Даян аварга А.Сүхбат солонгосчуудтай сөжү үйлдвэрлэн, хоёр хөршдөө экспортлох гэж байна

2008/05/21
Share |
Даян аварга А.Сүхбат солонгосчуудтай сөжү үйлдвэрлэн, хоёр хөршдөө экспортлох гэж байна

Тэрээр хэл амтай худалдан авсан Г.Буяндоржийн спиртийн үйлдвэрийг дахин ажиллуулахаар боллоо-

Зодог тайлан зүлэг ногоон дэвжээнээ дахин гарахгүй гэж хямарсан даян аварга А.Сүхбат өөрийн бөхийн дэвжээнд багшлан, олон сайн шавь төрүүлэхээ амласан билээ. Үүний зэрэгцээ тэрээр бизнесийн салбарт хүч сорьж, Монголд хамгийн ашигтай гэгдэх архи спиртний үйлдвэрлэлд хөрөнгө оруулах болсон. Дархан Уул аймагт орших “Дамонтрейд” хэмээх “Ноёд” группын Г.Буяндоржийн архи, спиртийн үйлдвэрийг худалдан авсан нь багагүй хэл ам дагуулсан. Улаан буудайнаас спирт үйлдвэрлэх талаар “а” ч үгүй аварга маань ах А.Батсүхийгээ Дарханд томилж, архийг авдар авдраар нь үйлдвэрлэх тохиролцоо хийжээ. Гэвч боловсон хүчин, инженер, ажилчдаа нэг нэгээр нь алдсаар уяач А.Батсүх нэг л өдөр үйлдвэрийг нь зогсоож, эргээд адуу малаа бараадсан аж. Ингээд үйл ажиллагаа нь доголдож, өр зээл нь өссөн Дамон трейд үйлдвэрийг зөнд нь хаясан байв. Дарханы банкууд зээлийн өрөндөө уг үйлдвэрийг хураан авч, хамтран эзэмшихээр зэхэж, ажиллах хүч, инженер боловсон хүчний эрэлд дахин гараад байв. Энэ үед А.Сүхбат аварга “хөөрхөн” мөнгөөр үнэ цохиж авсан бизнесээ дампууруулахгүйн тулд хамтран ажиллах байгууллага, гарц хайж эхэлсэн аж. Ингээд Солонгосын нэгэн компанийн хөрөнгө оруулалтаар цагаан будааны архи буюу сөжү үйлдвэрлэн, дотоодын зах зээлд нийлүүлэхээр шийджээ. Энэ 5-р сарын 8-нд хоёр тал гэрээнд гарын үсэг зурж, Дархан дахь архи спиртийн үйлдвэр дахин ажиллуулах болоод байна. Солонгосын тал манай хойд, урд хоёр том гүрэнд сөжүгээ экспортлоход ойр, замын зардал болоод гаалийн татвар, үйлдвэрлэлийн өртөг бага хэмээн ийнхүү “Монголд үйлдвэрлэсэн сөжү” хэмээх мэргэн санаа олсноо олзуурхан ярьж байна. Тэд манай улсад архи үйлдвэрлэгчид хуулийн дагуу явбал баяжих нь бүү хэл үгүйрэн хоосормоор онцгой албан татвартай хэрнээ хамгийн ашигтай бизнес байдгийг олж харсан аж. Тиймээс хуулийн ийм “таатай” биелэлттэй Монгсо улсад олны хүндэтгэлийг хүлээсэн хүнтэй хамтран сөжү үйлдвэрлэнэ гэдэг солонгосчуудын хувьд ховорхон боломж байх нь тодорхой.

Эх сурвалж: Хүмүүсийн амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.