Өмч буруутай юу?

2013/12/02
Share |
Хүмүүс:
Өмч буруутай юу?

ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛӨӨС ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ХАМААРАХ ЗААЛТУУДЫГ ТҮҮВЭРЛЭН  АВАВ


ЕРӨНХИЙ АНГИ


3.2 дугаар  зүйл. Гэмт хэргийн гүйцэтгэгч 


1.Энэ  хуульд заасан гэмт хэргийг өөрөө, эсхүл бусадтай бүлэглэн  үйлдсэн, ял оногдуулах насанд хүрээгүй, эсхүл хэрэг хариуцах  чадваргүй хүн, эсхүл мал, амьтан, бусдыг ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэж  үзнэ.


2.Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч   энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан гэмт хэргийн шинжийг өөрийн үйлдэл, эс  үйлдэхүйгээр хангасан бол гэмт хэргийн гүйцэтгэгчид   тооцно.

 
3.Хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан удирдлагаас өгсөн шийдвэрийг хууль бус болохыг мэдсээр байж үйлдсэн бол хамтран үйлдсэн гүйцэтгэгчид   тооцно.


3.3 дугаар зүйл. Гэмт хэргийн зохион  байгуулагч

 
1.Гэмт хэрэг үйлдэхийг  санаачилж  удирдсан, гэмт хэрэг үйлдэх төлөвлөгөөг боловсруулж үйл ажиллагааг нь чиглүүлж удирдсан, гэмт хэрэгт хамтран оролцогчдын  үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагчид   тооцно.

 
2.Зохион байгуулагчийг түүний удирдсан зохион байгуулсан бүх гэмт хэрэгт гэмт хэргийг гардан үйлдсэн гүйцэтгэгчид  тооцож  ял   оногдуулна.

 

5.6 дугаар зүйл. Ялын  төрөл 


1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд дор дурдсан ял   оногдуулна:
1.1. торгох;
1.2. нийтэд тустай ажил  хийлгэх;
1.3. эрх чөлөө  хязгаарлах;
1.4. хорих;
1.5. эрх хасах, хязгаарлах;
1.6. хөрөнгө, орлогыг    хураах.
2. Торгох, нийтэд  тустай  ажил  хийлгэх, эрх  чөлөө   хязгаарлах, хорих  ялыг үндсэн ялын чанартай, эрх хасах, хязгаарлах, хөрөнгө, орлогыг  хураах ялыг нэмэгдэл ялын чанартай хэрэглэнэ.
3. Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт  оногдуулах  үндсэн ялынтөрөл, хэмжээг  заана.
4. Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт  оногдуулахаар     заасан нэмэгдэл ялыг заавал  оногдуулна.
5. Энэ хуулийн тусгай ангид нэмэгдэл ял  оногдуулахаар заагаагүй тохиолдолд шүүх энэ  хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгод нийцүүлэн үндсэн ял дээр нэмж оногдуулахаар шийдвэрлэж    болно.


5.11 дүгээр зүйл. Эрх  хасах, хязгаарлах

 
1.Гэмт хэрэг үйлдсэн  хүний  нийтийн  албанд  сонгогдох, томилогдох, тодорхой төрлийн мэргэжлийн,  аж ахуй үйл  ажиллагаа  явуулах  эрхийг  бүрмөсөн   хасах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хязгаарлах, лиценз, тусгай  зөвшөөрөл, гэрчилгээ  эзэмших  эрхийг  хүчингүй  болгох, тодорхой хугацаагаар  түдгэлзүүлэхийг эрх  хасах, хязгаарлах  ял   гэнэ.
5.12 дугаар  зүйл.Хөрөнгө, орлогыг хураах
1.Гэмт  хэрэг үйлдсэн  хүний  бусдад  учруулсан  хохирлыг  нөхөн   төлүүлэх, хор  уршгийг  арилгуулах  зорилгоор  учруулсан  хохирол, хор  уршигтай  тэнцүү  хэмжээний   хөрөнгө, орлогыг  гэмт хэрэг үйлдсэн  хүний  хувьд  ноогдох  хөрөнгө, орлогоос албадан гаргуулахыг хөрөнгө, орлого  хураах  ял   гэнэ.

 

 

Наймдугаар бүлэг. хуулийн этгээдэд оногдуулах ял


8.1            дүгээр зүйл. Хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл

  1. Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно.
  2. Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн бол энэ хуульд заасан ял оногдуулна.
  3. Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан нь энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
  4. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд оногдуулах ялыг дангаар нь эсхүл давхардуулан хэрэглэж болно.

 

8.2            дугаар зүйл. Хуулийн этгээдэд оногдуулах ялын төрөл


  1. Гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд дор дурдсан ял оногдуулна:

1.1.     торгох;

1.2.     хувьцаа, хөрөнгө, орлогыг хураах;

1.3.     үйл ажиллагаа явуулах эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах;

1.4.     үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгох;

1.5.     татан буулгах.

