21-хэн настай охин “аймшигт” найз залуугийнхаа гарт 48 цаг зодуулж, амиа алдсан хэрэг гарлаа

2013/12/10
Share |
Хүмүүс:
21-хэн настай охин “аймшигт” найз залуугийнхаа гарт 48 цаг зодуулж, амиа алдсан хэрэг гарлаа

Өнөөдөр хэдийгээр хүний эрхийг хамгаалах өдөр ч хүчирхийллээс нэгэн залуухан охин бусдын гарт амиа алдсан талаарх мэдээллийг дуулгах гэж байгаадаа хүлцэл өчье. Харгис хэрцгий Малайз улсад монгол бүсгүй тамлагдан амиа алдсан дуулиан намжаагүй байхад ийнхүү 21-хэн настай охин “аймшигт” найз залуугийнхаа гарт 48 цаг зодуулж, дотор эрхтэнээс нь ганц ч эрүүл эрхтэн үлдээгүй, бүгд няцарсан байна гэх дүгнэлтийг эмч нар дуу алдан хэлсэн байна. Энэ талаар “Үндэсний шуудан” сонин онцолжээ. Энэ талаарх мэдээллийг талийгаач охины багын найз нь бидэнд мэдэгдэж үнэн мөнийг нийтэлж өгөхийг нулимс мэлтэлзүүлэн гуйсанаар талийгаач охины ээж ЭНХТУЯАТАЙ ярилцжээ. Тэрбээр “Дэндүү залуугаа¬раа явчихлаа. Надад ярих хүсэл их байна. Тэр залууг яс мах-наа¬саа үзэн ядаж байна. Ял шийт¬гэлийг нь эдлүүлмээр байна. Тэр хүн ёс журмаараа охи¬ныг минь аваагүй. Найз залуу¬тай, түүнтэйгээ хамт амьдардаг гэж л ярьдаг байсан. Ийм адгийн шаар гэж яаж мэдэх вэ. Охиныг минь хайрладаг гэж л боддог байлаа. Ямар ч эх хүн охиноо ийм хог шаартай нийлсэн гэж бодохгүй, төсөөлөх ч үгүй. Ийм хүнтэй нийлснийг нь, амьдарч байгааг нь эртхэн мэдсэн бол яалаа гэж нялх охиноо ингэж тамлуулах билээ. Манайх хөдөөний айл. Охин маань их сургуульд ороод хотод ирсэн юм. Их засаг их сургуу¬лийн япон хэлний ангийг онц дүнтэй төгссөн. Тэгээд япон машин борлуулдаг хувийн компанид борлуулалтын менежер, орчуулагчийн ажил хийдэг болсон. Охиноосоо хол амьдардаг болохоор юу болсныг төдийлөн сайн мэдэхгүй байна. Миний охины багын найз болсон бүх явдлыг мэдэж байгаа. Өөрт нь ч их хүнд цохилт болсон. Найзынхаа төлөө чадах бүхнээ хийнэ гээд уйлаад байсан. Хөөрхий тэгээд л танай сонинд хандаж л дээ. Охин минь тэр ажилд орсноосоо хойш найз охинтойгоо холбоо тасарсан байж л дээ. Долоон сарын турш уулзалдаа¬гүй болохоор найз нь яасан юм бол, утас нь ч болохгүй юм. Ин¬гэж холбоо барихгүй удах ёсгүй дээ гэж бодсоор бидэн рүү зал¬гаж утасных нь шинэ дугаарыг авсан юм. энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.