4 хүүхдийн эх Эрдэнэсүрэн: Дөрвөн охины буян заяа түшиж байна

2013/12/04
Share |
Хүмүүс:
4 хүүхдийн эх Эрдэнэсүрэн: Дөрвөн охины буян заяа түшиж байна

Дөрвөн нялх хүүхэдтэй ажил хийх боломжгүй эмэгтэйг нөхөр нь хаяж явснаас болж хүйтэнд галгүй болж, хоногийн хоол тасарч байлаа. Хүүхэд гэдэг энэ хорвоогийн гэрэлт нар. Дөрвөн хүүхдийн ээж болох Б.Эрдэнэсүрэн нь нөхөртэйгээ анх бага байхдаа танилцаж улмаар 18 насандаа анхны үрээ өлгийдөн авсан. Түүнээс хойш өдгөө 21 насандаа дөрвөн хүүхдийн эх болж, тэднийгээ өсгөх хүнд бэрхшээлтэй тулгарчихаад байгаа. Өнгөрсөн хугацаанд гуравхан сартай хоёр ихрээс нь гадна ой 6 сартай охин, гурван настай охин гээд нийт дөрвөн хүүхэдтэй энэ эмэгтэйд туслах сайхан сэтгэлт хүмүүсийн цуваа тасраагүй юм. Тухайлбал, манай хамт олон өнгөрсөн хугацаанд “Гурван гал” эмнэлэгтэй холбогдож, хүүхдүүдийн биеийн байдлыг үзүүллээ.  21 настай хэрнээ дөрвөн хүүхэд төрүүлж чадсан алдарт эхийн одонтой энэ эмэгтэйн амьдрал төсөөлөхөд дэндүү бэрх байсан. Таван жилийн өмнө нөхөртэйгээ танилцаж, улмаар гэр бүл болсон ч дөрвөн хүүхэдтэй болсон хойно нь нөхөр нь хаяад явсан. Хамгийн бага нь хоёр ихэр гуравхан сартай. Нялх биетэй энэ эмэгтэйд туслах хамаатан садан, ах дүү, найз нөхөд гэж байхгүй. Уг нь нөхөр нь хамгаалагч хийж гэр бүлээ тэжээдэг байсан ч үе үе ор сураггүй алга болчихоод гэнэт гарч ирдэг гэж байсан. Нөхрийнх нь энэ байдал Б.Эрдэнэсүрэн эмэгтэйг залхаасан учраас нөхрөөсөө салахаар шийдсэн гэж байлаа. Гэвч нялх биетэй учраас гуравхан сартай хоёр ихэр хүүхдээ орхиод ажил хийнэ гэдэг тун бэрх. энд дарж үргэлжлэлийг




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.