 

8.3            дугаар зүйл. Торгох


  1. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд арван сая төгрөгөөс арван тэрбум төгрөгөөр хуулийн этгээдэд торгох ялыг оногдуулна.

 

8.4            дүгээр зүйл. Хувьцаа, хөрөнгө, орлогыг хураах


  1. Хуулийн этгээдээс гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах зорилгоор гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршигтай тэнцүү хэмжээний хөрөнгө, орлогыг хуулийн этгээдийн хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хувьцаа, хөрөнгө, орлого хураах ялыг оногдуулна.
  2. Хуулийн этгээдээс хураах хөрөнгө, орлогын хэмжээ нь тухайн хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийн тавин хувиас хэтэрч болохгүй.
  3. Хуулийн этгээдийн удирдах бүрэн эрхийг хэрэгжүүлдэггүй, эсхүл хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргаагүй, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт үйлдэл, эс үйлдэхүйгээр оролцоогүй хувьцаа эзэмшигчийн хувьд ноогдох хувьцааг хурааж болохгүй.

 

8.5            дугаар зүйл. Үйл ажиллагаа явуулах эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах

  1. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд найман жил хүртэл хугацаагаар хуулийн этгээдэд нэг, эсхүл хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах ял оногдуулна.

 

8.6            дугаар зүйл. Үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгох

  1. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд нэг, эсхүл хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгох ял оногдуулна.

 

8.7            дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгах

  1. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдийг татан буулгах ял шийтгэнэ.
  2. Хуулийн этгээдийг татан буулгасан тохиолдолд энэ хуулийн 8.4 дүгээр зүйлд зааснаас бусад хувьцаа, хөрөнгө, орлогыг хураан авч төрийн өмчид шилжүүлнэ.

 

 

13.1         дүгээр зүйл. Хувь хүний мэдээлэлд халдах

  1. Хувь хүний нууцад хамаарах баримт, мэдээллийг өөрийнх нь эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр олж авсан, устгасан, өөрчилсөн бол зургаан зуун мянган төгрөгөөс долоон сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчөөс дөрвөн зуун наян цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

13.2         дугаар зүйл. Хувийн нууцыг задруулах

 

  1. Хувь хүний нууцад хамаарах баримт, мэдээллийг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол зургаан зуун мянган төгрөгөөс долоон сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчөөс дөрвөн зуун наян цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Хувь хүний, ажил хэргийн, худалдаа арилжааны нууцыг ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн эмч, эмнэлгийн ажилтан, сурган хүмүүжүүлэгч, хуульч, хууль сахиулагч, нотариатч, нийгмийн ажилтан, нийтийн албан хаагч, сэтгэл зүйч, эвлэрүүлэн зуучлагч, банкны ажилтан, аудитор задруулсан бол долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

ТУСГАЙ АНГИ

 

Арван наймдугаар бүлэг. эдийн засгийн эсрэг гэмт хэрэг

18.1         дүгээр зүйл. Зах зээл дэх давамгай байдлаа хууль бусаар ашиглах

  1. Зах зээл дэх давамгай байдлаа хууль бусаар ашиглаж өрсөлдөөнийг хязгаарлах, устгахад чиглэсэн хэлцэл хийж, үгсэн хуйвалдаж зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгосон, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоосон, хэмжээг хязгаарласан, бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон, бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр борлуулсан, өрсөлдөгч аж ахуйн нэгж, иргэний аж ахуйн үйл ажиллагааг зах зээлд оруулахгүй хясан боогдуулж бусдад их хэмжээний хохирол учруулсан бол арван таван сая төгрөгөөс жаран сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 
  2. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол хувьцаа хөрөнгө, орлогыг хурааж, гурван зуун сая төгрөгөөс зургаан зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 

18.2         дугаар зүйл. Зах зээлийн үнэ хөөрөгдөх

  1. Бараа, бүтээгдэхүүн, эд хөрөнгө, түүхий эд, үйлчилгээ, мөнгө, валют, үнэт цаасны зах зээлийн үнийг зохиомлоор өсгөх, эсхүл бууруулах зорилгоор худал мэдээлэл тараасан, эсхүл бараа, бүтээгдэхүүн, эд хөрөнгө, түүхий эд, үйлчилгээ, мөнгө, валют худалдсан, худалдан авсан, гүйлгээ хийсэн бол долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасч арван таван сая төгрөгөөс гурван зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 

18.3         дугаар зүйл. Татвар төлөхөөс зайлсхийх

  1. Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар ногдох их хэмжээний орлогыг зориуд худал тодорхойлсон, татварын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон төлбөл зохих татвар, торгууль, алдангийг төлөхөөс зориуд зайлсхийсэн бол долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол хувьцаа, хөрөнгө, орлогыг хурааж, эсхүл хураахгүйгээр арван таван сая төгрөгөөс гурван зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 

18.4         дүгээр зүйл. Патент, зохиогчийн эрхийг хулгайлах

  1. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг зохиогч, патент эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр их хэмжээгээр хуулбарласан, үйлдвэрлэсэн бол долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасч арван таван сая төгрөгөөс гурван зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 

