4 хүүхэдтэй Эрдэнэсүрэн бүсгүйг 5 жил байрандаа үнэгүй байлгах залуу хэвлэлийн хурал хийхээр болжээ

2013/12/02
Share |
Хүмүүс:
 4 хүүхэдтэй Эрдэнэсүрэн бүсгүйг 5 жил байрандаа үнэгүй байлгах залуу хэвлэлийн хурал хийхээр болжээ

Өвлийн тэсгим хүйтэнд 4 нялх үртэйгээ түрээсийн хашаанд дан  бүрээстэй гэрт амьдарч буй Эрдэнэсүрэн бүсгүйн гэрт 11 сарын 27-ны өдөр хамгийн сүүлд MCS компанийн хамт олон очин дан бүрээстэй гэрийг нь дулаалах дулаалга туурга, дээвэр, гадна дотно цаваг, хөшиг, тэмээний ноосон хөнжил, гудас, хүнсний зүйлс, бяцхан хүүхдүүдэд нь болон бүсгүйд өөрт нь  өвлийн хүйтэнд дааруулахгүй дулаан куртик, өмд, гутал, малгай ороолт, тоглоом зэрэг хэрэгцээтэй эд зүйлс болон ундааныхаа дээжээ бэлэглэн хоромхон ч гэсэн баяр хөөрийг бэлэглэж байсан билээ. Түүнчлэн Эрдэнэсүрэн бүсгүйг 5 жилийн турш байрандаа үнэ төлбөргүй амьдруулах сайхан санааг гаргасан Бат-Эрдэнэ хэмээх залуу энэ долоо хоногтоо багтан хэвлэлийн хурал зарлан абйрны түлхүүрээ гардуулах гэнэ. Байр 12-15нд ашиглалтанд орох ажээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.