Хүмүүс: Ц.Алдармаа | |
“Шинэ үе ”продакшны жүжигчин Алдармааг танихгүй хүн бараг л байхгүй гэхэд нэг их хилсдэхгүй байх. Залуу жүжигчин маань нөхрөөсөө салаад өөрийн амьдралдаа эрс өөрчлөлт хийж байгаа нь түүний хувьд ололт боловч үзэгч бидний хувьд түүний “мэдрэл” зүгээр байгаа гэмээр бодол төрүүлж байгаа нь нууцгүй үнэн. Түүний гаргасан өөрчлөлтүүдээс дурьдвал өөрийн цахим хуудсандаа “Би үхмээр байна” гэж бичиж олныг нэлээд сандаргаад авсан. Үүний дараа Хагас нүцгэн зурагаа олонд дэлгэн өөрийгөө өөлөх юмгүй тэгш сайхан гэдгээ нотлон харуулж “Би бол Алдармаа нөхөрт гарсан хэдий ч би би хэвээрээ байгаа” гэдгийг монголын олон залууст сануулаад амжсан сүйхээтэй нэгэн.
Харин хамгийн сүүлийн нэг халуухан жишээ бол “Play boy ”сэтгүүлийн нүүрийг өөрийн нүцгэн төрхөөрөө чимээд амжлаа. Гадаадын одод шүтэн бишрэгчиддээ мартагдахгүйн төлөө байнга болох болохгүй зүйл хийж олны анхаарлын төвд байдаг нь гэм биш зан гэлтэй. Нollywood оддын зан монголын залуу жүжигчдийг байлдан дагуулж буй нэг жишээг залуу жүжигчин Алдармаа шинэ оноос өмнө амжилттайгаар эхлүүлж байгаа нь энэ бололтой.