18.5         дугаар зүйл. Хууль бусаар эд зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх

  1. Зохих зөвшөөрөлгүйгээр, гаалийн үзлэгээс гадуур, хилийн боомтгүй газраар, эсхүл гаалийн үзлэгээс нуун далдлах, тухайн эд зүйлийн нэр, төрөл, тоо хэмжээ, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, түүнчлэн гаалийн баримт бичиг болон гаалийн лац ломбыг хуурамчаар үйлдэх, засварлах, гаалийн мэдүүлэгт бичихгүй орхих, эсхүл худал мэдүүлж эд зүйлийг улсын хилээр нэвтрүүлсэн, эсхүл гаалийн хяналтын талбайн хилээр гаргасан, оруулсан, дамжин өнгөрүүлсэн бол зургаан зуун мянган төгрөгөөс долоон сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчөөс дөрвөн зуун наян цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг үйлдэж Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, олон улсын гэрээ, Засгийн газрын шийдвэрээр улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, эсхүл тарифын болон тарифын бус аргаар хязгаарласан бараа бүтээгдэхүүн, амьтан, түүхий эд, эд зүйлс, эрдэнэс, эрдэс, валютын үнэт зүйлс, байгалийн төрц, нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг хууль бусаар нэвтрүүлсэн бол долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ гэмт хэргийг албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн, түүнчлэн галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол арван таван сая төгрөгөөс жаран сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  4. Энэ гэмт хэргийг үйлдэж соёлын дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны болон ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн эсхүл палентологийн олдвор, эд өлгийн зүйл, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол гучин зургаан сая төгрөгөөс ерэн сая хүртэл төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  5. Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хязгаарлаж арван таван сая төгрөгөөс гурван зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
  6. Энэ зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол хувьцаа, хөрөнгө, орлогыг хурааж, гурван зуун сая төгрөгөөс зургаан зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 

18.6         дугаар зүйл. Мөнгө угаах

  1. Илтэд хууль бусаар олсон хөрөнгийг мэдсээр байж олж авсан, хувиргасан, шилжүүлсэн, эсхүл хууль ёсны байдалтай болгохын тулд эх үүсвэрийг халхавчилсан, эсхүл нуун далдалсан, өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг шилжүүлсэн, эсхүл бодит шинж чанар, хэлбэр, байршлыг өөрчилсөн бол долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг:

2.1.     тогтмол үйлдэж орлогын эх үүсвэр болгосон;

2.2.     албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн;

2.3.     зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол гучин зургаан сая төгрөгөөс ерэн сая хүртэл төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  1. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол зургаан зуун сая төгрөгөөс нэг тэрбум хүртэл төгрөгөөр торгож, хуулийн этгээдийг татан буулгах ял шийтгэнэ.

 

18.7         дугаар зүйл. Мөнгө, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах

  1. Монгол улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгт, үнэт цаас, цахим карт, цахим мөнгө,онцгой албан татварын тэмдэг, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол арван таван сая төгрөгөөс жаран сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол гучин зургаан сая төгрөгөөс ерэн сая хүртэл төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол хувьцаа, хөрөнгө, орлогыг хурааж, эсхүл хураахгүйгээр зургаан зуун сая төгрөгөөс нэг тэрбум хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 

18.8         дугаар зүйл. Зохиомлоор, эсхүл зориуд дампуурах

  1. Эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, үүрэг, эд хөрөнгийн мэдээ сэлт, түүний хэмжээ эсхүл байрлаж байгаа газар, эсхүл эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, үүргийн тухай бусад мэдээлэл, бусад хүнд эзэмшүүлэхээр эд хөрөнгө шилжүүлсэн, эд хөрөнгө өгсөн эсхүл устгасныг нуусан, эсхүл хуулийн этгээд эсхүл хувиараа хөдөлмөр эрхлэгчийн эдийн засгийн үйл ажиллагааг илэрхийлсэн нягтлан бодох бүртгэлийн эсхүл бусад тооцооны баримт бичгийг нуусан, устгасан, өөрчилсөн бол долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, үүсгэн байгуулагч шунахайн эсхүл хувийн бусад сэдэлтээр зээлийн өр төлөхийг хойшлуулах, түүнийг төлөх нөхцлийг хөнгөрүүлэх, зээлийн өрийн хүүг багасгах, эсхүл төлөхгүй байхын тулд төлбөрийн чадваргүй болсон гэж харилцагч талд мэдэгдэх, дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт гаргах зэргээр зохиомлоор дампууруулсны улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол хөрөнгө, орлогыг хурааж, арван таван сая төгрөгөөс гурван зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 

