Хүмүүс: Нара | |
Илэн далангүй байдал, секс төрхөөрөө олон залуусийн зүрхийг дэврээдэг байсан дуучин Нара ойрын үед ээж болох талаар ихэд нухацтай бодох болсон гэнэ шүү. Тэрбээр саяхны нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Би шоудаж зугаацаж ханалаа. Одоо гэр бүлийн талаар бодох цаг минь болчихож. Одооны охид олны танил болоод баян нөхөртэй суугаад жаргах мэт бодоод байх юм даа. Баян нөхөртэй суугаад жаргаад байгаа олны танил хүүхэн байна уу? Алга л байгаа биз дээ. Хэн хэндээ л цагийн зугаа байхгүй юу.
Би хэн нэгний цагийн зугаа баймааргүй байна. Чин сэтгэлээсээ сайхан ханьтай учирч хүүхэд төрүүлмээр байна” хэмээн ярилцлага өгч байсан цаг саяхан. Тэгвэл дуучин Нара хамгийн сүүлд UBS musiv awards-д очсон билээ. Энэ өдрийн түүний хувцаслалт хөл хүнд мэтээр харагдаж байсан юм. Бид түүнээс энэхүү мэдээлэлийн талаар лавлахад тэрээр : Жаахан жин нэмэхээр хөл хүнд гэх юм? Амны билэгээс ашдын билэг хэмээн хариулсан юм.