Хүмүүс: |
90-ээд оны дунд үед "Маамуу нааш ир"-ийг дуулж гарч ирж байсан дөрвөн сөөсгөр банди эрийн цээнд хүрч, айл гэрийн ноён нуруу, ур хүүхдийн эцэг болсон нь "Камертон"-чууд. Тэднээс Мээдээ л үрийн зулай үнэрлэж, өрхөө татаагүй үлдсэн. Нэгэн үе охидыг араасаа хуйлруулж, зүрхийг нь шархлуулж явсан Мээдээ яагаад ч юм гоонь явсаар 30 настай золгосон билээ. Тэгвэл нэг л өдөр тэрээр эхнэр авч хөөрхөн охинтой болж байсан санагдана. Түүнчлэн эхнэрээсээ салж дахин шиэн эхнэр авч хүүтэй болсо. Ийнхүү оройхон гарч ширүүхэн дайрсан Мээдээ UBS music awards-д дуучин Ганболороор гоён иржээ.