18.9         дүгээр зүйл. Хууль бусаар дампууруулах

  1. Эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, үүрэг, эд хөрөнгийн мэдээ сэлт, түүний хэмжээ ба байрлаж байгаа газар, эсхүл эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, үүргийн тухай бусад мэдээлэл, бусад этгээдэд эзэмшүүлэхээр эд хөрөнгө шилжүүлсэн, эд хөрөнгө өгсөн, устгасныг нуусан, хуулийн этгээд, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн эдийн засгийн үйл ажиллагааг илэрхийлсэн нягтлан бодох бүртгэлийн ба бусад тооцооны баримт бичгийг нуусан, устгасан, хуурмагласан, дампуурлын шинжтэй байхад эдгээр үйлдлийн улмаас их хэмжээтэй хохирол учруулсан бол долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

18.10      дугаар зүйл. Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах

  1. Хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээг авсан бол зургаан зуун мянган төгрөгөөс долоон сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчөөс дөрвөн зуун наян цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг үйлдэж их хэмжээний нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээг авсан бол хоёр сая төгрөгөөс арван таван сая төгрөгөөр торгох, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

18.11      дүгээр зүйл. Хууль бусаар даатгал авах

  1. Зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, даатгалын тохиолдлын бодит байдал, хохирлын хэмжээг худал мэдээлэх, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар даатгалын нөхөн төлбөр авсан бол зургаан зуун мянган төгрөгөөс долоон сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчөөс дөрвөн зуун наян цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг үйлдэж их хэмжээний даатгалын нөхөн төлбөр авсан бол хоёр сая төгрөгөөс арван таван сая төгрөгөөр торгох, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол арван таван сая төгрөгөөс гурван зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 

18.12      дугаар зүйл. Хууль бусаар зээл төлөхөөс зайлсхийх

  1. Банк, санхүүгийн байгууллагын ажилтан, эсхүл зээлдэгч зээлийн баримт, мэдээллийг хуурамчаар бүрдүүлэх, ашиглах замаар бусдад их хэмжээний хохирол учруулсан бол хоёр сая төгрөгөөс арван таван сая төгрөгөөр торгох, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн төлбөрөө төлөхөөс зайлсхийх зорилгоор эд хөрөнгөө устгасан, барьцаа хөрөнгөө нуусан, бусдад шилжүүлсэн, санаатайгаар оршин суугаа газраасаа нүүсэн, эсхүл төлбөрийн чадваргүй болсон, дампуурсан гэж хууран мэхэлсэн бол хоёр сая төгрөгөөс арван таван сая төгрөгөөр торгох, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол арван таван сая төгрөгөөс гурван зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 

18.13      дугаар зүйл. Банк, санхүүгийн үйл ажиллагаа хууль бусаар эрхлэх

  1. Хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж, зөвшөөрөлгүйгээр банк, санхүүгийн байгууллага байгуулсан, банк, санхүүгийн үйл ажиллагаа явуулсан бол долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Банкны байгууллагын ажилтан шунахайн эсхүл хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хязгаарлаж арван таван сая төгрөгөөс гурван зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 

18.14      дүгээр зүйл. Аж ахуйн үйл ажиллагааны нууцад халдах

  1. Аж ахуйн нэгж байгууллага, банк санхүүгийн үйл ажиллагааны нууцад хамаарах мэдээ, баримтыг албан тушаалын байдлаа ашиглан, шунахайн эсхүл хувийн бусад сэдэлтээр хууль бусаар олж авсан эсхүл ашигласан бол хоёр сая төгрөгөөс арван таван сая төгрөгөөр торгох, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Аж ахуйн нэгж байгууллага, банк санхүүгийн үйл ажиллагааны нууцад хамаарах мэдээ, баримтыг хариуцсан ажилтан, албан тушаалтан эсхүл энэ мэдээ, баримтыг хууль бусаар олж авсан этгээд шунахайн эсхүл хувийн бусад сэдэлтээр хувьдаа ашигласан эсхүл бусдад тараасан, задруулсан бол долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Хувьцаа нь олон нийтэд нээлттэй арилжаалагддаг хувьцаат компаний нийтэд зарлаагүй мэдээллийг ашиглан уг компаний хувьцаа, үнэт цаасыг борлуулсан, худалдан авсан бол хоёр сая төгрөгөөс арван таван сая төгрөгөөр торгох, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  4. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол арван таван сая төгрөгөөс гурван зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 

Хорь дугаар  бүлэг.Олон  нийтийн  аюулгүй  байдал, ашиг  сонирхлын  эсрэг  гэмт  хэрэг

 

20.1         дүгээр зүйл. Террорист үйл ажиллагаа

  1. Төр, олон улсын байгууллагаас тодорхой шийдвэр гаргуулах, гаргасан шийдвэрийг өөрчлүүлэх, шийдвэр гаргахаас татгалзуулах зорилгоор галдан шатаах, цахим сүлжээ, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхт, хими, биологийн хортой, эсхүл аюултай бодис ашиглаж, эсхүл заналхийлж хүн амыг айдаст автуулсан, хүн алсан, эрүүл мэндийг хүндээр хохироосон, зэвсэгт мөргөлдөөний нөхцөлд сөргөлдөгч аль нэг талд идэвхтэй оролцоогүй иргэний амь бие, эрүүл мэндэд халдсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол зургаан зуун сая төгрөгөөс нэг тэрбум хүртэл төгрөгөөр торгож, хуулийн этгээдийг татан буулгах ял шийтгэнэ.

