Хүмүүс: Ч Ундрал | |
Дуучин, жүжигчин, хөтлөгч, дээр нь маркетингийн сайн менежер Ч.Ундрал бие даасан бизнесээ эхлүүлээд нэлээдгүй хугацааг ардаа орхижээ. Тэрбээр “UART академи” хэмээх төрийн бус байгууллага байгуулж, өөрөө удирдаж байгаа билээ. Түүний байгуулсан академи хөтлөгч бэлтгэх бөгөөд тал бүрээр нь сургаж, хөтлөгч хүнд байх бүхий л чанарыг төлөвшүүлэх юм гэсэн.
Сэтгүүл зүйн онол, тайзны яриа, илтгэх урлаг, гоо зүйн хичээлээс авахуулаад балетын хичээл хүртэл ордог гэнэ лээ. Мэдээж тайз, дэлгэцээр олон нийтэд хүрэх чухал эрхмийг бэлтгэж байгаа тул бие хаа, царай зүсэд нь ч анхаарах нь зүйн хэрэг биз ээ. Тэрээр багш,хөтлөгч гэсэндээ энэ удаа үнэхээр чамин гангарааг сонгожээ.
Фото зургийг үргэлжлүүлэн үзэх бол ЭНД ДАРНА уу...