“Бэлэгтэй Монгол Хүүхэд 2014” аянд мисс Ариунцэцэг нэгджээ

2013/12/04
Share |
Хүмүүс:
“Бэлэгтэй Монгол Хүүхэд 2014” аянд мисс Ариунцэцэг нэгджээ

Бусдыг гэх нинжин сэтгэл байхад, бүх зүйл бүтдэг гэсэн сайхан үг бий. Тэгвэл энэ удаа “Гэгээн Үндэс” ТББ-аас “Бэлэгтэй Монгол Хүүхэд 2014” хандивын аяныг энэ сарын 6-ны өдөр “Чингис” зочид буудлын өргөө танхимд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Тус аяныг 2 дахь жилдээ зохион байгуудах гэж байгаа юм. 2012 оны хувьд энэхүү аянаараа дамжуулан нэн ядуу болон хүүхдийн хорих, эх нялхсын цусны төвд байнгын хэвтэн эмчлүүлж буй бэлэг авах боломжгүй нийт 1000 хүүхдийн шинэ жилийн хүсэл мөрөөдлийг биелүүүлж өгч байжээ. Харин “Бэлэгтэй Монгол Хүүхэд 2014” аяны хүрээнд нийслэлийн 6 дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчтэй хүүхдүүд мөн эмэгтэйчүүдийн хорихын нярай хүүхдүүдэд тус тус нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн багтсан шинэ жилийн бэлэг авч өгөх зорилготойгоор сэтгэл нэгджээ. Энэхүү арга хэмжээнд ард түмний мисс Ариунцэцэг нэгдсэн гэх таатай мэдээ ч бидэнд байна. Үйл ажиллагааны хүрээнд: • Гэгээн Үндэс залуусын нэгдлийн танилцуулга • Үдшийн зоог • Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолбор-ын Үлээвэр хөгжмийн “Яргуй” хамтлаг , Гэгээн Үндэс-ын "Бидний Хүүхдүүд” Хөтөлбөрийн балетийн сургалтын бяцхан охид • Хамтлаг дуучид сайн дураараа ирж оролцоно Та “Бэлэгтэй Монгол Хүүхэд 2014” аянтай хамтран ажилмаар байна уу? Хүлээн авалтын ТАСАЛБАР - 80,000₮ Захиалах утас: 99107890, 99102113, 99196523 Мөн Хүүхдүүдийн бэлгэнд орж болох бараа бүтээгдэхүүн хандивлах/хөнгөлөлт үзүүлэх, хамт явж бэлэг тараах, хүүхдүүдэд нэг өдөр унаагаар үйлчлэх зэрэг ямар ч байдлаар тусалж болно.





Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.