 

20.2         дугаар зүйл. Террорист үйл ажиллагаанд бэлтгэх

  1. Террорист үйл ажиллагаа явуулах зорилгоор зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан, бэлтгэсэн, сургасан, зэвсэг хэрэгслээр хангасан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол зургаан зуун сая төгрөгөөс нэг тэрбум хүртэл төгрөгөөр торгож, хуулийн этгээдийг татан буулгах ял шийтгэнэ.

            Тайлбар:

-       Террорист үйл ажиллагааг бэлтгэхэд оролцсон хүн гэмт хэргээ сайн дураар илчилсэн, төрийн байгууллагад цаг тухайд нь сэрэмжлүүлсэн, эсхүл террорист үйл ажиллагааг таслан зогсооход бодитой тус дөхөм үзүүлсэн нь тухайн хүний үйлдэл өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө.

 

20.3         дугаар зүйл. Террорист үйл ажиллагааг санхүүжүүлэх

  1. Террорист, террорист байгууллага, террорист үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулагдахыг урьдчилан мэдсээр байж шууд, эсхүл шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулсан, шилжүүлсэн, зарцуулсан бол хөрөнгө, орлогыг хурааж гучин зургаан сая төгрөгөөс ерэн сая хүртэл төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол зургаан зуун сая төгрөгөөс нэг тэрбум хүртэл төгрөгөөр торгож, хуулийн этгээдийг татан буулгах ял шийтгэнэ.

 

20.4         дүгээр зүйл. Террорист үйл ажиллагааны талаар зориуд худал мэдээлэх

  1. Дэлбэлэх, галдан шатаах, эсхүл хүмүүсийг үхэлд хүргэх аюул бий болгох бусад үйлдэл, эд хөрөнгийн хор уршиг учруулах, эсхүл нийгэмд аюултай өөр хор уршиг учруулахад бэлтгэж байгаа талаар зориуд худал мэдээлсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

20.5         дугаар зүйл. Террорист үйл ажиллагаанд уриалах, түүнийг нийтийн өмнө зөвтгөх

  1. Террорист үйл ажиллагаа явуулахыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд уриалсан, эсхүл терроризмыг олон нийтийн өмнө зөвтгөсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

20.6         дугаар зүйл. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах

  1. Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, эсхүл түүнээс дээш тооны хүмүүсийн тогтвортой нэгдэл байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан, зэвсэг хэрэгслээр хангасан, гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөсөн, бэлтгэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

20.7         дугаар зүйл. Зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар ашиглах

  1. Галт зэвсэг, түүний бүрдэл хэсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, эсхүл дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, шилжүүлсэн, борлуулсан, хадгалсан, тээвэрлэсэн бол долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасч, арван таван сая төгрөгөөс гурван зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 

20.8         дугаар зүйл. Зэвсэг хууль бусаар бэлтгэх

  1. Галт зэвсэг, түүний бүрдэл хэсгийг хууль бусаар бэлтгэсэн, эсхүл засварласан, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, эсхүл дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар бэлтгэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасч, арван таван сая төгрөгөөс гурван зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 

20.9         дүгээр зүйл. Зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хамгаалахад хайнга хандах

  1. Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис эсхүл дэлбэлэгч төхөөрөмжийг хадгалах, хамгаалах хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас түүнийг бусдад хууль бусаар ашиглахад хүргэсэн, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан, эсхүл хүний эрүүл мэндийг хүндээр хохироосон бол арван таван сая төгрөгөөс жаран сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасч, арван таван сая төгрөгөөс гурван зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 

20.10      дугаар зүйл. Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис олж авах, ашиглах

  1. Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис эсхүл дэлбэлэгч төхөөрөмж хууль бусаар олж авсан, ашигласан бол долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасч, арван таван сая төгрөгөөс гурван зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 

20.11      дүгээр зүйл. Мансууруулах бодис хууль бусаар ашиглах

  1. Хуулиар хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ гэмт хэргийг:

3.1.     тогтмол үйлдэж орлогын эх үүсвэр болгосон;

3.2.     улсын хилээр нэвтрүүлсэн;

3.3.     зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

            Тайлбар:

-       Энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис эсхүл эдгээртэй адилтгах зүйлийг сайн дураараа шилжүүлэн өгсөн, мансууруулах хэрэгсэл, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, эсхүл таслан зогсооход идэвхтэй туслалцаа үзүүлсэн, түүнийг үйлдсэн хүнийг илчилсэн, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг илрүүлсэн хүнийг ялаас чөлөөлнө. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис эсхүл эдгээртэй адилтгах зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргуулан авсныг сайн дураараа шилжүүлэн өгсөн гэж үзэхгүй.

