Отгон топ Ариунбилэгт дугтуйтай мөнгөний оронд “Долоо хоногийн дараа ирж мөнгөн шагналаа аваарай” гэсэн хоосон цаас өгчээ

2013/12/04
Share |
Хүмүүс:
Отгон топ Ариунбилэгт дугтуйтай мөнгөний оронд “Долоо хоногийн дараа ирж мөнгөн шагналаа аваарай” гэсэн хоосон цаас өгчээ

Монголын загварын ертөнцийн хамгийн нэр хүнд бүхий “Гоёл” наадмын энэ жилийн тэргүүн дээд шагнал 14 дэх "Топ модель"-ийн өргөмжлөлийг “Гоёл 2013” наадмын "Шилдэг загвар өмсөгч" өргөмжлөлийн эзэн, монголын дизайнеруудын холбооны загвар өмсөгч С.Ариунбилэг тодорсон билээ. Түүний авна хэмээн загварынхан ч, үзэгчид ч төсөөлөөгүй. Топод нэр дэвшигчид дунд түүний нэр ч байгаагүй. Тэгвэл шинэхэн топод маань дугтайтай мөнгөний оронд хоосон дугтуй өгсөн талаар тэрээр нэгэн ярилцлагандаа дурьджээ.

“Гоёл” наадмын шагналын сан үзэгчдэд нууц байдаг. “Топ модел”-ийн цом, өргөмжлөлийг дагаж, хангалттай хэмжээний мөнгөн шагнал ирсэн үү?

-Би тийм ийм шагнал өгөөсэй гэж хүлээгээгүй. Надад “Топ модел”-ийн цом байхад хангалттай. Наадмыг зохион байгуулагчид шагнал авсан хүн бүрт цаасан дугтуй өгсөн. Тус дугтуйн дотор “Долоо хоногийн дараа ирж мөнгөн шагналаа аваарай” гэсэн бичиг байсан. Тэгэхээр одоо ч гэсэн миний мөнгөн шагнал надад “нууц” хэвээрээ л байгаа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.