ЗАГВАР ӨМСӨГЧ НОРА ”ТОРГО”-ЫН ШОУГ ГОЛСОН УУ?

2013/12/06
Share |
Хүмүүс:
ЗАГВАР ӨМСӨГЧ НОРА ”ТОРГО”-ЫН ШОУГ ГОЛСОН УУ?

Эх орондоо ирээд жил гаруйн хугацааг өнгөрөөгөөд буй олон улсын хэмжээний загвар өмсөгч Нора Дагва Монголын хувцас, загварын салбарыг хөгжүүлж, өөд нь татахаар эргэлт буцалтгүйгээр зүтгэж байна. Тэрээр "UNIQUE MODELS MANAGEMENT" академийг үүсгэн байгуулж, шинэ залуу өвөрмөц дүр төрх бүхий чадварлаг моделиудыг бэлтгэж, тэд нь ч торох зүйлгүйгээр хүч төрөн гарч ирж чадсан билээ. Харин өөрөө GOYO CASHMERE-ийн энэ жилийн нүүр царайгаар сонгогдон ажиллаж байгаагийн сацуу дэлхийн тавцанд үнэлэгдэж буй шилдэг дизайнер Цоло Мөнх, Ариунаа Сүри нартай хамтарч ажилладаг байна. Ажил, албаа амжилттайгаар зохицуулж яваа сүйхээтэй, авъяаслаг энэ бүсгүй хэзээ ч, хаана ч хэлэх гэсэн үгээ хэнээс ч айлгүй хэлчихдэг шударга зантай. Тодруулбал, тэрээр жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Торго 2013 шоуны тайзнаа алхахаар бэлтгэлээ базаагаад байсан хэдий ч, загвар өмсөгчдийн хөдөлмөрийг зохих ёсоор үнэлсэнгүй гэсэн үндэслэлээр оролцохоос татгалзсан аж. Өмнө нь ямар ч моделийн амнаас "үгүй" гэдэг хариулт сонсож байгаагүй дизайнер Болд болон Торго салоны хамт олон үүнээс шалтгаалан багагүй сандралд орсон сурагтай байна. Тус хамт олон шоундаа Монголын урдаа барьдаг шилмэл загвар өмсөгчдийг сонгож оруулдаг хэдий ч гарааны мөнгөө маш доогуур буюу 25 мянган төгрөгөөр үнэлдэг гэнэ. Үүнийг сонссон Нора шоконд орсон бололтой саяхан өөрийн Фэйсбүүк хуудаснаа "Тайзан дээр өмсөж байгаа хувцасныхаа 1/3-т хүрэхгүй үнэлгээтэй ч тербумтаны охин шиг аашлах Монгол моделиуд. Нэрэлхүү, баярхуу" хэмээн бичиж дургүйцлээ илэрхийлсэн бөгөөд үүгээрээ Торго шоунд оролцож буй бусад моделиуддаа "өөрсдийгөө ийм хямдханаар үнэлэхийг зөвшөөрөхгүй байх"-ыг уриалсан гэх баттай эх сурвалжийн мэдээлэл бидэнд ирсэн юм. Сонирхуулахад Францын алдарт TV5 MONDE телевиз түүний ажил, амьдралын тухай баримтат кино хийсэн нь саяхан дэлгэцнээ гарсан байна. Монгол улсын загварын хөгжил, мөн шинэ залуу загвар өмсөгчдийг дэлхийн тавцанд гаргахаар ажиллаж байгааг харуулсан тус нэвтрүүлгээр дамжуулан Монголыг онгон байгаль, морь унасан хүмүүсээр төсөөлдөг байсан Францчуудын нүдийг нээж, олон улсын анхаарлыг татсан төдийгүй хэд хэдэн томоохон ажлын санал ирснээ өөрийн Твиттер дэх цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ. Нора бол дэлхийн загварын өлгий хот болсон Милан, Парисын тайзнаа алхаж, алдарт CHANEL, HERMES, MAXMARA-н хувцсыг амилуулсан анхны Монгол модель юм. Мөн түүнчлэн Торго шоунд "үгүй" гэж зүрхэлсэн анхны загвар өмсөгч ч боллоо.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.