 

20.12      дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг завших

  1. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж завшсан бол мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хязгаарлаж, долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

20.13      дугаар зүйл. Мансууруулах бодис агуулсан, хориглосон ургамлыг хууль бусаар тариалах

  1. Мансууруулах бодис агуулсан, хориглосон ургамлыг хууль бусаар тариалсан, ургуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол хөрөнгө орлогыг хурааж, хуулийн этгээдийг татан буулгах ял шийтгэнэ.

 

20.14      дүгээр зүйл. Аюултай хог хаягдал, химийн хорт бодисыг хаях

  1. Хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт бодисыг зориуд хаясан бол долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндийг хүндээр хохироосон, эсхүл хүний амь нас хохирсон, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол арван таван сая төгрөгөөс жаран сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол дөрвөн жил хүртэл хугацаагаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж, арван таван сая төгрөгөөс гурван зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
  4. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол найман жил хүртэл хугацаагаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж, гурван зуун сая төгрөгөөс зургаан зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 

20.15      дугаар зүйл. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах

  1. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болох хүнсний бүтээгдэхүүн зориуд худалдсан бол хоёр сая төгрөгөөс арван таван сая төгрөгөөр торгох, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндийг хүндээр хохироосон, эсхүл хүний амь нас хохирсон, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол арван таван сая төгрөгөөс жаран сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол дөрвөн жил хүртэл хугацаагаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж, арван таван сая төгрөгөөс гурван зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
  4. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол найман жил хүртэл хугацаагаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж, гурван зуун сая төгрөгөөс зургаан зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 

20.16      дугаар зүйл. Чанар муутай барилга барьж ашиглалтад оруулах

  1. Хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болохуйц барилга барьж зориуд ашиглалтад оруулсан бол долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндийг хүндээр хохироосон, эсхүл хүний амь нас хохирсон, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол арван таван сая төгрөгөөс жаран сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол дөрвөн жил хүртэл хугацаагаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж, арван таван сая төгрөгөөс гурван зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
  4. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол найман жил хүртэл хугацаагаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж, гурван зуун сая төгрөгөөс зургаан зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 

20.17      дугаар зүйл. Хууль бусаар эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, хадгалах, худалдах, түгээх

  1. Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүн эмчилгээнд хэрэглэхийг хориглосон, хугацаа дууссан эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, хадгалсан, худалдсан, түгээсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлаж, хоёр сая төгрөгөөс арван таван сая төгрөгөөр торгох, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Зохих зөвшөөрөлгүй хүн хууль бусаар эм үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулсан бол долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндийг хүндээр хохироосон, эсхүл хүний амь нас хохирсон, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол арван таван сая төгрөгөөс жаран сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  4. Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол дөрвөн жил хүртэл хугацаагаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж, арван таван сая төгрөгөөс гурван зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
  5. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол найман жил хүртэл хугацаагаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж, гурван зуун сая төгрөгөөс зургаан зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 

 

22.1         дугаар зүйл. Албан тушаалтан бусдад хууль бусаар нөлөөлөх

Нийтийн албан тушаалтан хөнгөлөлт, давуу байдал үзүүлэх, эсхүл бусад байдлаар ивээлдээ авах зорилгоор хувь нийлүүлсэн болон хамтарсан аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулсан, эсхүл аж ахуйн үйл ажиллагааг гардан эрхэлсэн, удирдсан, тэдгээрийн удирдах зөвлөл болон захиргааны гишүүнээр ажилласан бол хөрөнгө, орлогыг хурааж, хоёр сая төгрөгөөс арван таван сая төгрөгөөр торгох, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

 

22.2         дугаар зүйл. Хахууль өгөх

  1. Нийтийн албан тушаалтанд өөрт нь, эсхүл бусдаар дамжуулан эдийн болон эдийн бус баялаг шилжүүлсэн, төлбөргүй, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл санал болгосон бол долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар:

-       Хахууль авагч хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж нийтийн албан тушаалтан хууль ёсны дагуу албан үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг хахууль өгч авснаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө.

-       Хахууль авагч хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж нийтийн албан тушаалтан хууль ёсны дагуу албан үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг хахууль өгч авсан боловч эрх бүхий байгууллагад энэ тухайгаа сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хүчингүй болгож ялаас чөлөөлнө.

-       Хахууль авагчийг хууль бус үйлдэл хийлгэхээр хахууль өгсөн хүнийг ялаас чөлөөлөхгүй. Хахууль өгсөн хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн нь түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх үндэслэл болно.

