21 настай 4 хүүхдийн ээж мөнгөө хулхидуулсан уу

2013/12/10
Share |
Хүмүүс:
 21 настай 4 хүүхдийн ээж мөнгөө хулхидуулсан уу

“Нөгөө 21 настай 4 хүүхдийн ээж мөнгөө хулхидуулчихсан гэнэ, асууж тодруулаач хө” гэсэн мэдээллийг танил маань дуулгав. Хандив тусламж болж байсан цаг бараг өчигдөрхөн учраас хулхидуулсан гэх мэдээлэл ч сонин бас хачирхалтай байв. Тиймээс 4 хүүхдийн ээж Э.Эрдэнэсүрэнтэй утсаар холбогдож, Голомт банкны зээлийн төв дээр уулзахаар тохиролцов. Э.Эрдэнэсүрэнд ч тэр салбараас асууж тодруулах зүйл байгаа гэнэ. Ингээд намайг товлосон газраа очиход Э.Эрдэнэсүрэн эгчтэйгээ ирчихсэн, теллертэй ярилцаж байв. Шууд ярианд оролцох боломжгүй учраас хөндлөнгөөс ажиглавал Голомт банкны дансандаа хийсэн 700000 төгрөг нь алга болчихсон бололтой.

.

Э.Эрдэнэсүрэнгийн нэр дээрх банкны дансны хуулга

7

Харин теллер “Зээлийн эргэн төлөлт” гээд өөр данс руу орчихсон байна гэсэн тайлбарыг хэлж байна. Ингээд бүх зүйлийг эхнээс нь тайлбарлах шаардлага гарав. “Би 4 хүүхэдтэйгээ амьдардаг юм. Та телевизээр харсан байх. Надад маш олон хүн тусалсан. Бат-Эрдэнэ гэдэг хүн нэг өрөө байрандаа 5 жил үнэгүй суулгана гэсэн. Тэгээд дүү Батхуяг нь Голомт банкинд данс нээх шаардлагатай байна гэсэн” гэх мэтээр тайлбарласны эцэст теллер учрыг ойлгож бүгдийг эхнээс нь шалгаж өгөхөөр болов. Э.Эрдэнэсүрэнгийн нэр дээр анх данс нээсэн банкны ажилтан түүний бөглөсөн хуудсыг авчирч шалгав. Батхуягтай хамт ирж данс нээлгэснээ ч бас өөрөө гарын үсгээ зурснаа ч Эрдэнэсүрэн баталж байна. Мөн тэр дансаа мобайл банкны үйлчилгээнд холбуулснаа ч тэр. Харин данс нээх хуудсыг Эрдэнэсүрэн биш Батхуяг бөглөсөн гэнэ. Хамгийн гол нь Батхуяг хуудсыг бөглөхдөө мобайл банкны утасны дугаарт Эрдэнсүрэнгийн 8813.... биш өөрийнхөө 9401... гэсэн дугаарыг бичсэнийг тэр анзаараагүй аж. Ингэхээр мобайл банкаар гүйлгээ хийх эрх Эрдэнэсүрэнд биш Батхуягт нээгдэнэ гэсэн үг.

6

Ингэж  11 дүгээр сарын 30-ны өдөр Голомт банкин дээр Эрдэнэсүрэнтэй хамт ирж данс нээлгэсэн Батхуяг “Данс руу чинь 15 сая төгрөг орох гээд байна. Чи данс руугаа 700000 төгрөг яаралтай хийгээдэх” гэсэн аж. Яагаад мөнгө хийх ёстойг ойлгоогүй ч Эрдэнэсүрэн Хаан банкны данснаасаа 700000 төгрөг авч Голомтын дансандаа хийсэн байна. Гэтэл хийсэн 700 мянган төгрөг нь байхгүй болсноор банкинд хандах шалтгаан болжээ. Ингээд бид Эрдэнэсүрэнгийн дансандаа хийсэн мөнгө яагаад өөр данс руу “Зээлийн эргэн төлөлт” гэсэн утгаар орсныг тодруулахыг хүсэв. Хэдийгээр бусдын мэдээллийг өгөх эрхгүй ч банкны ажилтан бидэнд тусалж, дансыг шалгасан юм. Гэтэл Мягмаржавын Нармандах гэсэн хүний данс руу мөнгө орсон нь тодорхой болов. Хамгийн чухал нь Мягмаржавын Нармандах гэх огт танил бус нэртэн хамт ирж данс нээлгэсэн Батхуяг мөн болохыг Эрдэнэсүрэн зурагнаас нь хараад танив. Эрдэнэсүрэн зөв танисан бол сайхан сэтгэл гарган дагуулж яваад байсан хүн Батхуяг биш М.Нармандах болж таарах нь. Ингэж банкнаас бага сага мэдээлэл олж авав. Харин надад Эрдэнэсүрэнгээс асууж тодруулах зүйл цөөнгүй байсан учраас бид богино хугацаанд ярилцав.

