Эрчүүд “Киви”-гийн Укаг “ухаалаг эмэгтэй” хэмээн үнэлдэг гэнэ

2013/12/13
Share |
Хүмүүс: Киви  | 
Эрчүүд “Киви”-гийн Укаг “ухаалаг эмэгтэй” хэмээн үнэлдэг гэнэ

“Ая зохиогч Б.Ангирмаагийн охид” гэдэг “Киви” хамтлагийн бүсгүйчүүдийг “дуулахаасаа маяглах нь ихэдсэн” хэмээн шүүмжлэх хүн олон.


Байгуулагдсан цагаасаа л задгай хувцаслалт, тачаангуй харц, sexy хоолойгоороо үзэгчдийн анхаарлыг татсаар ирсэн тэднийг хүмүүс гаднаас нь хараад “хөнгөн явдал, хийсвэр бодол”-той бүсгүйчүүд хэмээн дүгнэдэг нь ч нууц биш. Тэгвэл тус хамтлагийн ахлагч Укатай нүүр тулан уулзаж байсан эрчүүдийн дийлэнх нь түүнийг “ухаалаг эмэгтэй” хэмээн дүгнэдэг гэнэ.


Учир нь, тэрбээр хаана ч биеэ барьж, нэрэлхэлгүй чөлөөтэй байж, өөнтөгч нүдээр харсан нэгэнд бол “аальгүй” мэт харагддаг. Гэвч Ука хайр сэтгэл, эрчүүдийн талаар хэлэх үг, хийх үйлдэл нь гадна харагдах байдлаасаа эсрэгээр буюу тун ч ухаалаг, нягт нямбай ханддаг аж. Тиймээс ч түүнтэй уулзсан эрчүүд “Хүнийг гаднах байдлаар нь дүгнэж болдоггүй” гэдгийг ухаарснаа гайхацгаадаг байна.

эх сурвалж: mnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.