 

 

22.13  дугаар  зүйл.Хуулийн  этгээдийн  эрх  мэдлийг  хортойгоор  ашиглах
1.Хуулийн этгээдийн  удирдах, гүйцэтгэх  албан  тушаалтан  хууль тогтоомж, дүрмээр олгогдсон бүрэн  эрх, албан  тушаалын  байдлыг  байгууллагын  эрх ашигт  харшаар  ашиглаж  өөртөө, эсхүл  бусдад  давуу байдал  олгосон  бол  хоёр сая  төгрөгөөс арван таван сая төгрөгөөр  торгох, эсхүл  гурван  сараас  хоёр  жил  хүртэл  хугацаагаар  эрх  чөлөө   хязгаарлах, эсхүл  гурван сараас хоёр жил  хүртэл  хугацаагаар  хорих  ял  шийтгэнэ.

Хориндөрөвдүгээрбүлэг.Хүрээлэнбуйорчныэсрэггэмтхэрэг 

 

 

24.1         дүгээр зүйл. Агаар бохирдуулах

  1. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны улмаас ялгарсан химийн хорт, аюултай бодисыг цэвэршүүлэлгүй агаарт хаяж хүний эрүүл мэнд, мал, ан амьтан, шувуу, ургамал тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцлийг бүрдүүлсэн бол долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндийг хүндээр хохироосон, эсхүл хүний амь нас хохирсон, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол арван таван сая төгрөгөөс жаран сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол дөрвөн жил хүртэл хугацаагаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж, арван таван сая төгрөгөөс гурван зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
  4. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол найман жил хүртэл хугацаагаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж, гурван зуун сая төгрөгөөс зургаан зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

24.2         дугаар зүйл. Ус бохирдуулах

  1. Химийн хорт, аюултай бодисыг цэвэршүүлэлгүйгээр, эсхүл аюултай хог хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газарт байгаа гадаргын ус болон газрын доорх ус, усан хангамжийн эх үүсвэрт хаяж хүний эрүүл мэнд, мал, ан амьтан, шувуу, загас, ургамал тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцлийг бүрдүүлсэн бол арван таван сая төгрөгөөс жаран сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндийг хүндээр хохироосон, эсхүл хүний амь нас хохирсон, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол арван таван сая төгрөгөөс жаран сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол дөрвөн жил хүртэл хугацаагаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж, арван таван сая төгрөгөөс гурван зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
  4. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол найман жил хүртэл хугацаагаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж, гурван зуун сая төгрөгөөс зургаан зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 

24.3         дугаар зүйл. Газрын хөрс бохирдуулах

  1. Хорт, эсхүл аюултай бодисыг Монгол Улсын нутаг дэвсгэр дэх газрын хөрсөнд хаяж хүний эрүүл мэнд, мал, ан амьтан, шувуу, загас, ургамал тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцлийг бүрдүүлсэн бол арван таван сая төгрөгөөс жаран сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндийг хүндээр хохироосон, эсхүл хүний амь нас хохирсон, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол арван таван сая төгрөгөөс жаран сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол дөрвөн жил хүртэл хугацаагаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж, арван таван сая төгрөгөөс гурван зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
  4. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол найман жил хүртэл хугацаагаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж, гурван зуун сая төгрөгөөс зургаан зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 

24.4         дүгээр зүйл. Газар хэвлийд халдах

  1. Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулж, эсхүл ашигт малтмал бүхий талбайд барилга байгууламж барьж газрын хэвлийд халдсан бол долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүй бол арван таван сая төгрөгөөс жаран сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол дөрвөн жил хүртэл хугацаагаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж арван таван сая төгрөгөөс гурван зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
  4. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол найман жил хүртэл хугацаагаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж гурван зуун сая төгрөгөөс зургаан зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

24.5         дугаар зүйл. Химийн хорт, аюултай бодисын хууль бус эргэлт

  1. Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар экспортолсон, импортолсон, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, ашигласан, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бол долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндийг хүндээр хохироосон, эсхүл хүний амь нас хохирсон, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол арван таван сая төгрөгөөс жаран сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол дөрвөн жил хүртэл хугацаагаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж, арван таван сая төгрөгөөс гурван зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
  4. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол найман жил хүртэл хугацаагаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж, гурван зуун сая төгрөгөөс зургаан зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 

24.6         дугаар зүйл. Цөмийн хаягдал, цацраг идэвхт бодистой хууль бусаар харьцах

  1. Цөмийн хаягдал, цацраг идэвхт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, ашигласан, шилжүүлсэн, булсан /булшилсан/ бол гучин зургаан сая төгрөгөөс ерэн сая хүртэл төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол зургаан зуун сая төгрөгөөс нэг тэрбум хүртэл төгрөгөөр торгож, хуулийн этгээдийг татан буулгах ял шийтгэнэ.

