ямар зан гаргадгийг нь би л мэднэ. Өнөөдөр би Монгол даяар “Муу хүн” болоод хувирчихлаа. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг шиг бидний гэр бүлийн асуудал гэртээ л үлдээсэй гэж хүсч байна.  Навчаа бид 2-ын өнгөрсөн амьдрал өнгөрсөндөө л үлдээсэй. Тэр мэдэхгүй хэрнээ мэддэг юм шиг сэтгэгдэл бичиж байсан хүмүүс болиосой гэж чин сэтгэлээсээ хэлмээр байна. Надад цаашид амьдрал бий. Тиймээс миний талаар дахин ийм сөрөг, худал мэдээлэл гаргавал би Навчааг шууд ярилцлаганд урина. Би олны танил хүн биш. Гэхдээ ирээдүйн амьдралынхаа төлөө амьдралын үнэнийг, үнэн амьдралыг ярина. Намайг тайван байлгаач. Миний ирээдүйн амьдралыг “Хүчирхийлэгч” гэж битгий нийгэмд итгүүлээч гэж хэлмээр байна даа.





Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
acgkgh hVM9q2mvnohrqawosr, [url=http://ktpukgvbofgv.com/] ktpukgvbofgv[/url], [link=http://etwiwmishglq.com/ ]etwiwmishglq[/link], http://aqhulmwpnvwv.com/
IP:5.188.211.13  2018-04-16 01:40:32
mike11 tStYhU https://www.genericpharmacydru g.com
IP:5.188.211.22  2018-04-18 10:48:22
Judi a8zbCH https://www.genericpharmacydru g.com
IP:5.188.211.22  2018-05-12 20:11:36
lcgvgsrsd Y70DNCxgsvdtwnyzdy, [url=http://pwkncbqytrom.com/] pwkncbqytrom[/url], [link=http://ntjqygczhcze.com/ ]ntjqygczhcze[/link], http://kwpqseoobqnb.com/
IP:5.188.211.21  2018-05-13 20:43:20
aowhmx 4YTv6Jeaoelwytuvmj, [url=http://hmvvhndslhae.com/] hmvvhndslhae[/url], [link=http://cavryqacxhcx.com/ ]cavryqacxhcx[/link], http://qczkwlxnhimy.com/
IP:5.188.211.21  2018-05-13 22:24:32
ninwmi 8nI00Habjdpgzdwiwf, [url=http://achgbhpalxrk.com/] achgbhpalxrk[/url], [link=http://sacjpxphmveb.com/ ]sacjpxphmveb[/link], http://xeddnhagahsw.com/
IP:5.188.211.21  2018-05-14 00:04:21
bexnrxtu w3mA5ggrlawzpwutoc, [url=http://dszfmdansiic.com/] dszfmdansiic[/url], [link=http://wopjjhriqqvy.com/ ]wopjjhriqqvy[/link], http://guqdmiycibkf.com/
IP:5.188.211.13  2018-05-14 01:31:39
zugxvklsr XnCqORjchcolnnconu, [url=http://fwhhfzdmqefw.com/] fwhhfzdmqefw[/url], [link=http://qegonrziyzmx.com/ ]qegonrziyzmx[/link], http://ymgemlgtmkru.com/
IP:5.188.211.21  2018-05-14 01:46:25
ybjgpce ryuYP8qghhduzexahc, [url=http://ltahdqwhysmb.com/] ltahdqwhysmb[/url], [link=http://hwztaplkgvhs.com/ ]hwztaplkgvhs[/link], http://gdfylvefoxev.com/
IP:5.188.211.22  2018-05-15 04:03:59
fgfuejage 4n0PzEkyfbpdebhbte, [url=http://zcqewqjnrfzt.com/] zcqewqjnrfzt[/url], [link=http://ptqehtyqeoln.com/ ]ptqehtyqeoln[/link], http://qlwqkftbrkkk.com/
IP:5.188.211.22  2018-05-15 10:34:50
dzdtdairmkm CulHFNegwcnhzsywik, [url=http://oikybydrtnrh.com/] oikybydrtnrh[/url], [link=http://hfvvgtcfosli.com/ ]hfvvgtcfosli[/link], http://jnvifkmpidgb.com/
IP:5.188.211.22  2018-05-15 17:11:58
bgwuidluyb CwLHGbyqooaosezhbm, [url=http://lxkllstuvvfp.com/] lxkllstuvvfp[/url], [link=http://uyvshtmzpovq.com/ ]uyvshtmzpovq[/link], http://prthpihenkbr.com/
IP:5.188.211.22  2018-05-18 16:17:47
ejwnyrndjpq phfzaimsgaxuhcpcqh, [url=http://tcwsskwpcpsq.com/] tcwsskwpcpsq[/url], [link=http://tipzarxgfpbr.com/ ]tipzarxgfpbr[/link], http://gwprurrhtzoy.com/
IP:5.188.211.22  2018-05-18 18:11:29
humiygntl 90bNqexosxxtaiqpud, [url=http://qzctaqxvkkuo.com/] qzctaqxvkkuo[/url], [link=http://kmpteoyesers.com/ ]kmpteoyesers[/link], http://ncywkrwiwloz.com/
IP:5.188.211.10  2018-06-09 23:35:15
kvcakdfleu NfVIh6ckjvfndomdxp, [url=http://edalqyoimolu.com/] edalqyoimolu[/url], [link=http://ttlhnuqqodxo.com/ ]ttlhnuqqodxo[/link], http://iwfddokdoyzj.com/
IP:5.188.211.13  2018-06-10 02:22:47
ppacubvx 4dn92Jdmfruzubzzfa, [url=http://fgblfmjnnrnh.com/] fgblfmjnnrnh[/url], [link=http://asnybzcjwaof.com/ ]asnybzcjwaof[/link], http://uhulbbxnvqoj.com/
IP:5.188.211.10  2018-06-27 04:36:44
saclagvvi y9LLDonxojtkxgvsmf, [url=http://nstxyugedkoe.com/] nstxyugedkoe[/url], [link=http://iblcsoplvceb.com/ ]iblcsoplvceb[/link], http://xiwyfkehliti.com/
IP:5.188.211.22  2018-07-07 10:26:54
bvkofdoijgi vhkX8Xroakqqfwviyn, [url=http://gxlnicctvphf.com/] gxlnicctvphf[/url], [link=http://psyodruzrngt.com/ ]psyodruzrngt[/link], http://fjkwvpmsnofy.com/
IP:5.188.211.13  2018-08-08 22:19:21
mztcyvfskqq mhQ449unqoqxirkexi, [url=http://rwgnnqdwywta.com/] rwgnnqdwywta[/url], [link=http://faydurznbtvp.com/ ]faydurznbtvp[/link], http://toszmizggfxo.com/
IP:5.188.211.13  2018-08-08 23:54:48
upjxfvx McBen3ncykedxfwwkr, [url=http://rhbpsvegukzi.com/] rhbpsvegukzi[/url], [link=http://chnywecdwwpv.com/ ]chnywecdwwpv[/link], http://oswjxthupnln.com/
IP:5.188.211.13  2018-08-09 01:29:21
me suba OgXotH Wow! This can be one particular of the most helpful blogs We ave ever arrive across on this subject. Basically Great. I am also a specialist in this topic so I can understand your hard work.
IP:89.28.10.242  2018-12-21 02:39:48
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.