Ардчилсан санал хураалт, авилгагүй үр дүнг харахад 3 хоног үлдлээ

2013/12/16
Share |
Хүмүүс:
Ардчилсан санал хураалт, авилгагүй үр дүнг харахад 3 хоног үлдлээ

Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд мэдээлэлийн хамгийн хүртээмжтэй, шуурхай хэрэгсэл болох онлайн ертөнцийнхөн шилдэгүүдээ “Online Media Awards 2013”-т  нэр дэвшүүлсэн билээ. Тэгвэл яг одооноос эхлэн санал хураалт дуусахад ердөө 1 хоногийн хугацаа үлдээд байна. Санал өгөх арга, аргачлал маш хялбар бөгөөд хамгийн ардчилсан хувилбарыг зохион байгуулагчид сонгожээ.

 

Хамгийн эхэнд нийт интернэт хэрэглэгчдийн дунд онлайн санал хураалт зохион байгуулаад хамгийн их санал авсан 3 нэр дэвшигчид номинаци бүр дээр тунаж үлдэнэ.Ингээд сүүлийн  шалгаруулалтад шилдэгийг тодруулахын тулд хүнээс үл хамаарах программын тоолуур ажиллах юм. Мэдээж онлайн сэтгүүлзүйн шилдгийг тодруулах гэж байгаа бол хэнээс асуух юм. Онлайн хэрэглэгчдээс асууна. Хамгийн сайн сайт,  санаанд чинь үлдсэн нийтлэл, ярилцлага аль нь вэ гэдгийг уншигч, хэрэглэгчдээс асууна. Тэдний саналаар шийднэ.

 

Харин тэдний онлайнаар өгсөн саналыг программ тоолно. Энэ үдшийн шилдэгийн шилдэгүүд  “Online Media Awards 2013” арга хэмжээн дээр, хүрэлцэн ирсэн хүмүүс шилдэгийг тодруулах юм. Шилдэг номинацийн цом хэний гарт очих нь, тухайн хүний гарт очих мөч хүртлээ мэдэгдэхгүй. Шүүгч байхгүй.

 

Зохион байгуулагч нар ч мэдэхгүй. Ийнхүү хамгийн ардчилсан,авилгагүй “Online Media Awards 2013” болоход 3-хан хоног үлдлээ, та саналаа facebook болон twitter хуудсаараа дамжууан идэвхтэй өгөөрэй.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.