 

24.7         дугаар зүйл. Хууль бусаар ан агнах

  1. Улсын тусгай хамгаалалттай газар нутаг, агнуурын бүс нутгаас бусад газарт, амьтныг агнах хориотой үед, хориглосон хугацаанд, хориглосон арга, зэвсэг хэрэгслээр амьтан агнасан, барьсан, хориглосон үйл ажиллагаа, зөвшөөрөлгүйгээр нутагшуулсан, ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эд зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаадад улсад гаргахыг завдсан, ховор амьтны чихмэл, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, нутагшуулсан, сэргээн нутагшуулсан, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргахыг завдсан, ховор амьтны чихмэл, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван таван сая төгрөгөөс жаран сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол найман жил хүртэл хугацаагаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж, гурван зуун сая төгрөгөөс зургаан зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 

24.8         дугаар зүйл. Хууль бусаар мод бэлтгэх

  1. Хууль бусаар ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан болон ойд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хоёр зуун дөчөөс дөрвөн зуун наян  цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл  нэг жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг тогтмол үйлдэж орлогын эх үүсвэр болгосон, бүлэглэж, эсхүл улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол дөрвөн жил хүртэл хугацаагаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж, арван таван сая төгрөгөөс гурван зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 

24.9         дүгээр зүйл. Ой, хээрийн түймэр тавих

  1. Гал болон шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч, хүний эрүүл мэндийг хүндээр хохироосон, их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

24.10      дугаар зүйл. Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх

  1. Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн бол долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол арван таван сая төгрөгөөс гурван зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 

24.11      дүгээр зүйл. Байгалийн тэнцэл алдагдуулах

  1. Амьтны аймаг, ургамлын төрөл зүйлийг бөөнөөр нь гэмтээсэн, устгасан, агаар мандал, усны нөөцийг хордуулсан эсхүл бусад хэлбэрээр байгалийн тэнцлийг алдагдуулж байгалийн гамшигт хүргэсэн бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол зургаан зуун сая төгрөгөөс нэг тэрбум хүртэл төгрөгөөр торгож, хуулийн этгээдийг татан буулгах ял шийтгэнэ.

 

25.1         дугаар зүйл. Соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэж гэмтээх, устгах

  1. Улс, орон нутгийн хамгаалалтад авсан соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан бол зургаан зуун мянган төгрөгөөс долоон сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчөөс дөрвөн зуун наян цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн бол долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол арван таван сая төгрөгөөс гурван зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 

25.3дугаар зүйл. Соёлын өвийг нуух

  1. Үйлдвэрлэлийн эсхүл газар, түүний хэвлийг ашиглах үйл ажиллагааны явцад соёлын биет өвд хамаарах эд өлгийн зүйл, олдворыг олсон хүн зориуд нуусан бол хоёр сая төгрөгөөс арван таван сая төгрөгөөр торгох, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол арван таван сая төгрөгөөс гурван зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

25.4         дүгээр зүйл. Хууль бусаар соёлын өвийн хайгуул, малтлага хийх

  1. Хууль бусаар соёлын өвийн хайгуул, малтлага, судалгаа хийсэн бол хоёр сая төгрөгөөс арван таван сая төгрөгөөр торгох, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Хууль бус соёлын өвийн хайгуул, малтлага, судалгааг санхүүжүүлсэн, зуучилсан, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр үйлчилсэн, газарчилсан, орчуулга, хөтөч хийсэн, хууль бус олдворыг тээвэрлэсэн, хадгалсан бол долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол арван таван сая төгрөгөөс гурван зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 

25.5         дугаар зүйл. Соёлын өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах

  1. Соёлын өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол дөрвөн жил хүртэл хугацаагаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж, арван таван сая төгрөгөөс гурван зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 

27.1         дүгээр зүйл. Замын барилга, ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчих

  1. Замын барилга, ашиглалт, засварын аюулгүй байдлыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн бол зургаан зуун мянган төгрөгөөс долоон сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчөөс дөрвөн зуун наян цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэнд хүндээр хохирсон, эсхүл хүний амь нас хохирсон, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол арван таван сая төгрөгөөс гурван зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka Купить морфий Волхов Psilocybe в ÐšÐ°Ñ‡ÐºÐ°Ð½Ð°Ñ €Ðµ Купить закладкР¸ методон в Аргуне Купить фенамин Ð¡Ð°ÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐº Купить экстази в Новая Ляля Как курить коноплю через трубку видео ЗакладкР¸ методон в БоровскРµ Купить Гера Мирный Russian Anonymous Marketplace — RAMP 2017 Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ÐÐ¾Ð²Ð¾ÑƒÐ»ÑŒÑ Ð½Ð¾Ð²ÑÐºÐµ Купить крисы Ступино АмфетамР¸Ð½ в камнях Купить Мел НовопавР»Ð¾Ð²ÑÐº Купить АмфетамР¸Ð½ Ð”ÐµÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐº КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпь в КемеровРµ Купить Шишки ак47 в Каменск-
IP:185.89.100.30  2018-05-12 12:54:13
Oajibxnk , http://ovburnohur.e-monsite.co m/blog/dating-germany.html dating_germany, http://cartiresco.e-monsite.co m/blog/songs-about-falling-for -someone.html songs_about_falling_for_someon e, http://cartiresco.e-monsite.co m/blog/what-to-put-in-a-tinder -bio.html what_to_put_in_a_tinder_bio,
IP:188.68.1.62  2018-12-12 14:46:17
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.