6

-Чиний мөнгө юм уу, ард түмний мөнгө гэж загнаад байгаа-

.

-Батхуяг гэдэг хүнийг сайн таних уу. Яаж танилцсан юм?

-Та санаж байгаа байх. Хүмүүс надад хандив тусламж өгч байхад Бат-Эрдэнэ гэдэг хүн биднийг нэг өрөө байрандаа үнэгүй суулгахаар болсон гэдгийг. Тэр хүний дүү нь гэсэн. Өөр ямар ч холбоо байхгүй.

:

-Тэгээд яагаад таньдаггүй хүнтэй явж данс нээлгэсэн юм бэ?

-Манайд ирээд “чамд 15 сая төгрөг орж ирэх гээд байна. Голомтын данс нээлгэмээр байна” гээд намайг аваад явсан. Тэгээд Голомт дээр ирж данс нээлгээд миний Хаан банкны данснаас 700 мянган төгрөг авч, тэр дансанд хийсэн. Тэгэхдээ энэ дансыг мобайлд холбуулчихсан, энэ дугаар нь гээд нэг дугаар өгсөн юм. Тэгээд би тэр дугаарыг утсандаа хийж, дансаа шалгах гэтэл тэр нь сүлжээгүй, ямар ч хэрэгцээгүй дугаар байсан. Надад сэжигтэй санагдаад банкин дээр очоод дансаа шалгуултал 4800 төгрөг байна гэсэн. Би 700 мянган төгрөг хийсэн баримтаа үзүүлж, яагаад гэдгийг асуусан чинь “9401... гэсэн дугаарыг холбуулсан байна. Энэ дугаараас гүйлгээ хийсэн байна” гэсэн юм. Тэгээд би Батхуяг руу залгаж “та миний Голомтын дансанд байсан 700 мянган төгрөгийг авчихсан юм уу” гэж асуусан чинь юу яриад байгаа юм гээд намайг тэнэг мангараар дуудсан.

 

-Батхуяг гэдэг хүнтэй хамгийн сүүлд хэзээ ярьсан бэ?

-Саяхан ярьсан. Яагаад 4 нялх хүүхдийг минь бодохгүй байгаа юм гэсэн чинь “чамтай нэг хүн хамт явуулж байгаад тэр мөнгийг 4 хүүхдийн чинь нэр дээр хийнэ” гэнэ ээ. Тэгэхээр нь би өөрөө хийнэ, би ээж нь юм байгаа биз дээ гэж уурласан. Заавал нэг хүн явуулдаг нь ямар учиртай юм. Би ялтан биш.

.

-Бат-Эрдэнийн амалсан нэг өрөө байранд нь одоо та хэд амьдарч байгаа юу?

-Үгүй ээ. Би тэр байранд орохгүй гэсэн. Анхнаасаа надад сэжигтэй санагдаад байсан юм. Нэг өдөр намайг алчихаад хүүхдүүдийг минь аваад явчих ч юм билүү, би яаж мэдэх юм. Тийм учраас би тэр байранд орохгүй гэсэн.

_

-Та хэдийг суулгана гээд байсан нэг өрөө байр нь хаана байдгийг мэдэх үү?

-Нэг болохоор Амгаланд. Эсвэл Баянмонгол хороололд. Дахиад нэг хэлэхдээ 21-р хороололд гээд байгаа юм.

