А:Өдөрт 5-8 удаа бэлгийн харьцаанд оруулж, сэтгэцийн өөрчлөлтэй хүмүүст худалдаж тамлуулдаг байсан

2013/12/07
Share |
Хүмүүс:
А:Өдөрт 5-8 удаа бэлгийн харьцаанд оруулж, сэтгэцийн өөрчлөлтэй хүмүүст худалдаж тамлуулдаг байсан

Хүний наймаа байдаг гэж ярьдаг ч үүнийг илчилсэн хүн ховор. Тэгвэл хүний наймааны арга улам нарийсч, зохион байгуулалттай болсныг монгол охин илчлээд удаагүй байхдаа аймшигт өвчнөөр хорвоог орхилоо. Хөөрхий охинд амьдрах хүсэл тэмүүлэл их байсан ч нэгэнт цаг хугацаа хожимдож эдгэшгүй өвчин туссан байна. Балчир бага наснаасаа эхлээд амьдралын хүнд нугачаанд нухлагдсан түүнд амьдралд дахин нэг жилийг элээх нас байгаагүй ч хойч үе болсон дүү нартаа анхааруулж манай редакцид хандсан юм. Түүний ярилцлагыг бичиж байх үед хохирогч охин маань хорвоогийн мөнх бусыг үзэж, бурхны оронд заларсан учраас нийтлэлийг хэвлэлгүй хэсэг азнасан юм. Гэхдээ тэрээр “Монголын цэцэг цэврүү охид түүний араас бүү ороосой” гэсэндээ сэрэмжлүүлэг болгон ярилцлага өгсөн учраас түүний чин хүслийг биелүүлэхийн тулд  ярилцлагыг нийтэлж байна. Түүнийг А гэж нэрлээд ярилцлагаа эхлүүлье.

-Уучлаарай. Ярилцлагаа яг хаанаас эхлэхээ мэдэхгүй байна. Танд тохиолдсон үйл явдлын талаар ярьж болох уу?

-Миний амьдрал тийм ч тааламжтай байгаагүй. Насанд хүрээгүй ч гэлээ хичээлийнхээ чөлөөт цагаар ажил хийж мөнгө олох шаардлага надад тулгарсан. Би өнчин. Дээр нь хэдэн дүүгээ хооллож, ундлах зайлшгүй шаардлага тулгарсан. Тэгээд хичээлийн чөлөөт цагаар хийх ажил хайж эхэлсэн. Бүх л зарыг эхнээс нь уншиж очиж анкет бөглөж явлаа. Гэтэл нэг удаа зар уншиж байсан чинь өндөр царайлаг охидыг нас харгалзахгүй ажилд авна гэсэн байсан. Зарын дагуу яваад очиход миний үеийн охид цугласан байсан. Бүгдийг нь суулгаж байгаад герман ах, монгол хүүхэн хоёр сургалт явуулсан. Сургалтдаа охидыг АНУ, Японд суралцуулж хажуугаар нь цагийн ажил хийлгэнэ гэх зэргээр олон орны нэр дурдсан. Тэгээд биднээс нэг бүрчлэн асуулт асууж эхэлсэн. Гадаад хэлний мэдлэгийг асуухын зэрэгцээ гадаад паспорттай юу гэх зэргээр гадаад явуулах бүхий л асуултаар булж байлаа. Дараа нь охид бүр өөрийн явах дуртай орны нэрийг сонгосон. Энэ үед тухайн орны ёс заншил, хэл усыг мэдэхийг хүртэл асууж шалгааж байсан. Эцэст нь гадаад явуулах мэдээллийг нууцалж чадна гэсэн охидыг сонгон шалгаруулалтад тэнцүүлж, чадахгүй гэснийг нь гэрийн зүг явуулж байлаа. Би тэр үед л гэр рүүгээ явах байсан юм. /уйлав/

-Тэгээд та хаашаа явсан юм бэ?

-Би тухайн үед Туркийг зорьсон. 2008 оны хавар санагдаж байна. Авч явсан хүмүүс маань хамаг л гоё хувцас, гоо сайхны бараагаар биднийг хангаж байлаа. Үнэхээр ядуу буурай амьдралаас тансаг сайхан амьдралд шилжлээ гэж хууртаж явсан. Тэнд очоод сураад хэдэн дүүгээ татаад амьдралаа жинхэнэ утгаар нь цогцлооно гэж мөрөөдөж явлаа. Тиймээс мөрөөдлөө биелүүлэхийн тулд зуучлагч болох тэр эмэгтэйн тавьсан санал бүрийг зөвшөөрч байсан. Надтай хамт таван охин Туркт очсон. Бид эхэндээ гадуур зугаалж, хамаг л сайхан бүхнийг харж нүд тайлж явсан. Юм үзээгүй хүнийг тиймхэн юмаар хуурч байгаад сүүлдээ жинхэнэ яргачны ажилдаа орсон.

-Яргачин гэдэг нь юу гэсэн үг үү?  

-Хохирогч охид бидний хувьд байнгын дарамтад байгаад зогсохгүй бэлгийн хүсээгүй харилцаанд оруулж, улмаар тахир дутуу болгож, амиа хорлоход хүргэдэг гэнэ. Хэн ч төсөөлөөгүй харанхуй бөглүү орчинд амь зуулгаж, улмаар харь нутагт аваачин Монголд буцах гарцгүй болгосон. Хэрэв эх орон руугаа буцах хүсэлтэй бол биеэ үнэлж, улмаар хонь нохой мэт зүтгэвэл явуулна гэдэг ч эцэст нь хэлсэн үгнээсээ буцаж, охидыг амиа хорлохоос өөр аргагүй байдалд хүргэдэг байсан. Бидний араас олон монгол охид ирсэн. Гэвч ихэвчлэн амиа хорлодог байсан. энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.