Сүхбаатар аймагт гамшигийн нөхцөл байдал үүсээд байна

2008/05/21
Share |
Хүмүүс:
Сүхбаатар аймагт гамшигийн нөхцөл байдал үүсээд байна

Энэ сарын 10, 11-ний шөнө Сүхбаатар аймагт их хэмжээний цас оржээ. Зарим суманд цасны зузаан бүр метр гаруй цас дарсан байна. Энэхүү цасан шуурга тус аймгийн урд талын бараг бүх сумыг хамарчээ. Онгон, Баяндэлгэр, Наран, Түвшинширээ, Дарьганга, Халзан, Эрдэнэцагаан, Уулбаян зэрэг сумуудад мал олноор үхэж, гамшигийн байдалтай болсон гэсэн мэдээ байна. Түүнчлэн тус аймгийн хэмжээнд 100 мянга гаруй малын хорогдол гарчээ гэсэн урьдчилсан мэдээ байгаа аж. Түүнчлэн Баяндэлгэр сумын малчид болох ээж охин хоёр сураггүй алга болж, осгосон байдалтай олджээ.   Шуурга дэгдэхийн өмнөх өдөр буюу энэ сарын 9-нд Р.Буд гишүүн Түвшинширээ суманд “Тэнгэрлэг гэр бүл” нэртэй арга хэмжээ зохион байгуулсан юм байна. Гэтэл тус аймагт үүсээд байгаа энэхүү нөхцөл байдлын талаар тэрээр огт ам нээсэнгүй. Тэр ч бүү хэл аймгийн засаг дарга нь энэ тухай сонгуулийн өмнө ярьж, нутгаасаа нэр дэвшсэн гишүүдийнхээ нэрийг хорлохгүй гэсэн байр суурьтай байгааг нутгийн иргэд мэдээллээ. Учир нь ийм шуурга болох талаар Ус цаг уурын газраас огт урьдчилан мэдээллээгүй бөгөөд энэ шуурганаас хэдхэн хоногийн өмнө үүл буудаад байсан аж.

Одоогийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрынхан хил даван уруудсан олон тооны малыг эрж олоод байгаа юм байна.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.