.

-Яг тэнд гэж байрлал хэлээгүй юм уу. Одоо та хэд хаана амьдарч байгаа вэ?

-Хэлээгүй, тэнд энд гээд байсан. Бид хэд гэртээ ч орж чадахгүй айл айлаар хоноод явж байна.

.

-Яагаад гэртээ хонохгүй байгаа юм?

-Маш их айдастай байгаа. Гэртээ байхаар миний 4 хүүхэд уйлаад, шөнө ч унтаж чадахгүй байна. Нэг өдөр ирээд үр хүүхэдтэй минь шатаачих вий гэж айгаад гэрээ цоожилчихоод айлаар явж байна.

_

-Чиний Хаан банкны данснаас бас мөнгө авчихсан байна гэсэн үү?

-Миний Хаан банкны данснаас эхлээд 500 мянган төгрөг хулгайгаар авчихсан байна. Би түүнийг нь мэдээгүй байсан. Тэгээд дараа нь “750 000 төгрөг энэ данс руу хийчих, манай нягтлангийн данс байгаа юм” гэсэн. Тэгэхээр нь би тэр мөнгийг хийсэн.

_

-Яагаад хулгайлсан гэж?

-Би дансаа мобайлд холбуулсан юм. Гэтэл миний утас танихгүй байсан. Тэгээд Батхуяг янзлаад өгье гэхээр нь би пин кодоо хэлчихсэн юм. Тэгж байхдаа 500 мянган төгрөг авчихсан байсан. 750 мянган төгрөг хий гэж ярьсан яг тэр данс руу 500 000 төгрөг  явуулчихсан байгаа юм.

_

-Яагаад мөнгө шилжүүл гэснийг асуусан уу?

-Чиний дансыг интернетээр цацна гээд байна гэсэн учир битүүлэг зүйл ярьсан.

_

-Нягтлангийн данс гэдэг нь ямар учиртай юм бол. Байгууллага юм уу?

-Компанитай юм гэсэн.             

_

-Ямар нэртэй компани юм?

-Мэдэхгүй. NBS телевизийнхэн л холбож өгсөн.

_

-Тэгэхээр чамаас нийтдээ 1.950.000 төгрөг авчихсан юм байна. Мөнгөө нэхэж утсаар ярихаар ямар тайлбар хэлдэг вэ?

-Би өнгөрсөн тав дахь өдрөөс хойш гуйгаад шилжүүлэхгүй байгаа. “Хүүхэд өвдчихлөө, би хүүгээ үзүүлмээр байна, та над руу мөнгө шилжүүлээч” гэсэн чинь “чи худлаа хэлж мөнгө авах гэлээ, ах дүү нартаа мөнгө өгөх гээ юу” гэж загнасан. Бас “чиний мөнгө юм уу, ард түмний мөнгө” гэж загнаад байгаа.

_

-Тэгэхээр  Батхуяг нь чиний мөнгийг авчихсан юм байна. Тэгвэл ах Бат-Эрдэнэтэй нь ярьсан уу?

-Ерөөсөө яриагүй.

_

-Голомтод данс нээхдээ 15 сая төгрөг орж ирнэ гэсэн гэж байсан. Тэр мөнгө хаанаас орж ирэхийг хэлсэн үү?

-Нэг компаниас гэсэн. Ямар компани гэхээр хэлж болохгүй гээд байсан. Яагаад хэлж болдоггүйг нь асуусан чинь “авгай хүүхдээсээ нууж чамд 10 сая өгч байгаа юм” гэсэн. Харин 5 сая төгрөгийг нь 100 айлынхан өгч байгаа гэсэн.

_

-Тэгээд энэ мөнгө чиний данс руу орж ирээгүй байна ш дээ?

-Орж ирсэн гэсэн. Гэхдээ минийх рүү биш. Нягтлангийнх нь данс руу 10 сая төгрөг нь орчихсон. 5 сая төгрөг нь одоохондоо орж ирээгүй байна гэсэн.

_

-Нягтлантай нь ярьж үзсэн үү?

