Алтанхүүгийн гарт харамсалтайгаар амиа алдсан талийгаач бүсгүйн гэгээн дурсгалыг хүндэтгэе

2013/12/19
Share |
Хүмүүс:
Алтанхүүгийн гарт харамсалтайгаар амиа алдсан талийгаач бүсгүйн гэгээн дурсгалыг хүндэтгэе

Нарт ертөнцөд мэндлэн аав ээжийн наран болж явсан 21-хэн настай бүсгүй балмад найз залуугийнхаа гарт харамсалтайгаар амиа алдсан мэдээлэл нийгмийг тэр чигээр нь цочролд оруулсан. Талийгаачийг 48 цагийн турш зодож, хүндээр бэртээсэн гэж байгаа. Хөөрхий бүсгүй 30 гарсан эр хүний гарын аяыг яаж даах билээ? Үнэхээр харамсмаар... Аймшигт энэхүү хэрэг гарсанаас хойш даруй 1 сар гаруй нь  хугацаа өнгөрч байгаа ч шүүх эмнэлэгийн дүгнэлт одоогоор яг гараагүй л байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр Алтанхүүгийн гэрийнхэн талийгаач бүсгүйг гүтгэж байгаа сурагтай. Түүнийг элэгний хорт хавдартай гэсэн цуурхалыг аль хэдийнээ нийгэмд тараагаад амжжээ. Монгол улсын иргэн бүрт хууль үйлчилдэг гэдгийг сануулж Алтанхүүд таарсан шийтгэлийг албаны байгууллагууд өгөх биз ээ. Манай сайтад нэгэн уншигчийн зүгээс талийгаач бүсгүйн зургийг нийтэлж өгөхийг хүссэн юм. Учир нь энэхүү хэрэг үнэн зөвөөр шийдэгдээсэй, битгий мөнгөтэй гэх Алтанхүүгийн гэр бүлийнхэний талд орж, шударга бусаар шийдэж бусармаг үйл бүү хйигээсэй гэсэндээ шударга үнэний төлөө хэмээн зургийг өгсөн юм. Хохирогчгүй, эзэнгүй хэрэг мэт Алтанхүүгийн гэр бүлийнхэн “ахыгаа батлан даалтаар авч гармаар байна” хэмээх ичихгүй ярьж байгаа тухай сонсогдсон. Хуульч  Ичинноров энэхүү хэрэг дээр ажиллаж байгаа бөгөөд, энэ долоо хоногт жагсаал хийнэ хэмээн мэдэгдсэн билээ. Ум сайн амгалан болтугай.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun Ekibastuzd?n amfetaminin sat?p al?n?z to buy Heroin in Lachute Mefedron Arys сатып алу Abensberg Haschisch kaufen Купить марихуаР½Ð° Павлово Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Гусеве ??????? ???????? ??????? Экстази в Реже ÐœÐµÑ‚Ð°Ð´Ð¾Ð½Ñ ‹ ?ызылорд
IP:185.251.15.50  2018-06-07 13:37:10
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.