Солонгосын жүжигчин Ан Че Му-г Монголд ирэх үеэр, Монголын нөлөө бүхий эрхэм барьцаалж, охинтойгоо суухийг шаарджээ

2013/12/02
Share |
Хүмүүс:
Солонгосын жүжигчин Ан Че Му-г Монголд ирэх үеэр, Монголын нөлөө бүхий эрхэм барьцаалж, охинтойгоо суухийг шаарджээ

Солонгосын жүжигчин  Ан Че Му 3 жилийн өмнө Монголд хамгийн сүүлд очихдоо барьцаалагдаж байсан тухайгаа  өчигдөр "SBS Повер ФМ" радиогийн нэгэн нэвтрүүлгийн ярилцлагад оролцож байхдаа  ярьжээ.
Түүний хувьд 2003 онд гол дүрд нь тоглосон "Яиншидэ" драмагаараа Монгол үзэгчдийг байлдан дагуулж , түүнээс хойш жил бүр Монголд очиж тоглолт хийж байжээ. Түүнд нэгэн Монгол фэн нь 5 метр квадрат талбай бүхий газар бэлэглэсэн ч энэ нь Улаанбаатар хотоос автомашинаар 4 цаг явж байж хүрдэг , салхинаас өөр эзэнгүй,  эзгүй тал байсан гэнэ .
Жүжигчин  Ан Че Му 2010 онд Монголд тоглолтоор очоод байхдаа нэгэн Солонгос ресторанд хооллохоор болж, түүнийг хүргэж өгөх  Монгол залуусын машинд суусан байна.
 Гэвч  огт мэдэхгүй газар аваачиж уулзуулсан хүн нь Монголын нэгэн босс байсан ба тэрээр жүжигчин  Ан Че Муг  төрсөн охинтойгоо гэрлэхийг шаарджээ. Барьцаанд орсон жүжигчин  Ан Че Му ,  удахгүй эхлэх тоглолтондоо очих хэрэгтэй , намайг явуулаач гэж 4 цаг гаруй гуйгаад ч  түүнийг явуулахгүй байсан гэнэ. Азаар түүнийг урьсан Солонгос рестораний захирал , болзсон цагтаа ирэээгүй жүжигчин  Ан Че Мугийн талаар   цагдаа нарт мэдэгдсэнээр барьцаанаас гарсан гэж тэрээр ярьжээ.
Жүжигчин  Ан Че Мугийн ярьсан дээрх зүйл өчигдөр Солонгосын интернэтээр " Жүжигчин  Ан Че Му Монголд барьцаалагдсан нь" гэсэн нэртэйгээр өргөн тархаж , мэдээллийн хайлтын 1 дүгээрт  хэдэн минутийн турш бичигдсэн байна.

эх сурвалж-http://mglradio.com/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Москва НагатинР¾-СадовнÐ
IP:185.252.187.40  2018-07-15 21:26:54
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.