Дархан- Уул аймгийн АН-ын дэд дарга С.Чинзориг: Залуучууд цагаа болохоор улс төрд идэвхтэй оролцоорой

2013/12/13
Share |
Хүмүүс:
Дархан- Уул аймгийн АН-ын дэд дарга С.Чинзориг: Залуучууд цагаа болохоор улс төрд идэвхтэй оролцоорой

-       Дархан-Уул аймгийн АН-ын гэх тодотголтой хэсэг залуус намын шинчлэлт ярьж, хөдөлгөөн өрнүүлээд байгаа. Харин Дархан -Уул аймгийн АН д үүсээд байгаа нөхцөл байдлын талаар  тус аймгийн ардчилсан намын дэд дарга С. Чинзоригтой ярилцлаа.

    Дархан-Уул аймгийн ардчилсан намд юу болов?

-          Жил болгон Сонгууль болдог байсныг болиулаад гурван жилийн нүүр үзлээ. Энэ нь намын гишүүдийг их бухимдуулж байгаа юм. Нэг ёсондоо цусны эргэлт байхгүй болсон. Үүнээс болж залуу хүүхдүүд намд орж ирээд арай буруу ажиллаад байна. МАН-нхантай улс төр бизнесээрээ  хамтарч байна.  Биднийг болохоор  та нар хөгширсөн. Зайгаа тавьж өг гэдэг.   Бид Ц.Элбэгдорж, Н. Алтанхуяг дарга нарыг та нар хөгширсөн байна  гэж хэлдэггүй биздээ.

-          Тэгэхээр энэ залуусыг та МАН-ынхны үгээр ажилладаг гэж байна уу?

-          Ямар ч туршлаггүй  улс төр мэдэхгүй энэ залуус МАН- ын  дарга аймгийн засаг дарга Л.Насанбатын тойруу замын автлагад  ороод байна. Аймгийн засаг даргын орлогч н.Баянмөнх гэдэг залуу манай намаас  шийтгэл аваад  хөөгдчихлөө.

Л.Наранбаатар багийн даргын сонгуульд намаа авч ороод,  ялагдчихсан. Өөрөө би сайн дураараа намын даргаасаа татгалзаж байна та нартайгаа хамтарч ажиллахад сайхан байлаа гэж бидэнд хэлчихээд, дараа нь  сонинд ярилцлага өгөхдөө  намайг дарамталж байж өргөдөл бичүүлсэн гэж ярьж байна. Ярьж хэлж хийж байгаагаас нь харахад бидний дараагийн үе энэ залуус биш ээ.

-           Ардчилсан  намд ер нь залуу хүн оруулахаа больё гэж бодож байна уу эсвэл залуучууд орвол ямар залуус байх ёстой юм бэ?

-          Үгүй Залуучууд орох ёстой. Манай нам угаасаа харьцангуй залуучууд олонтой. Би тэднийг битгий ор гэж байгаа юм биш. Биднийг сонсох хэрэгтэй л байна. Гэхдээ бид хэзээч МАН- тай нэг хөнжилд орж байгаагүй.  Гэтэл энэ залуус   МАН-тай улс төр, бизнесээрээ хамтардаг   болчихоод байна.  Одооны залуучууд мөнгө олох дарга болох л хүсэл сонирхолоор  намд орж ирээд байгаа нь үнэхээр харамсалтай юм.  Бид 1990 оны хувьсгалыг мөнгөний төлөө хийгээгүй шүү дээ.

-          Нэгэнт асуудал ийм болсон байна. Одоо  ямар өөрчлөлт хийх хэрэгтэй гэж бодож байна вэ?

-          Залуус маань  намаар дамжиж улс төрд орж, мөнгөтэй болдог юм байна гэсэн л ганцхан бодолтой яваад байна.  Намын дүрмийг засаж оруулсан   05 дугаар тогтоолыг хүчингүй болгох хэрэгтэй.   Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээр сонгогдчихоод  долоон жил Дарханд  очоогүй хүн байна. Сүүлд сонгогдсон үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд таван  жил  очоогүй. Ингэж мартагдаж байна ш дээ. Тэгэхээр л энэ залуучууд Дарханы Ардчилсан намд орж ирэх гээд дайраад байгаа байхгүй юу.

-          Ямар залуус танай намд хэрэгтэй байна ?

-          Эхлээд залуус ажил хийж сурах хэрэгтэй. Гадаад явж юм үз. Хэл сур.  Зүгээр л нэг том том мөнгө ярьсан тендэр ярьсан архи ууж цагдаа зоддог залуус яваад байгаа. Бидний хойч үе ийм байх ёсгүй эд нар бол чадахгүй юм байна. Ядаж л  таван жил үүрийн дарга хий.  Юм бүхэн доороосоо  дээшилж явах ёстой байдаг юм.  Залуучуудаа  дэмжинэ гэсэн нэрийн дор шууд гаргаж ирээд дарга, дэд  дарга болгодог  л буруу.  

-          Намын залуустайгаа уулзаж, ярилцаж байсан уу?

-           АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь  биднийг уулзуулж байсан.   Та нарын цаг хугацаа ирнэ ш дээ. Өөрсдийнхөө цагийг болохоор л томор. Та нар одоохондоо  улс төрийг  хувьд  туршлаггүй байна.  шүү дээ гэж би хэлсэн.  Бурхан халдун груп “Даш”- ууд намыг хувьчилж авлаа гэж яриад байх юм. Энэ залуус чинь харин Дарханд бүтээн байгуулалт хийж олон хүнийг ажилтай болгосон. Хийсэн бүтээсэн  юмтай залуус шүү дээ. Л. Наранбаатар н.Баянмөнх  Төмөртогоо нарыг  Дарханд төрж өсөөд сураад, ажил хийгээд  юм бүтээгээд явж байсныг мэдэхгүй юм байна. Дарханы хүүхдүүд ч биш. Тэгвэл эд нар Дарханд бүтээн байгуулалт хийх хэрэгтэй ш дээ.  Би эд нар шиг өөрийнх нь өсөж төрсөн нутагт очоод өөрчлөлт шинчлэлт яриад явбал ямар сангадах вэ? Харин үүний оронд  Хүмүүжил сайтай төрлөх нутгийнхаа хүүхдүүдийг гаргаж ирмээр байна.

 

Ярилцсан Н.Ганчимэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.