Хүмүүс: |
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Шинэ дэлхий” телевизийг мөнгөөр зодон худалдаж аваад жил гаруй хугацааг ардаа үдэж байгаа билээ. Тэрбээр уг телевизийг авсныхаа дараахан уран бүтээлчдийн цалинг дунджаар нэг сая төгрөг байхаар тогтоож, тэр ч бүү хэл эмэгтэй ажилтнууддаа зориулан гоо сайхны ортой тусгай өрөө байгуулна хэмээн амлаж байсан. Даанч тэрбээр энэхүү амлалтаа биелүүлж чадаагүйгээр зогсохгүй, өнгөрсөн есдүгээр сараас хойш ажилтнуудынхаа гар дээр нэг ч төгрөг тавиагүй гэнэ. Тиймээс тус телевизийнхэн өчигдрөөс эхлэн ажил хаясан байна.
Мөн “Шинэ дэлхий”-г авснаасаа хойш цалингаа цагт нь тавьж чадахгүй байсаар өдийг хүрсэн хэмээн уран бүтээлчид ярилаа.
Мөн удирдлагын зүгээс дарамт их байдгийг ч тэд онцолж байна. Тус телевизийн захирлаар эрхэм гишүүний “шороо идэж өссөн” найз Э.Энх-Эрдэнэ ажилладаг. Тэрбээр энэ телевизийг тэргүүлэх болсноор ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж эхэлсэн байна. энд дарж үргэлжлэлийг