“9 үеэрээ хоосон яваарай гэж” зодсон бүсгүйнхээ чихэнд хэлсэн баян хатагтайн хэрэг юу болов?

2013/12/12
Share |
Хүмүүс:
“9 үеэрээ хоосон яваарай гэж” зодсон бүсгүйнхээ чихэнд хэлсэн баян хатагтайн хэрэг юу болов?

Э.Мөнгөнцэцэг захирал хавь ойрынхныхоо айдас, гайхшралыг төрүүлэм авир гаргажээ. Чухам юу болсон талаар дэлгэрэнгүй хүргэе. Нэгэн бүсгүй Улаанбаатар их дэлгүүрт байрлах "Chanel"-ийн салбараас фаундешн, уруулын будаг авахаар оржээ. Ингээд худалдагч бүсгүйгээс “Эдгээр бүтээгдэхүүний тест байна уу” гэж асуусан аж. Гэтэл худалдагч эмэгтэй “Тест байхгүй. Энэ уруулын будгийг ухаад түрхээд үз” гээд хэн хэзээ хэрэглэж байсан нь үл мэдэгдэм уруулын будаг, олон хүн ашиглаж элэгдсэн багс гаргаж өгчээ. Худалдагч, үйлчлүүлэгч хоёр ийн ярилцах зуур Э.Мөнгөнцэцэг хатагтай гарч ирсэн байна. Үйлчлүүлэгч бүсгүй энэ хатагтайг зүс мэдэх учраас түүнд хандаж “Танайх ийм алдартай брэндийн салбар байж тест байдаггүй юм уу. Энэ багсаа хар даа” гэж хэлтэл захирал бүсгүй түүнд ихэмсэг зан гаргаж, үйлчлүүлэгчээсээ уучлалт хүсэхийн оронд үг хэлээр доромжлох хандлага гаргажээ. Түүгээр ч зогсохгүй “Энэ нэг халтайсан юмыг надаас холдуул даа” гэж хамгаалагчдаа дуудсан байна. Гэгчлэн тэдний маргаан өрнөсөн юм. Хамгийн гол нь үйлчлүүлэгчээ зодсон баян хатагтайн хэрэг яаж шйдвэрлэгдсэн эсэх одоо болтол тодорхойгүй байна.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
myoxorb M1IWK1yiijmnwtmhew, [url=http://ozbxhfdzgwmf.com/] ozbxhfdzgwmf[/url], [link=http://dsovtrzvxhag.com/ ]dsovtrzvxhag[/link], http://uamlqycojklu.com/
IP:5.188.211.15  2018-11-15 19:57:10
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.