Хүмүүс: Баярмагнай | |
Монголын хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнайгийн эхнэр Ж.Нарантунгалаг Солонгос улсыг зорихоор зэхээд байгаа ажээ. Жүжигчин М.Баярмагнайгийн эхнэрийг хөл хүнд болоход ихэр хүүхэд төрүүлэхээр Солонгос улсыг зорих гэж байна хэмээн олон нийтийн цахим хуудсуудаар мэдээлж байсан юм.
Харин жүжигчин М.Баярмагнайгийнх бүл нэмж, хүүтэй болсон. Тэгвэл ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар жүжигчин М.Баярмагнайгийн эхнэр бид бүхний хамгийн ихээр хүсэн хүлээдэг шинэ жилийн баярыг Солонгост тэмдэглэхээр болоод байгаа ажээ. Түүний эрэгтэй дүү нь Солонгос улсад сурдаг бөгөөд дүү дээрээ очиж, он гаргахаар зэхээд байгаа ажээ.