Хүүхдийн төв сувилалын бяцхан дүү нарт Санта өвөө шинэ жилийн бэлэг бэлэглэлээ

2013/12/20
Share |
Хүмүүс:

Хүүхдийн төв сувилалын бяцхан багачуулд аз жаргал бэлэглэхээр М-Си-Эс Кока-Кола компнийн хамт олон Өвлийн өвөөг дагуулсаар зочилж шинэ жилийн бэлэгээ хүргэж өгөн нэг өдрийг  инээд хөөр болон өнгөрүүллээ.

Одоогоос дөчөөд жилийн өмнө “Нялхасын клиник сувилал” нэрээр байгуулагдаж байсан энэхүү төвд өнөөдрийн байдлаар хагас болон бүтэн өнчин, асаргаа сувилгаа нэн шаардлагатай 0-13 насны 100 гаруй хүүхэд бойжиж байдаг юм байна. Бяцхан жаалууд өвлийн өвгөнийг харан баясан тоглож байсан нь бид бүгдэд ч мөн мишээл бэлэглэлээ.

 

Цаашид ч Кока-Колагийн ах эгч нар нь баяр бүрээр дүү нар дээрээ эргэн очиж байхаар тохирлоо.

Эерэгээр амьдарцгаая уриан доор  М-Си-Эс Кока-Кола компанийн залуус нийгэмдээ сайн сайхан үйлсийг бүтээн аз жаргалыг түгээсээр байна.

“Энэ дэлхийн хүүхэд бүр элэг бүтэн, эцэг эхийн хайранд бөмбөрч өсөх болтугай.”

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!