-Үгүй. Нягтлангийнхаа дугаарыг надад өгөхгүй байгаа. Компаниа ч хэлэхгүй байгаа.

_

-Хандив тусламжаар нийт хичнээн төгрөг цугласан вэ?

-Нийт 4 сая гаруй төгрөг дансанд орсон.

_

-Хандив тусламжийн мөнгөнөөс гэр бүлдээ зарцуулж чадсан уу?

-Гэртээ тавилга авсан. Гэрээ аятайхан тохижуулсан.Тавилга авах гээд данснаасаа мөнгө авсан чинь Батхуяг “яах гэж мөнгө аваад байгаа юм, данснаас мөнгө авч болохгүй” гээд уурлаад байсан.

Бидний хооронд ийм яриа өрнөсөн юм. Эрдэнэсүрэн өнөөдөр эгчийнхээ хашаа руу нүүж байгаа аж. Харин нүүх мөнгийг Батхуяг өгнө гэсэн гэх боловч оройн 19:00 цагийн үед Эрдэнэсүрэнгийн дансанд мөнгө ороогүй байв. Хандив тусламж ид өрнөж байхад Бат-Эрдэнэ гэх хүн нэг өрөө байрандаа 5 жил үнэгүй суулгах гэнэ гэсэн мэдээлэл тархаж, буянтай сайхныг нь гайхацгааж байсан. Гэтэл өнөөдөр түүний дүү Батхуяг гэх хүн мөнгийг авчихсан гэнэ. Ямар сэдэл санаатайг нь Эрдэнэсүрэн ч мэдэхгүй. Мэдээллийн тэнцвэртэй байх ёстой учраас бид Батхуягийн 9401..., Бат-Эрдэнийн 9192... гэсэн дугаарууд руу залгасан боловч холбогдох боломжгүй байсан юм.

_

В.Хэрлэн

Эх сурвалж shuud.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka Ïðîñòèòóòêè â Ñàðàòîâå çàêëàäêè ìîñêâà ìèêñû ãëàçíûå êàïëè äëÿ ñóæåíèÿ çðà÷êà Ïåðåíîñû â ñëîâå Õàáàðîâñê, äåëåíèå íà ñëîãè Купить Афганка Дудинка ññûëêà çàáëîêèðîâàíà êóïèòü çàêëàäêîé ãåðîèí âñå ñàéòû biz Êóïèòü molly Òîïêè Êóïèòü çàêëàäêè ìåòàìôåòàìèí â Îëåêìèíñêå ñîëü ÷åëÿáèíñê çàêëàäêè Êóïèòü ãåðîèí â Çåðíîãðàä êàê äîáàâèòü çàêëàäêó â òîð ПобочныРµ эффекты от марихуаР½Ñ‹ Çàêëàäêè ðîññûïü â Äîíåöêå Êóïèòü çàêëàäêè â Íèæíåì Ñåðãå Êóïèòü Ãåðèê Ïðàâäèíñê ñîëè â ñî÷è êóïèòü Купить Хмурый Кохма ðàñïðîñòðàíåíèå ãàøèøà Êàê ñäåëàòü ãðàìîòó èëè äèïëîì â âîðäå ìàðèõóàíà ïðàãà Çàêëàäêè ðîññûïü â Ôðÿçèíå Çàêëàäêè ñïàéñ â Âîëãîäîíñêå Стаф в Талица êóïèòü ñïàéñ â ñàëàâàòå Øèøêè â Ïûòàëîâå àíàëèç ìî÷è íà àìôåòàìèí Çàêëàäêè â Èñèëüêóëå ïåñíÿ ñî ñëîâàìè âèíî è ãàøèø Êóïèòü ãîëëàíäñêèå ñåìåíà êîíîïëè Çàêëàäêè ðîññûïü â Îêòÿáðüñêîì Çàêëàäêè àìôåòàìèí â Êàçàíè Êóïèòü Ì¨Ä Ãîðíîçàâîäñê ïåðåäîçèðîâêà áàêëîñàíîì ïîñëåäñòâèÿ èíâàéò novospice Êóïèòü Ì¨Ä Íèæíèé Òàãèë
IP:185.46.84.161  2018-05-24 05:03:18
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.